Жолооны сургалттай холбоотой шинэ стандартууд батлагдлаа

2016 оны 04 сарын 05      1      1120

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллага. Ерөнхий шаардлага” болон “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтын төв. Ерөнхий шаардлага” стандартыг Хөдөлмөрийн сайдын 2015 оны арваннэгдүгээр сарын 6-ны А/216 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулсан. Уг стандартуудыг өнгөрсөн хоёрдугаар сарын 19-ний Техникийн хорооны хурлаар батлуулж,...

Баян-Өлгийд Усан цахилгаан станц барих ажил эхэллээ

2016 оны 04 сарын 05      0      1845

Баруун гурван аймгийг найдвартай эрчим хүчээр хангахад чухал үүрэг гүйцэтгэх Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт, Ховд голын “Тавалтайн хавцал” хэмээх газарт баригдах Усан цахилгаан станцын барилгын ажил эхэлж 2016 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр анхны өрөмдлөгөө хийхээр боллоо. Нийтдээ 92.8 МВт-ын хүчин чадалтай энэ УЦС-ыг Бүгд Найрамдах Турк Улсын “ZTM” компаний 248 сая ам. долларын хөрөнгөөр барьж байгуулах юм. Тус компани нь энэ УЦС-ын ТЭЗҮ-ийг өөрийн...

Л.Гансүх: Би хийгээгүй хэргийнхээ төлөө уучлал хүсэхгүй

2016 оны 04 сарын 05      1      2409

Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газрын нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж, бүх шатны шүүхээс 3.6 жилийн ял сонсоод байгаа Л.Гансүх шоронгоос Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захиа бичжээ. Тэрбээр энэхүү захидлаа өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргэсэн байна.  Тэрээр захидалдаа “ Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Гэр хорооллын иргэддээ Нүүрсийг шигшиж, шуудайлж...

Ургамлын харшлын үед анхаарал суларч, оюуны ажил хийх чадвар буурдаг

2016 оны 04 сарын 05      0      2668

Дэлхийн Харшлын Байгууллага (ДХБ)  97 орны гишүүдийн хамт  “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицол ба ургамлын тоосны харшил”  уриан дор Дэлхийн Харшлын Долоо хоногийг 2016 оны 4 сарын 4-10 өдрүүдэд зохион байгуулахаар болоод байна. Баримтаас үзэхэд агаар дахь СО 2  ялгаралт ихсэж байгаа нь дэлхийн дулаарал үүсгэж, улмаар ургамлаас ялгарах тоос ихсэж, ингэснээрээ орчны агаар дахь ургамлын тоос ихэссэнээр ургамлын харшлаар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна....

Өнгөрсөн долоо хоногт 3028 золбин нохой устгажээ

2016 оны 04 сарын 05      0      1387

Нийслэлийн хэмжээнд инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд ачаалал ихтэй ажиллалаа. Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв 03 сарын 28-наас 04 сарын 04-ний өдрүүдэд иргэд, аж ахуй нэгж байгууллагаас нийт 125 санал, гомдол хүлээн авч, шуурхай зохицуулалт хийн холбогдох дүүрэг, инженерийн байгууллагуудын диспетчер, албан тушаалтанд мэдэгдэж, үүрэг өгч шийдвэрлэлтэд нь хяналт тавьж ажиллав. Энэ хугацаанд төвлөрсөн хогийн цэгүүдэд...

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллана

2016 оны 04 сарын 05      1      8622

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 2, 3 дугаар салбарыг байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн нэгдүгээр салбарыг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 150.787 иргэнд үйлчилгээ үзүүлжээ. Энэ нь сард дунджаар 50 гаруй мянган иргэнд үйлчилгээ үзүүлж байгаа юм. Үйлчлүүлж буй иргэдийг оршин суугаа хаягаар ангилбал тус төвөөр Баянзүрх...

Пак Вон Сүн: Сөүл хот өөрсдийн туршлагаасаа харамгүй хуваалцана

2016 оны 04 сарын 05      0      1227

Сөүл хотын дарга Пак Вон Сүн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт захидал илгээжээ. Тэрээр захидалдаа "Хэдэн мянган жилийн турш онгон дагшин байдлаа хадгалсаар ирсэн Монгол нутаг, гариг эрхэсийн түмэн одод харагдах тал нутаг одоо ч сэтгэлд тодхон. Миний бие 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдсон зүүн хойд азийн хотын дарга нарын уулзалтад Солонгосын туршлагыг танилцуулан “Цор ганц эх дэлхийгээ аврах мөрөөдөл минь” сэдвээр илтгэл тавихаар Монгол Улсад...

Дорнод аймагт хуулийн хэрэгжилт 67.5 хувьтай гарчээ

2016 оны 04 сарын 05      0      1801

МХЕГ, Дорнод аймгийн МХГ-тай хамтран цацрагийн хамгаалалт, хөдөлмөр, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи уул уурхай, дэд бүтцийн хяналтын чиглэлээр Дорнод аймагт нэгдсэн хяналт шалгалтыг хийлээ. Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтохоор ахлуулсан нэгдсэн шалгалтын ажлын хэсэгт нийт мэргэжлийн хяналтын байгууллагын 33 улсын /ахлах/ байцаагчид өнгөрөгч сарын 23-31-ний өдрүүдэд Дорнод аймагт ажилласан юм....

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: ”Ариун төр, ариун талбай” аяны талаар мэдээлнэ

2016 оны 04 сарын 05      0      4095

Дөрөвдүгээр  сарын 5 Өнөөдөр бол жилийн 96 дахь өдөр бөгөөд он дуустал 270 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө +11 хэмийн дулаан бол шөнөдөө -3 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 28, хоёр хар мэнгэтэй улаагчин могой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой...

Ой, хээрийн түймэрт 39.352 га талбай өртжээ

2016 оны 04 сарын 04      0      583

Өнгөрсөн сарын 30-ны өдөр Сүхбаатар аймаг Наран сумын хоёрдугаар баг “Бага-уул Арын гуу” гэдэг газарт хээрийн түймэр гарсныг ОБГ-ын албан хаагчид нэг хоног ажилласны үр дүнд галыг бүрэн унтраалаа. Он гарсаар Булган аймгийн Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Наран, Дарьганга сум, Хэнтий аймгийн Биндэр сум гээд дөрвөн аймгийн есөн суманд 10 удаа, нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Богины аманд нэг...