БНХАУ-д гурван орны аялал жуулчлалын сайд нарын уулзалт болно

2016 оны 03 сарын 29      1      2576

ОХУ, БНХАУ, Монгол 3 улсын 5 хот, газар орныг хамарсан "Цайны зам" төслийн зөвлөгөөн Улаанбаатар хотод боллоо. Ази-Европыг холбосон худалдааны төв зам болж байсан уламжлалыг сэргээн орчин цагийн аяллын чиглэл болгож олон улсад өрсөлдөх зорилготой уг төсөлд Улаанбаатар хот 2014 оноос нэгдсэн юм.  "Цайны зам"-ын зөвлөгөөн жилд нэг удаа гурван улсад ээлжлэн явагддаг. Энэ удаагийн зөвлөгөөнийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар...

Сонгуулийн тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээ 1 тэрбум 460 сая төгрөгөөр тогтлоо

2016 оны 03 сарын 29      0      4939

Нийслэлийн Аудитын газраас Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д заасны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоож, нийтэд албан ёсоор зарлан мэдээллээ.

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Олон үндэстний хоолны фестиваль болно

2016 оны 03 сарын 29      0      4075

Гуравдугаар сарын  29 Өнөөдөр бол жилийн 89 дахь өдөр бөгөөд он дуустал 277 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө +10 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.  Билгийн тооллын 21, есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж...

Чингэлтэй дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж эхэллээ

2016 оны 03 сарын 28      3      2495

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны  нутаг дэвсгэр Хайлаастын эцэс, “ХААН” банктай уулзвараас баруун тийш 650 метр үргэлжлэх автозамын барилгын ажил эхэллээ. Мөн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Далан давхараас 10 дугаар хороо, Далан давхраас Дэнжийн 1000-ын нарийн замыг холбосон 600м авто замын ажил үргэлжилж байна. Эдгээр байгалийн чулуун болон бетонон хучилттай авто замуудыг дүүргийн хөрөнгө оруулалтаар  “Чингэлтэй дүүргийн Тохижилт, үйлчилгээ”...

Ц.Элбэгдорж: Монголын хөгжил монгол хүмүүсийн хүсэл зоригоос хамаардаг байх ёстой

2016 оны 03 сарын 28      0      2151

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравдугаар сарын 24-ний өдөр “Ерөнхийлөгчтэй хийх уулзалт III” буюу TV5 телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн тусгай дугаарт оролцон нийгмийн идэвхтэй залуус, сошиал медиа ертөнцийнхөн болох твиттерийн жиргээчид, фейсбүүкчидтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан билээ. Төр өөрт байгаа муу юмаа шахаж гаргадаг хуультай, механизмтай болох хэрэгтэй Уулзалтын эхэнд...

Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ

2016 оны 03 сарын 28      0      988

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай 41 тоот захирамж гаргалаа. Улсын Их Хурлын дарга захирамждаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг,   “Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын 2016 оны 27 дугаар тогтоолыг үндэслэн Улсын Их Хурлын 2016...

Манай улс цөмийн хаягдлыг өөрийн нутагт оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглох эрхтэй болно

2016 оны 03 сарын 28      5      1324

Энэ долоо хоногт эхлэх Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулийн төслүүдийг соёрхон батлахаар төлөвлөөд байгаа. Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенци, мөн Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенци, Бага хэмжээний цөмийн материалын...

461 иргэнд 5 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно

2016 оны 03 сарын 28      0      3113

Монголбанкны гаргасан тайлангаар өнгөрсөн долоо хоногийн сүүлчийн байдлаар  арилжааны банкууд 2005 иргэний 82.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 461 иргэний 5 хувийн хүүтэй 21.8 тэрбум төгрөгийн, 1217 иргэний 8 хувийн хүүтэй 62.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.     Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур,...

Нийслэл ногоон байгууламжийн арчилгаа, цэцэг усалгааны ажлаа эхлүүллээ

2016 оны 03 сарын 28      0      3671

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2016 онд “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, арчлалт хамгаалалтын ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн билээ. Үүний дагуу дүүргийн мод, бут, сөөгийг хэлбэржүүлэх, тайрах, таналтын ажлыг хийж байна. Ногоон байгууламжийн цэцэг усалгааг 3 дугаар сарын 26-нд эхлүүлж Ж.Самбуугийн нэрэмжит гудамж, Анкарагийн гудамж, Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Хуульчдын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон...

Барилгын орчинд иргэдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллана

2016 оны 03 сарын 28      0      3855

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтод тусгагдсан Аюулгүй амгалан Улаанбаатар зорилтыг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд Улаанбаатар хотод шинээр барилга байгууламж барьж эхлүүлэхтэй холбогдуулан тухайн барилгын орчинд иргэдийг саадгүй зорчих, аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг  нийслэлийн Засаг даргын 2016 оны А/243 дугаар захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Цагдаагийн...