Цэвэр, бохир усны шугам татах зориулалтаар газар эзэмших эрх олгов

2016 оны 03 сарын 28      0      1509

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/242 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр дараах байршлуудад цэвэр, бохир усны шугам татах зориулалтаар газар эзэмших эрх олгов. Үүнд: Чингэлтэй дүүргийн 8, 9 дүгээр хороо, Баянгол дүүргийн 9, 11, 12, 21, 22 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тасганы усан сангийн станцаас 3,4 дүгээр хорооллын усан сан-Баруун дүүргийн усан сан...

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлгийн хүлээлгийн өрөөг тохижуулжээ

2016 оны 03 сарын 28      0      2555

Улаанбаатар хотын 7 дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн   өрөөг тохижуулахаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэмжлэг, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Найрамдал Ротаракт клубын хэрэгжүүлж буй  “Dream Corner  2015/2016 ”  төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлгийн хүлээлгийн өрөөг тохижуулан нээлтээ хийсэн байна. Найрамдал Ротаракт Клуб нь 2012 онд байгуулагдсан аж. Байгуулагдсан цагаасаа хойш дөрвөн жил гаруй хугацаанд...

Зарим ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр зорчсон зардлыг нь нөхөн олгоно

2016 оны 03 сарын 28      0      2830

Нийслэлийн нийтийн тээвэрт цахим төлбөрийн системийг өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлэн нэвтрүүлж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр  зорчиход нь зориулж  НИТХ-аас баталсан журмын дагуу цахим төлбөрийн карт олгож байгаа юм. Нийслэлийн төвийн 6 дүүрэгт энэхүү журам хэрэгжиж байгаа ч алслагдсан дүүргүүдэд хэд хэдэн тодорхой шалтгааны улмаас журам бүрэн хэрэгжээгүй байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга журмын хэрэгжилтийг хангах...

Үхрийн ястай мах дунджаар 6980 төгрөгийн үнэтэй байна

2016 оны 03 сарын 28      0      4610

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчийн байдлаар хонины ястай нэг килограмм мах дунджаар 5740 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6980 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 25 төгрөгөөр, үхрийн цул мах 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр өссөн байна. Мөн үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөг, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8799 төгрөг байна. ...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: ”Үлгэрч өвөө эмээ” нийгэмд хандсан зорилтот төслийн талаар мэдээлнэ

2016 оны 03 сарын 28      0      4330

Гуравдугаар сарын  28 Өнөөдөр бол жилийн 88 дахь өдөр бөгөөд он дуустал 278 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө +4 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.  Билгийн тооллын 20, нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Зарим сумд руу хүмүүнлэгийн тусламжийн цуваа хөдөлнө

2016 оны 03 сарын 26      2      1097

Гуравдугаар сарын  26 Өнөөдөр бол жилийн 86 дахь өдөр бөгөөд он дуустал 280 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө +12 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.  Билгийн тооллын 18, гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од...

АСЕМ-ын үеэр оюутнуудыг хамтарч ажиллахыг уриалав

2016 оны 03 сарын 25      0      1489

Энэ оны долдугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажил, уулзалтын үйл ажиллагааны үеэр Монголын их, дээд сургуулиудыг сайн дурын ажилд хамтран оролцохыг урьсан арга хэмжээ өнөөдөр болов. Ерөнхийлөгчийн  дэргэдэх Иргэний танхимд болсон уулзалтын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Ерөнхий сайдын зөвлөх Есөнмөнх нар...

46.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ

2016 оны 03 сарын 25      1      947

Монголбанкны гаргасан тайлангаар арилжааны банкууд 2016 оны 2 дугаар сард нийт 773 зээлдэгчид 46.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3459.6 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 77673-д хүрчээ. Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 1.2 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 21.7 нэгж хувиар тус тус буурсан байна. Мөн түүнчлэн ипотекийн зээлийн үлдэгдэлийн 98.7 хувь нь төгрөгийн зээл, 1.3...

Эрүүл мэндийн төвд зөөврийн рентген аппарат бэлэглэв

2016 оны 03 сарын 25      0      2676

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас энэ оныг Батлан хамгаалах бодлогын үндсийг сурталчилах, цэргийн насны залуучуудыг эмчлэн, эрүүлжүүлэх жил болгон зарласан билээ. Уг аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын  Цэргийн штаб болон Батлан хамгаалах товчооны даргын шийдвэрээр 2015 оны цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн орлогоос дүүргийн Эрүүл мэндийн төвд зөөврийн рентген аппаратыг бэлэглэлээ. 20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий рентген...

Барилгын суурийн нүх ухаж орхисон ААН-үүдийн зөрчлийг арилгана

2016 оны 03 сарын 25      0      2163

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Барилгуудын газар шорооны ажил, ухсан нүхний мэдээлэл сонслоо. Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барихаар газар шорооны ажил хийсэн нүх, суурийн ул бетон, суурийн ажил хийсэн нүхнүүдийг тодруулан 2016 оны 03 дугаар сарын 22-ны байдлаар судалгаа гаргасан байна. Нийслэлийн...