“Би монгол Хүүхэд” наадам боллоо

2016 оны 03 сарын 18      0      2861

Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд сурагчдын зан суртахууны төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах хэрэгцээ сонирхлыг бий болгоx зорилгоор “Би монгол Хүүхэд” ёс заншлын наадмыг зохион байгуулжээ. Наадамд нийслэлийн 9 дүүргийн 15 багийн 75 сурагч оролцож морь уралдуулах, шагай шүүрэх, оньсого таах, монгол ахуйтай холбоотой үгийн сүлжээ бөглөх, монголчуудын ёс заншлын...

Э.Бат-Үүл: Монгол цэргийн сүлд хийморь мөнхөд мандан бадрах болтугай

2016 оны 03 сарын 18      0      3218

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон НИТХ-ын дарга Д.Баттулга нар Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах хүндтэй албанд зүтгэж буй генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, гэрээт цэргийн албан хаагчдад нийслэлчүүдийнхээ өмнөөс баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. Манай Зэвсэгт хүчин эх орон,...

Монгол, Унгарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад МХЕГ-ын оролцоо чухал үүрэгтэй гэв

2016 оны 03 сарын 18      0      4216

Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны урилгаар МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж тус улсын төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Река Домонкош-Дьюгэтэй уулзжээ. МХЕГ, Унгар улсын хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байсан харилцаагаа хөгжлийн шинэ шатанд гаргах, хоёр талын хооронд байгуулсан санамж бичгийг шинэчлэн хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцов. МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц .Шаравдорж “Унгар улсын Элчин сайдын яамнаас цаг...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Монгол Улс анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварын дэлхийн аваргад оролцоно

2016 оны 03 сарын 18      0      3816

Гуравдугаар сарын  18 Өнөөдөр бол жилийн 78 дахь өдөр бөгөөд он дуустал 288 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө +5 хэмийн хүйтэн бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ.  Билгийн тооллын 10, хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн болбар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна....

АСЕМ-ын уулзалтад зориулж 6 зам, 13 гудамжийг шинэчлэн тохижуулна

2016 оны 03 сарын 17      1      1638

Ази, Европын дээд түвшний /АСЕМ/  11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод хийгдэх автозам, гудамж талбайн шинэчлэл, засвар, тохижилтын ажлуудын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн бага хуралд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж оролцлоо.  Авто замын засвар, шинэчлэлтийн чиглэлээр дараахь 6 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Гандийн гудамжны...

“Сүнстэй бодлого” манай улсын сурах бичигт байхгүй

2016 оны 03 сарын 17      3      2623

Математик, байгалийн ухааны хичээлийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг зохиогчдын багийн эрдэмтэн, судлаач, багш нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар сүүлийн үед олны анхааралд өртөөд байгаа “Сүнстэй бодлого”-ны талаар мэдээлэл өгсөн юм. Тэдний хэлж буйгаар тус бодлого нь  "Кенгуру" уралдааны Ecolier түвшин буюу 8-10 насны хүүхдүүдэд зориулсан бодлого юм байна. Харин “Кенгуру” олон улсын математикийн уралдааны дасгал ажлын ном нь Монгол...

ОХУ-ын 376 квоттой тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2016 оны 03 сарын 17      5      5694

Орос-Монголын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа нь тэртээх 1922 оноос монголын анхны 15 охид, хөвгүүд Орос Улсын их, дээд сургуульд суралцсанаар эхэлсэн түүхтэй. Тэгвэл өнөөдрийн байдлаар 60.000 гаруй монголчууд Зөвлөлт болон Оросын их, дээд сургуулиудыг төгсөж, тэдний дундаас Монгол Улсын дөрвөн ерөнхийлөгч, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гээд олон улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг, спорт, бизнесийн салбарынхан, эрдэмтэн зохиолчид төрөн гарсан байдаг. Тэгвэл энэхүү уламжлалаа...

Энэ сарын 24-нд дуут дохиог ажиллуулна

2016 оны 03 сарын 17      0      1651

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажилуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг. Энэ жил уг өдөр 24-нд тохионо. Дуут дохио 16 цагт  дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой юм. Энэ нь гамшиг ослын үед өөрийнхөө болон бусдын амь насыг аврахад анхаарах зүйлийг үзүүлдэгээрээ онцлог юм.

Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавх 2.3 дахин өснө

2016 оны 03 сарын 17      0      2915

Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, хүч хэрэгсэл, автомашин техник тоног төхөөрөмжийн хангалт сүүлийн жилүүдэд онцгой дээшилж байна. Өнгөрсөн онд Онцгой байдлын салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж орчин үеийн автомашин, техник, тоног төхөөрөмжөөр шинэчлэгдсэн. Харин 2016 онд Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд  Онцгой байдлын ерөнхий газар нь Бүгд найрамдах Австри Улсын Розенбаур...

Шар усны үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэнэ

2016 оны 03 сарын 17      0      2434

Энэ жилийн хувьд манай орны ихэнх нутгаар цас их орж, цагаан зудын байдалтай байсан. Хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилсан энэ өдрүүдэд тулгардаг нэг бэрхшээл бол шар усны үеийн аюул юм. Шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй нөхцөл нийслэлд үүсээд байна. Иймд хотын холбогдох албаныхан хамтран ажлын хэсэг байгуулж үерийн аман дээр буусан айл өрхүүдийг шалгаж, арга хэмжээ авахаар ажиллаж байна.