Монголын бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын зах зээлд худалдаалагдана

2016 оны 05 сарын 03      0      7684

Эрээн хотод байгуулагдах “Хилийн иргэдийн худалдааны бүс” төслийн танилцуулга уулзалт болох гэж байна.  Тодруулбал, БНХАУ-ын Си Зинпин даргын санаачилсан  “Хилийн иргэдийн худалдааны бүс” нь  Эрээн хотыг Хятад улсын хойд зүгий н нээлттэй түшиц бүс нутаг болгох, боомтын хүчин чадлыг дээшлүүлэх, хилийн худалдааг өргөжүүлэх, боомтын эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд асар их хувь нэмрийг оруулах юм. Тус бүс нь худалдааны...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: Өнөөдөр бол Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр

2016 оны 05 сарын 03      2      7640

Тавдугаар сарын 0 3 Өнөөдөр бол жилийн 123 дахь өдөр бөгөөд он дуустал 242 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө +18 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ. Билгийн тооллын 26, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ...

480 гаруй сурагчид ”Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооцгооё” өдөрлөгт оролцлоо

2016 оны 05 сарын 02      1      3617

Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг Олон улсын хүрээнд “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Тэгвэл тус өдрийг угтан Тусгаар тогтнолын талбайд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооцгооё” сэдэвт өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгөөр хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэлийг таслан зогсоох, тэдний эрхийг хамгаалах, эцэг,эх, асран хамгаалагч нарт хүмүүжлийн эерэг аргуудыг сурталчилсан утга санааг илэрхийлсэн Флашмоб, гар зургийн...

1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурав

2016 оны 05 сарын 02      2      5009

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хамтарсан хорооны V хуралдааныг Монголын хэсгийн тэргүүний хувиар Шинэ дели хотноо хийв. ЗГХХХ-ны V хуралдааныг хамтран даргалсан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНЭУ-ын Гадаад хэргийн Төрийн сайд Вижэй Кумар Синх нар хоёр орны найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн...

“Тарьц, суулгац-2016” үзэсгэлэн худалдаа болж өнгөрлөө

2016 оны 05 сарын 02      1      3905

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд 63 тоот зарлиг гаргаж, нийт ард иргэд, айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг мод, бут, сөөг тарих, түүнийгээ арчлан хамгаалах, амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн ажиллах талаар уриалга гаргасан билээ. Энэхүү уриалгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг тарьц, суулгацаар хангах, мөн тарьц, суулгац ургуулан бизнес эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын борлуулалтыг нэмэгдүүлж үйл ажиллагааг...

2 мянган тонн үрийн буудай нийлүүлээд байна

2016 оны 05 сарын 02      0      3793

“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас энэ хаврын тариалалтын бэлтгэл ажлыг ханган, тариаланчдад олгох бүхий л төрлийн дэмжлэгийг бүрэн олгож байна. ОХУ-аас 8 мянган тонн үрийн буудай тариалалтын технологийн хугацаанаас өмнө нийлүүлэгдэхээс, одоогийн байдлаар Хөтөл салбарт гаалийн бүрдүүлэлтийг хийж, 2 мянган тонн үрийн буудайг хүлээн аваад байна. Ийнхүү нийлүүлэгдэж байгаа үрийн буудай нь манай тариаланчдын тариалж сурсан, Монгол оронд нутагшсан Алтайская-530 сортын...

Ховд аймаг сайн МАЛЧДЫГ бэлтгэн гаргана

2016 оны 05 сарын 02      0      4624

Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежид “Сайн малчин” мэргэжлийн анги албан ёсны нээлтээ хийжээ.  Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18 орчим хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 30 орчим хувийг ажлын байраар хангадаг хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуй төрийн бодлогын төвд байдаг. Засгийн газраас малчдын хөдөлмөр эрхлэлт, мал аж ахуйн салбар, холбогдох үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа тул мал сүргийн тоо толгойг...

Урсгал тэнцэл 77.7 сая ам.долларын ашигтай гарчээ

2016 оны 05 сарын 02      1      2959

Манай улсын урсгал тэнцлийн үзүүлэлт  энэ оны эхний 3 сард 77.7 сая ам.долларын ашигтай гарчээ.  Өнгөрсөн оны мөн үед 43.4 сая ам.долларын алдагдалтай гарч байсан урсгал тэнцлийн үзүүлэлт ийнхүү ашигтай гарсанд орлогын дансны алдагдал 31 хувиар буюу 73.4 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн аж. Харин барааны дансны ашгийн бууралтыг үйлчилгээний алдагдлын бууралт нөхсөнөөр, тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 15.6 сая ам.доллараар өсч 199.2 сая ам.долларын ашигтай гарчээ....

Малчны зээлтэй иргэд 10 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх боломжтой

2016 оны 05 сарын 02      0      6618

Монгол улсын Засгийн газраас мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэх малчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор малчдын зээлийн хүүгийн ачааллыг бууруулах  “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн жилийн хүүгээ 10 хувь болгон бууруулсан бол өнгөрсөн сарын сүүлчээр ХААН банк мөн хүүгээ бууруулсан байна. “Сайн малчин“ хөтөлбөрийн шаардлага хангасан, малчин данстай, эрүүл...

1 хүртэлх насны хүүхдийг дуудлагын дагуу гэрээр үзлэг хийнэ

2016 оны 05 сарын 02      0      15556

Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Өрхийн эрүүл мэндийн төвөөс 1 хүртэлх насны хүүхдийг дуудлагын дагуу гэрээр үзэж, тусламж үйлчилгээ үзүүлэхээр болсон хэмээн мэдэгджээ. Мөн түүнчлэн улаанбурхан өвчний товлолт дархлаажуулалтад хамрагдахаар ДЭМТ, ӨЭМТ-р үйлчлүүлж буй эрүүл хүүхдүүдийг халдвараас сэргийлэх үүднээс “Товлолт Дархлаажуулалт” хийх өдрийг 7 хоног бүрийн бямба гаригт болгон шилжүүлсэн байна.