Олон улсын санхүүгийн корпорацийн хэрэгжүүлсэн төсөл манай улсад амжилттай хэрэгжиж байна

2016 оны 03 сарын 17      1      2260

Дэлхийн банкны групп Олон улсын санхүүгийн корпорациас хэрэгжүүлж байгаа “Бизнесийн хяналтын шинэтгэл” төслийн хүрээнд “Хяналтын шинэтгэл–Монгол Улсын туршлага, сургамж” олон улсын форум Улаанбаатар хотод ирэх зургаадугаар сард болно. Энэ ажлын хүрээнд “Бизнесийн хяналтын шинэтгэл” төслийн удирдагч Д.Жигжидмаа хэрэгжүүлж байгаа төслийн талаараа болон Монгол Улсад болох олон улсын форумын талаар танилцууллаа. Уг уулзалтад МХЕГ-ын даргын үүрэг...

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газрыг эзэмших эрхийн сонгон шалгаруулалт явагдана

2016 оны 03 сарын 17      0      2894

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт  зохион байгуулах тухай” А/200 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн   2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газарт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити орон сууцны хорооллын баруун талд 8 га газарт тус тус газар...

3085 зээлдэгчийн 125.3 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувиас 5 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ

2016 оны 03 сарын 17      0      2978

Өнөөдрийн шинээр орон сууц худалдан авахыг хүссэн иргэдээс 8 хувийн орон сууцны ипотекийн зээлээр 698 иргэнд 43.1 тэрбум төгрөгийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон сууцыг худалдан авахыг хүссэн иргэдээс 5 хувийн ипотекийн зээлээр 81...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: Авто машины худалдаа эрхлэгчид эрх ашиг нь зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ

2016 оны 03 сарын 17      0      3739

Гуравдугаар сарын  17 Өнөөдөр бол жилийн 77 дахь өдөр бөгөөд он дуустал 289 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө +1 хэмийн хүйтэн бол шөнөдөө -8 градус хүйтэн байх нь ээ. Мөн бага зэргийн цас орох юм байна. Билгийн тооллын 9, гурван хөх мэнгэтэй шар нохой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал...

Малчны 10 хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтэй малчид их байна

2016 оны 03 сарын 16      0      1599

Төрийн банк малчны арван хувийг зээлийг олгож эхлээд байгаа билээ. Өчигдрийн  байдлаар  Засгийн газраас хэрэгжүүлж буй "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд жилийн 10 хувийн хүүтэй зээлд Увс аймгаас нэг, Сэлэнгэ аймгаас хоёр нийт гурван малчин  хамрагдах хүсэлт ирүүлсэн тухай мэдээллийг Монголбанкинд ирүүллээ. Хүсэлт ирүүлсэн малчид нийт 8.0 сая төгрөгийн санхүүжилт хүссэн бөгөөд үүнээс 5.5 сая төгрөгийн зээлийн асуудлыг шийдвэрлэж, хоёр малчинд зээл олгосон байна.

Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор Мүүний шашинтай холбогдолгүй болохоо мэдэгдлээ

2016 оны 03 сарын 16      0      2022

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбороос 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр С1 телевизээр гарсан сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн “Цензүргүй яриа” ярилцлагын нэвтрүүлэгтэй холбогдуулан мэдэгдэл гаргалаа. Шууд дамжуулсан ярилцлагад оролцсон “TSEREN TOURS” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор нь Мүүний урсгал шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жагсаалтыг танилцуулахдаа Нийслэлийн Засаг даргын дэргэдэх...

Улаанбурхан өвчнөөр таван сартай хүүхэд нас баржээ

2016 оны 03 сарын 16      1      4309

БНХАУ-ын Эрээн хотод өндөр халуурдаг томуу, томуу төст өвчин их байгаа учир эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа юм байна. Иймд Замын-Үүд дэх авто болон төмөр замын шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд амны хаалт зүүж эхэллээ. Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын НЭМХ-ийн дарга Б.Амаржаргал энэ талаар “Сайншанд суманд томуу, томуу төст өвчих болон улаан бурхан их байгаа. Он гарснаас хойш аймгийн хэмжээнд улаан бурхнаар 346 хүн өвчилсөн. Иймээс аймгийн Нэгдсэн эмнэлэг...

3 давхраас дээшгүй өндөртэй барилга барих зөвшөөрлийг дүүргээс олгодог болно

2016 оны 03 сарын 16      0      2217

Нийслэлээс төрийн үйлчилгээг хурдан, шуурхай, ил тод болгох зорилгоор шат дараатай олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд төрийн зарим үйлчилгээг дүүрэг,  хороод руу  үе шаттайгаар шилжүүлж байгаа юм.   Энэ хүрээнд 3 давхраас дээшгүй өндөртэй, 3600 метр кубээс ихгүй эзэлхүүнтэй барилга барихтай холбоотой бүх зөвшөөрлийг дүүргээс олгодог байхаар шийдвэрлэж, хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын...

Гурван үеийн цэргийн цолтнууд чууллаа

2016 оны 03 сарын 16      2      3052

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалах хууль тогтоомж, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг сурталчлах, иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, “Ахмад, залуучуудын гурван үеийн уулзалт”-ыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Батлан хамгаалахын сайд...

Д.Пүрэвбаатар: “Энержи Ресурс Рэйл” компанийн захирал Л.Оюунбат их хэмжээний мөнгө залилж байна

2016 оны 03 сарын 16      7      5887

Өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар “Энержи Ресурс Рэйл”-ийн төмөр замын төсөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Энержи Ресурс Рэйл”-ийн захирал Л.Оюунбатыг төслийн нэрээр их хэмжээний мөнгө залилж байна хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Тодруулбал, “Энержи Ресурс Рэйл” компани төмөр замын суурь бүтэц барих ажилд 93.6 тэрбум төгрөг зарцуулсан гэх боловч зөвхөн 38 тэрбум төгрөгийн зардлыг ТӨХ баталгаажуулсан гэнэ. Өнөөг...