5 настай хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамрагдах бүрэн боломжтой боллоо

2016 оны 04 сарын 01      1      1249

Чингэлтэй дүүргийн төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн эрхлэгч, багш нар 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх санаачлага гаргасныг дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газраас дэмжин “Нэг гараа-Тэгш боломж”  төслийг эхлүүлж байна.  Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй төслийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Ганболд оролцож санаачлага гаргасан  эрхлэгч, багш нарт баяр хүргэж, амжилт хүслээ. ...

11 удаагийн ой, хээрийн түймрээр 39.352 га талбай сүйджээ

2016 оны 04 сарын 01      0      1020

Улсын хэмжээнд  дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Булган аймгийн Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Наран,  Дарьганга сум, Хэнтий аймгийн Биндэр сум гээд дөрвөн аймгийн есөн суманд 10 удаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Богины аманд нэг түймэр, нийтдээ 11 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 2 га ой, 39.350 га хээр, нийт 39,352 га талбай түймэрт өртсөн байна. Ой, хээрийн гал...

Дөрвөн хүү шатаж буй гэрийн галыг унтрааж, хүний амийг аварчээ

2016 оны 04 сарын 01      2      7640

Хөвсгөл аймагт 8-12 насны дөрвөн хүү шатаж буй гэрийн галыг унтрааж, хүний амь аварсан тохиолдол гарчээ. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэнгийн гэрт гарч гарч байхад  хүүхдүүд урд гудамжинд хөл бөмбөг тоглож байсан бөгөөд гэр шатаж байгааг хараад гүйж ирээд унтрааж эхэлсэн байна. Тодруулбал,  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн 10 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлага ирсний дагуу аймгийн онцгой байдлын газар 15 цагийн...

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын эхний шатны дүн гарчээ

2016 оны 04 сарын 01      3      3443

2016-2017 оны хичээлийн жилээс Монгол Хятадын тусгай хөтөлбөрийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцуулах сонгон шалгаруулалтын эхний шатны дүн гарлаа. Ярилцлага Монгол Улсын Боловсролын их сургуулийн хичээлийн "А" байрны (нэгдүгээр байр) 304, 305 тоот танхимд 2016 оны 4 дүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд дурдсан цагийн хуваарийн дагуу явагдана. Шалгуулагч ярилцлагад ирэхдээ:   Бүрдүүлсэн баримт бичгийн эх хувийг авч ирэх; Иргэний...

Цэргийн эмнэлгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгчээ

2016 оны 04 сарын 01      0      1110

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн удирдлагуудыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан хүлээн авч уулзаж, тодорхой чиглэлээр үүрэг өглөө. Эмнэлгийн хамрах цар хүрээг нэмэгдүүлж улсын клиник тал руу нь хөгжүүлэх талаас нь салбарын удирдлагын зүгээс ажиллаж байгааг энэ үеэр онцлоод эмнэлгийн удирдлагуудыг эмчилгээндээ анхаарал хандуулахыг сануулс ан юм. Ялангуяа, батлан хамгаалах салбарын иргэн-цэргийн харилцааны нэг төрөл бол цэргийн эмнэлэг,...

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 12 байгууллагад олгов

2016 оны 04 сарын 01      0      1694

Эрүүл мэнд болон эм хангамжийн чиглэлээр тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагуудын асуудлыг Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын 3 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн.  Энэхүү хурлаар, Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А99 дүгээр тушаалаар шинээр олгосон 12 байгууллагуудад тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг гардуулан...

Давсны хэрэглээг бууруулснаар халдварт бус өвчнөөс сэргийлж чадна

2016 оны 04 сарын 01      0      2486

Халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралт жил бүр нэмэгдэж, 2030 он гэхэд 55 саяд хүрнэ хэмээн ДЭМБ урьдчилан тооцоолсон ба үүнээс сэргийлэхэд давсны хэрэглээг багасгах нь халдварт бус, ялангуяа цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга болохыг нотлоод байна. Дэлхийн хүн амын нийт өвчлөлийн 43 хувийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж байна. ХБӨ-ний улмаас жилд дунджаар 38 сая хүн, тэдгээрийн 42 хувь(16 сая) нь 70 нас...

Дорноговь гадаад харилцаа, аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч аймаг боллоо

2016 оны 04 сарын 01      1      2952

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорноговь аймагт ажиллаж байна. Ерөнхий сайдыг “Соёмбо” төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус аймгийн Засаг дарга П.Ганхуяг мэдээлэл хийлээ. Тус аймгийн Мандах, Хатанбулаг сум салхин цахилгаан станцтай, бусад сумд төвийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамд холбогдсон. Дээрх хоёр сумыг нэгдсэн шугамд холбох ажлыг эхлүүлсэн. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, Замын-Үүдийн...

”Монгол тамга”-ыг олон түмэнд дэлгэн үзүүлнэ

2016 оны 04 сарын 01      0      4117

Аливаа улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын бэлгэдэл, төрийн бодлого үйл ажиллагааны батламж болдог тамга, түүнийг судлах нь түүхэн үйл явдлыг баримтаар нотлох ихээхэн ач холбогдолтойн үүднээс өнөөдрөөс эхлэн 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Монголын Үндэсний Музейд “Монгол тамга” үзэсгэлэнг дэлгэн үзүүлж эхэллээ. Тус музейн сан хөмрөгт Дундад эртний үеэс XX зууны эхэн үед холбогдох үе үеийн Монгол төрийн бодлого, үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсан түүхэн олон үед...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: ”Өгөдэй ЗООС” нээлтээ хийнэ

2016 оны 04 сарын 01      0      4490

Дөрөвдүгээр  сарын 1 Өнөөдөр бол жилийн 92 дахь өдөр бөгөөд он дуустал 274 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө +1 хэмийн дулаан бол шөнөдөө -8 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 24, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал...