Өдрийн цагаар нохойгоо сул тавихгүй байхыг анхааруулжээ

2016 оны 03 сарын 22      1      758

Сүүлийн үед золбин болон гэрийн тэжээвэр ноход иргэдэд халдсан тохиолдол ихсэх  хандлагатай байна. Энэ сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэн Г-ийн нохой тус хорооны иргэн А-ийн зүүн гар хөлийг хазаж гэмтээсэн, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Б-ын “Дундад Ази” үүлдрийн нохой тус хорооны иргэн Г-ын мөр, гуяыг хазаж гэмтээсний улмаас хохирогч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад амь насаа...

АНУ руу шууд нислэг нээх үнэлгээнд бэлдэж байна

2016 оны 03 сарын 22      5      2907

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК АНУ руу нислэгийн чиглэл нээхээр төлөвлөж байгаатай холбогдуулан  “Авэйшн инсайкт” олон улсын байгуллагаас ИНЕГ-ийн Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын газрын байцаагч нарт хоёр дахь долоо хоногтоо сургалт зохион байгуулж байна. Америк руу нислэгийн чиглэл нээхийн тулд АНУ-ын Холбооны иргэний нисэхийн ерөнхий газар /FAA/-аас улс орнуудад тавьдаг иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ “САТ 1″ буюу...

Орон гэргүй, тэнэмэл иргэдийг бүртгэж байна

2016 оны 03 сарын 22      1      1891

“Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдарч буй гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдээ бүртгэлжүүлэн, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажил өнөөдрөөс эхлэн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсүүдэд явагдаж байна. Дээрх ажлыг Засаг даргын Тамгын газар, 1-20 дугаар хороодын ажлын алба, Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтсүүд, Бүртгэлийн хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, хорооны ӨЭМТ-үүд, Хүүхэд гэр...

Ил задгай хог хаясан 108 байгууллагад мэдэгдэх хуудас хүргүүлж, зөрчлийг арилгуулав

2016 оны 03 сарын 22      0      754

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн Шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанаар инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хог хаягдалд хяналт тавьж буй төрийн бус байгууллагууд мэдээлэл хийв. Баянгол, Сонгинохайрхан дүүргийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн үйлчилгээнд хяналт тавьж буй “Ирээдүйн хөгжлийн хүрээлэн” ТББ-ынхан ил задгай хог хаяж орчныг бохирдуулж байгаа 24 Сууц өмчлөгчдийн холбоо, 48 аж ахуйн нэгж, 28...

Сүхбаатар дүүргийн НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав

2016 оны 03 сарын 22      0      1374

Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/46 тоот захирамжийн дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилт ямар байгааг газар дээр нь явж танилцав. Энэ ажлын хүрээнд дүүргийн Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтран бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн үйл ажиллагаанд дээрх хууль хэрхэн хэрэгжиж байгаа болон архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай...

Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог батална

2016 оны 03 сарын 22      0      1229

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 03 дугаар сарын 23-ний өдөр /лхагва гараг/ 10 цагаас НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлахаар баталсан зарим барилгуудыг хувьчлалын жагсаалтаас хасах, Концессын гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох, Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө, Улаанбаатар-орон сууц сангаас Нийслэлийн харъяа төрийн албан...

ОХУ-д зохиогдох үзэсгэлэн худалдааны дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна

2016 оны 03 сарын 22      1      2665

Манай улсын жижиг, дунд үйлдвэрлэгчид ОХУ болон БНХАУ-д зохиогдох үзэсгэлэн худалдаануудад идэвхтэй оролцдог. Тус үзэсгэлэнд оролцсоноор өөрсдийн бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлах, худалдаалах, хөрөнгө оруулагч татах зэрэг боломжууд нээгдэх юм. Иймд ОХУ-ын Новосибирск хотын   “Новосибирск Экспоцентр”  үзэсгэлэнгийн төвийн А болон В Павильонд 2016 оны 4-р сарын 13 - 24 хооронд зохион байгуулагдах үзэсгэлэнгүүдийн мэдээллийг хүргүүлж байна....

Ц.Элбэгдорж: Өлгийчүүдийн ажил үйлс, амьдрал ахуй өөдрөг дэвжингүй байна

2016 оны 03 сарын 22      1      4496

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Казах түмний ёслон тэмдэглэдэг Наурызын баярт зориулсан хүндэтгэлийн хурал Баян-Өлгий аймгийн төв Өлгий суманд болж өнгөрчээ. Уг хурлын үеэр Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд Казах зонд илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж сонсгов. Төрийн тэргүүний мэндчилгээнд: “Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ, Монгол Улсын нийт Казах иргэд ээ, Та бүхэнд эрт үеэс уламжлагдан ирсэн казах түмний ёс...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Өнөөдөр бол ”Дэлхийн усны өдөр”

2016 оны 03 сарын 22      0      4221

Гуравдугаар сарын  22 Өнөөдөр бол жилийн 82 дахь өдөр бөгөөд он дуустал 284 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө +5 хэмийн хүйтэн бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.  Билгийн тооллын 14, долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс...

”Монгол туургатан мисс”-ийн тэмцээн эхэллээ

2016 оны 03 сарын 21      1      2509

“Монгол туургатан мисс”-ийн тэмцээн өчигдөр буюу энэ сарын 20-ны өдрөөс эхэллээ. Тус тэмцээнд Монголоос гадна Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны нийт 20 мисс оролцож байгаа бөгөөд мисс модель, фото, авьяас, бикини, үндэсний хувцас,  гүүдвил /оюунлаг, ухаалаг, тусч/ гэсэн  зургаан төрөлд өрсөлдөх юм байна.  Мөн дээрх төрлүүдээс гадна "Дэд мисс", "Тэргүүн мисс"-ийг тодруулан урамшуулан шагнах юм. Тэргүүн мисс 30 сая төгрөгийн эзэн болох бол дэд мисс 10...