Ахмадууд ТОСК-ийн гадаа дугаарлаж байна

2016 оны 03 сарын 21      0      3023

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс ТОСК дээр эхлэн бүртгэж эхэллээ.  Ингэхдээ байранд орох хүсэлтэй, ахмад настнуудыг энэ сарын 21- 22-нд, 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны залуу гэр бүлийг 23-24-ний өдрүүдэд, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон төрийн албан хаагч, байгалийн гамшиг гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрхийг 25-28-ний өдөр, 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх...

Хямд өртгөөр НӨАТ-ын урамшууллын баримтыг хэвлэх боломжтой

2016 оны 03 сарын 21      0      2730

НӨАТ-ын хууль хэрэгжиж эхлээд 3 сар 20 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд татварын нэгдсэн системд 25.000 гаруй ААН холбогдон 28 гаруй сая төлбөрийн баримтын мэдээллийг цуглуулсан бөгөөд  ebarimt.mn цахим хуудсыг 411 мянган иргэн ашиглаж өөрсдийн худалдан авалтын 9 сая гаруй баримтыг баталгаажуулжээ.   НӨАТ-ын хуулийн шинэчлэл нь иргэд НӨАТ суутган төлөгчөөс худалдан авсан бараа ажил үйлчилгээ бүртээ төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах,...

Сүмбэр сумын иргэдэд тусламж хүрч эхэллээ

2016 оны 03 сарын 21      0      1761

Өвөлжилт хүндэрсэн, залгаад мал төллөлт эхэлж буйтай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар Улаан загалмайн хороо, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран “Дулаан сэтгэл-дулаан нэмнээ”, “Малчин төлөөр баяжина-төл сүүгээр бойжино” гэсэн хандивын аянуудыг зохион байгуулсан юм. Эдгээр аяны хүрээнд хүрээнд цугларсан тусламжийг хаваржилт хүндрэлтэй байгаа Сүмбэр сумын 4 дүгээр багийн иргэдэд хүлээлгэн өгөх ажлыг хэсэг өнөөдөр орон нутгийг зорилоо....

АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй 54 сая иргэн амьдарч байна

2016 оны 03 сарын 21      0      1944

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ сарын 8-10-нд АНУ-д ажлын айлчлал хийсэн юм.  Сайдын энэ удаагийн айлчлалын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  чиглэлээр АНУ-тай хамтран ажиллах яриа хэлэлцээг өрнүүлэх байсан бөгөөд айлчлал амжилттай болжээ.  Хөдөлмөрийн сайдын айлчлалын багийн хамгийн гол уулзалт Вашингтон хотноо Төрийн департаментын байранд болсон бөгөөд Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн...

201 малчинд 555.6 сая төгрөгийн зээл олгожээ

2016 оны 03 сарын 21      0      3037

Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банкинд 532 малчин 1 тэрбум 502.3 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс Төрийн банк өнгөрсөн долоо хоногийн эцсийн байдлаар 201 малчинд 555.6 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчино

2016 оны 03 сарын 21      0      1842

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулав. Зөвлөлгөөнөөр  Багануур, Налайх, Багахангай дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулахаар болжээ. Тодруулбал, Багануур, Налайх, Багахангай дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих захирамжийн төслийг боловсруулан санал авах...

Зуслангийн газрыг ирэх сард өмчлүүлнэ

2016 оны 03 сарын 21      4      2769

  Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 03-ны өдөр 13 байршилд газрын эрхийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулсан. Саналын хайрцгийг нээхэд нэг байршлаас бусад газарт санал ирээгүй бөгөөд тухайн нэг байршилд газрын дуудлага худалдааг зохих журмын дагуу зохион байгуулж ялагчыг тодрууллаа. Дуудлага худалдаа зарласан боловч санал ирээгүй байршлуудад 04 сард багтаан дуудлага худалдааг дахин зарлахаар захирамжийн төсөлд санал авч байна. Монгол Улсын иргэнд...

НӨАТ: 400 сая төгрөгийн азтан төлбөрийн баримтаа БҮРТГҮҮЛЭЭГҮЙ байна

2016 оны 03 сарын 21      3      7072

НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор иргэд бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон билээ.  Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 20-ны НӨАТ-ын сугалааны долоо дахь тохирол явагдаж, нийт 24.564 азтан тодорсон байна. Үүний дотор нэг азтан 20 сая төгрөг, 1 супер азтан 400 сая төгрөгийн азтан болсон билээ. Харин тус азтангууд одоогийн байдлаар худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлээгүй байгаа юм байна. 400 сая...

Нийслэлийн хот тохижилтод төрийн бус байгууллагууд хяналт тавина

2016 оны 03 сарын 21      0      2598

Нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламж, нохой устгал, төвлөрсөн хогийн цэгийн ажилд хяналт тавих байгууллагуудтай Хотын ерөнхий менежер Б.Бадрал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах, орчны эрүүл ахуйг дээшлүүлэх, хяналт тавихад эдгээр байгууллагуудтай хамтран ажиллах юм.  Ингэснээр иргэдийн ая тухтай эрүүл орчинд амьдрах нөхцөл...

Улаанбурхан өвчний халдвар буурах хандлагатай байна

2016 оны 03 сарын 21      0      3024

Эрүүл мэнд спортын яаманд өнөөдөр нийслэл, дүүргийн эрүүл төвийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож томуу, томуу төст өвчин болоод улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой  асуудлаар ярилцлаа. 2015 оны 3 сараас улаанбурханы дэгдэлт гарч 23464 тохиолдол буюу 10,000 хүн амд 79.2 тохиолдол бүртгэгдсэн  байна. Өнөөдрийн байдлаар 9383 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Энэхүү өвчнөөр  эндсэн...