”Сүрьеэ бол ядууралтай шууд холбоотой өвчин”

2016 оны 03 сарын 24      0      3811

Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Учир нь сүрьеэ бол дэлхий дээрх эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг юм. Дэлхийн хүн амын ¼ буюу 2 тэрбум хүн сүрьеэгээр халдварлагдаад байна. Өөрөөр хэлбэл, жил бүр сүрьеэгийн 9 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.5 сая хүн нас барж байгаа юм. Харин Монгол Улсад сүрьеэ өвчин нь халдварт өвчний шалтгаант өвчлөлийн гуравдугаарт, нас баралтын шалтгааны...

Х.Баттулгын туслах өлсгөлөн зарлаж эхэлжээ

2016 оны 03 сарын 24      7      5166

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчлан, түүнийг хорих хугацааг 14 хоногоор сунгах шийдвэрийг гаргасан. Тэгвэл тэрээр өчигдөр буюу энэ сарын 23-ны өдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэлсэн байна.  Тодруулбал, Л.Түвшинжаргал өөрийг нь  Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 болон 166 дугаар зүйлийн 166 заалтаар тус тус зүйлчлэн цагдан хорьсон нь гүтгэлэг, Тавантолгойн ордыг...

”Цэвэр нүүрсний технологи”-ийг Монголд нэвтрүүлнэ

2016 оны 03 сарын 24      0      3882

Монгол Улсын Уул уурхайн яам, Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас хамтран зохион байгуулж буй "Цэвэр нүүрсний технологи” семинар болж өнгөрсөн.  Уул уурхайн сайд Р.Жигжид энэ үеэр Монгол Улс нүүрсний салбарыг хөгжүүлэхдээ байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологийг ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгааг онцлов. Түүнчлэн  нүүрс боловсруулалтыг бодлогоор дэмжиж, боловсруулах үйлдвэрийн технологийн тоног...

Нийслэлийн 14 байршилд дуудлага худалдаагаар газар эзэмшүүлнэ

2016 оны 03 сарын 24      0      2772

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг тогтоох тухай” А/229 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн ИТХ-ын тогтоолоор баталсан нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан дор дурдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааг зохион байгуулна. Ү үнд: Баянзүрх дүүргийн 11 дүгээр...

465 малчинд 10 хувийн хүүтэй зээл олгожээ

2016 оны 03 сарын 24      0      2895

Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банкинд 1062 малчин 3 тэрбум 145.5 сая   төгрөгийн  зээлийг   жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс Төрийн банк гуравдугаар сарын 22-ны өдрийн эцсийн байдлаар 465 малчинд 1 тэрбум 372.1 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.

Афганистан улс Монгол Улстай харилцаагаа улам хөгжүүлэхийг эрмэлздэг гэв

2016 оны 03 сарын 24      1      2481

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Эдгээр төлөөлөгчид Улаанбаатарт энэ 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулсан “Ази дахь ардчилсан шилжилт” сэдэвт олон улсын семинарт хамрагдсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтад Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн ерөнхий нарийн бичгийн дарга...

300 орчим тонн өвс, тэжээл хандивлажээ

2016 оны 03 сарын 24      0      3509

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар хаваржилт хүндрэлтэй байгаа аймаг, орон нутгийн малчдад туслах зорилгоор хандивын аян өрнүүлж, тоглолт зохион байгуулсан орлогоороо малчдад 300 орчим тонн өвс, тэжээл, 40,000 гаруй нэмнээ хандивласныг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар оролцож хэлсэн үгэндээ “Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангаж, урьдчилан сэргийлэх ажлыг...

”СУУ, НУУГД, ХҮЛЭЭ”

2016 оны 03 сарын 24      0      3089

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмаар  жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх 7 хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулдаг.  Энэ жил нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах 150 гаруй төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын 420 мянган ажилтан...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: Өнөөдөр Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр тохиож байна

2016 оны 03 сарын 24      0      3937

Гуравдугаар сарын  24 Өнөөдөр бол жилийн 84 дэх өдөр бөгөөд он дуустал 282 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө +7 хэмийн хүйтэн бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.  Билгийн тооллын 16, таван шар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс...

Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журмыг хүчингүй болголоо

2016 оны 03 сарын 23      1      1327

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам баталсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн  2013 оны 80 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн А/80 дугаар тогтоолоор “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг батлан Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу...