Цаг урагшлах нь хүүхдийн ой санамж, сэтгэхүйд нөлөөлдөг

2016 оны 03 сарын 25      4      13752

3 дугаар сарын 25-26 шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн зуны цагийн хуваарь шилжин, нэг цагаар урагшлуулна.  Одоогоор дэлхийд ойролцоогоор 80 гаруй улс орнууд зуны цагийн хуваарийг ашиглаж байгаа ба зарим улсад нутаг дэвсгэрийнхээ хэмжээнээс хамаарч зарим мужуудад хэрэглэдэггүй. Давуу тал: Ихэнхи хүмүүс үүнийг маш нааштайгаар хүлээн авдаг нь тэдэнд ажлаа тарж ирээд ашиглаж болохуйц чөлөөт цаг гарч ирдэг нь таатай байжээ. Хүүхдүүдэд эцэг эхтэйгээ өнгөрөөх илүү цаг гарч...

НӨАТ: 300 грамм улаан лооль худалдаж аваад 4 сая төгрөгийн азтан болжээ

2016 оны 03 сарын 25      4      28104

НӨАТ тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор иргэд бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон билээ.  Он гарснаас хойш нийт долоо удаагийн сугалааны тохирол явагдаж, нийт шагналын сан ХОЁР ТЭРБУМ орчим төгрөг болоод байгаа ​ аж. Тэгвэл энэ сарын 20-ны өдөр явагдсан долоо дахь тохирлоор 21 азтан 4 сая төгрөг, 1 азтан 20 сая төгрөг,  1 супер азтан 400 сая төгрөг хожсон. Харамсалтай нь 4 сая төгрөгийн 7 азтан болон 20 сая төгрөгийн азтан, 400 сая...

Нийтийн тээврийн ухаалаг системийг BRT төсөлтэй уялдуулна

2016 оны 03 сарын 25      0      2568

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” BRT төслийн өнөөгийн явц, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа. Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төслийг 2015 оны 05 дугаар сард Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлагдсанаас хойш өнөөдрийн хүртэл дараахь ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Төслийн 1 дүгээр үе шатны санхүүжилтийн гэрээг 2015 оны 05 дугаар сард баталж,...

Орон сууцны контор, СӨХ-оос дутуу түгээгдсэн цахилгааны төлбөрийг нэхэмжилнэ

2016 оны 03 сарын 25      0      3502

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэгчидтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах үүргийг хүлээдэг. Гэтэл Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харьяа болон хувийн орон сууцны конторууд, сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн ус, дулааны болон бусад төлбөр тооцооны асуудлаар “Улаанбаатар цахилгаан түгээх...

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх хэсэгчилсэн төлөвлөгөөний жагсаалтыг баталлаа

2016 оны 03 сарын 25      0      3492

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулах тухай А/236 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулах ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөр, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, мастер төлөвлөгөөний хөрөнгөөс хэрэгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний жагсаалтыг батлав....

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: Зуны цагийн хуваарьт шилжих талаар мэдээлэл хийнэ

2016 оны 03 сарын 25      4      4098

Гуравдугаар сарын  25 Өнөөдөр бол жилийн 85 дахь өдөр бөгөөд он дуустал 281 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө +8 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.  Билгийн тооллын 17, дөрвөн ногоон мэнгэтэй улаан морь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс...

Дархлаа бууруулах 10 ШАЛТГААН

2016 оны 03 сарын 24      2      4873

Хавар болж байгаа болоод ч тэр үү нойр чинь хүрч, бие нь хүндрээд байна уу? Энэ үед амархан ядраад нэг л дархлаа сулрах гээд байдаг. Ядаж байхад  хомхой долоох, хатиг гарах гээд л дархлаа суларсныг чинь мэдэгдэх бичил биетүүд биетүүд биеэр чинь дүүрэн "зочлох"-ыг яана.  Эрүүл чийрэг байна гэдэг зөвхөн байнга гараа сайн угааж, хүмүүсийн хажууд ханиахгүй байхаас илүү өргөн хүрээг хамардаг юм шүү. Ингэхийн тулд дараах зүйлүүдээс зайлсхийгээрэй. Сахар:...

”Төсвийн орлого бүрдүүлэхийн төлөө бус хуулиа мөрдөж ажиллах ёстой”

2016 оны 03 сарын 24      0      970

МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уулын мэргэжлийн хяналтын хэлтсийн ажил байдалтай танилцах үеэр "Төсвийн орлого бүрдүүлэхийн төлөө бус хуулиа мөрдөж ажиллах ёстой" хэмээн онцоллоо. Учир нь МХЕГ төсөв бүрдүүлэгч байгууллага биш учраас нийт ажлын 30 хувь нь шалгалт, 70 хувь нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахад түлхүү анхаарч ажиллах болно” гэдгийг нь дахин дахин сануулсан нь энэ. Түүний...

Р.Жигжид: Экспортын орлогын 78.8 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн

2016 оны 03 сарын 24      0      1888

Уул уурхайн сайд Р.Жигжидийн “Монголын геологи, хайгуул-2016” чуулга уулзалт дээр хэлсэн үг. Монголын Үйлдвэрлэлийн геологчдийн холбооны санаачилга, Уул уурхайн яамны дэмжлэгтэйгээр“Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт уламжлал болж энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулга уулзалтын зорилго, ач холбогдлыг бид манай геологчдийн тухайн жилд судалсан, илрүүлсэн нээлтүүдийг нийтэд дэлгэн танилцуулах, хөрөнгө оруулалтыг татах үндсэн...

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймагт ажиллаж байна

2016 оны 03 сарын 24      1      1272

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймагт хүрэлцэн очлоо. Тэрээр өнөөдөр тус аймагт ажиллах бөгөөд зарим төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт хийх юм. Аймгийн удирдлагууд цаг үеийн ажил байдлаа танилцуулснаар түүний албан томилолт эхэлж байна. Өнөөдөр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх тасгийн шинэ барилгын ажлын явц, “Зүүн бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, Хэрлэн сумын 10 дугаар багт баригдсан 7 дугаар цэцэрлэг, Баянтүмэн сумын Эрүүл...