Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг 2017 оны 5 дугаар сард ашиглалтад оруулна

2016 оны 04 сарын 07      1      1146

Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт 75.1 хувийн гүйцэтгэлтэйгээр төлөвлөгөөнөөс 6.3 хувийн хурдацтай явж байна. Ирэх оны нэгдүгээр сард багтаан барилгын ажлыг дуусгаж, тавдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэж Зам, тээврийн сайд М.Зоригт “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Монгол Улс, БНХАУ-ын хооронд шинээр агаарын хаалга нээж, Хятадын дотоодын нислэгүүдийг Монголын агаарын зайгаар дамжин өнгөрүүлэх талаар тохиролцсон байна. Энэ нь манай...

Э.Бат-Үүл: Бид Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж буй иргэдэд үйлчлэх ёстой

2016 оны 04 сарын 07      3      1577

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Монголын Үндэсний музей”-н урд талын талбайн тохижилт болон тухайн хэсэгт жагсаал, цуглаан зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монголын иргэн бүр жагсаал, цуглаан зохион байгуулж, дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Бид Их эзэн Чингисийн талбайд жагсаал цуглаан зохион байгуулж буй иргэдэд үйлчлэх ёстой. Үүнийхээ...

18-30 насны иргэдийг Улаанбурхны эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

2016 оны 04 сарын 07      0      907

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Улаанбурхан, Томуу, томуу төст өвчний талаарх мэдээллийг сонслоо. 2010-2014 онуудад Монгол Улсад Улаанбурханы өвчлөл бүртгэгдээгүй тул 2015 оны 03 дугаар сард Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “Улаанбурхан өвчнийг тууштай бууруулсан” гэсэн батламжийг авч байсан. Гэвч 2015 оны 03 сарын 18-нд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Улаанбурханы анхны тохиолдол мэдээлэгдсэн. Тус өвчин нь БНХАУ, ОХУ болон дэлхийн 110 гаруй оронд...

А.Мөнхбат: “Гутал” бүрт хэлэх үг бий

2016 оны 04 сарын 07      4      2553

Монголын Залуучуудын холбооноос “Хулгайчгүй Монгол” үндэсний хөдөлгөөнийг улс даяар өрнүүлээд буй. Үүнд олон мянган оюутан залуус нэгдэж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх болжээ. Тус хөдөлгөөнөөс 1992 оноос хойшхи үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бүс нутаг, хүн амын эрх ашиг, хүрээлэн буй орчин, нийгмийн үнэт зүйлд харшилсан 100 хар үйл явдлын жагсаалтыг олон нийтээр нэрлүүлэв. Ийнхүү “100 хар үйл явдал”-ыг албан ёсоор зарлахын зэрэгцээ Чингисийн талбайд...

ОУХМ Б.Цэвээндашид Монгол Улсын Төрийн далбааг гардуулан өгөв

2016 оны 04 сарын 07      0      1900

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уулын спортын ОУХМ Базархандын Цэвээндашид Монгол Улсын Төрийн далбаа гардуулан өгөв. Тэрээр Эверестийн оргилд 3 дахь удаагаа авирахаар эх орноосоо мордох гэж байгаа юм. Төрийн далбаа гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Дэлхийн дээвэр болсон Эверестэд амжилттай авираад, алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулаад, ард түмнийхээ хийморь золбоог даатгаад сайн яваад ирээрэй”...

Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийг импортын татвараас чөлөөллөө

2016 оны 04 сарын 07      0      1058

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэгийн жагсаалтыг баталлаа.   Өнөөдрийн байдлаар манай улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 967 МВт байгаа бөгөөд нийт үйлдвэрлэсэн цахилгааны 4 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр эзэлж байна.   Эрчим хүчний зохицуулах хороо...

Д.Зоригт: Азийн орнуудыг холбосон цахилгаан дамжуулах сүлжээ байгуулах ажлын эхлэл тавигдлаа

2016 оны 04 сарын 07      0      962

Эрчим хүчний сайд Д.Зоригт Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VII форумд оролцлоо. Энэ үеэр тэрээр хэлэхдээ " Дэлхий дахин уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг цаашид бууруулах зорилгоор эрчим хүчний салбарт түүхий нүүрсний хэрэглээг багасгах, цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийг дэмжин хөгжүүлэх талаар эрчимтэй ажиллаж байна. НҮБ-ын “Тогтвортой эрчим хүч бүх нийтэд” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах”...

Нийслэлийн 4 бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

2016 оны 04 сарын 07      2      1283

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцлээ. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага"-д нийцүүлэн  Улаанбаатар хотод Үйлдвэрийн 3 хороолол  байхаар тусгасан. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 1, 4 дүгээр хороо болон Хан-Уул дүүргийн 2, 3, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийт 514,0 га талбайг...

Интернэтийн үйлчилгээний ижил тарифийг энэ сарын 11-нээс мөрдөнө

2016 оны 04 сарын 07      1      2687

 Сар бүрийн эхэнд аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хурал Төрийн ордны нутгийн удирдлагын танхимд боллоо. Тус хурлаар улсын хэмжээнд интернэтийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх болон энэ онд хэрэгжүүлэх авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхтэй холбоотой мэдээллийг орон нутгийн удирлагуудад өгч, тэдний асуултад хариуллаа. Монгол Улсын Засгийн газар хөдөө, орон нутгийн иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хязгаар нутагт...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Алдарт жүжигчин Жэки Чан 62 нас хүрлээ

2016 оны 04 сарын 07      0      4229

  Дөрөвдүгээр  сарын 7 Өнөөдөр бол жилийн 98 дахь өдөр бөгөөд он дуустал 267 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө +7 хэмийн дулаан бол шөнөдөө -8 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 30, есөн улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ...