Н.Түвшинбаяр: Ерөнхийлөгч асан Н.Энхбаярынх шиг хэрэг болох вий гэж айж байна

2016 оны 04 сарын 11      5      1376

Баянгол зочид буудлын гадаа Монголын жудо бөхийн холбооны тамирчид, гишүүд, дасгалжуулагчид бүгд цуглараад байна. Энэ үеэр о лимпийн аварга Н.Түвшинбаяр: Хэвлэл мэдээллийн хэрэгслээс хараад шууд ирлээ. Бид бүхнийг маш эвгүй байдалд оруулсан үйл явдал болж байна. Өмнөх ерөнхийлөгч Н.Энхбаярынх шиг хэрэг болох вий гэж айж байна. Тамирчдыг олимпийн бэлтгэлд гарчихсан байхад ийм хэрэг гарсан нь харамсууштай юм болж байна. Байдлыг ажаад л байж байна. Маргааш Азийн аварга шалгаруулах...

Б.Жавхлан: Зүгээр нэг шалгах гэсэн хэрэг биш гэж бодож байна

2016 оны 04 сарын 11      1      1870

Дөнгөж сая УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүү Б.Жавхлан болон Б.Намуун нар мэдээлэл өглөө. Тэдний хэлснээр тэд өглөө  08.00 цагийн үед холбоо барьсан бөгөөд тэрнээс хойш огт холбоо бариагүй гэнэ. Мөн "Юу болж байгааг нь ч мэдэхгүй байна. Зүгээр нэг шалгах гэсэн хэрэг биш гэж бодож байна" гэлээ. Эх сурвалжийн мэдээлснээр дотор Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгалт хийж байгаа юм байна. Мөн Монголын жудо бөхийн холбооны дасгалжуулагч...

Х.Баттулга гишүүн дээр Д.Дагвадорж аварга, Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл нар ирлээ

2016 оны 04 сарын 11      8      3054

УИХ-ын гишүүн Х.Баттулга дээр их аварга Д.Дагвадорж, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, MoАХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Барилга, хот байгуулалтын дэд сайд асан, УИХ-ын дарга  З.Энхболдын орон тооны бус зөвлөх Г. Байгалмаа, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт  болон  2008 оны Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр нар сошиалаас мэдээлэл авч Баянгол зочид буудлын гадаа иржээ. Тэднийг  төв хаалгаар орох гэсэн боловч оруулаагүй тул хойд хаалгаар дотогш орсон...

УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлаагүй гэв

2016 оны 04 сарын 11      21      9616

Х.Баттулгын туслахын өрөө рүү хуулийнхан дайрч оржээ. Тодруулбал, Баянгол зочид буудлыг цагдаагийнхан бүслэлтэд авч, УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөө рүү цагдаа тусгайгийхан дайрч орлоо гэж гишүүний туслах, жиргээч Д.Ариунсэлэнгэ жиргэжээ. Түүнтэй хамт  УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат, өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нар байгаа юм байна. Тодорхой эх сурвалжийн мэдээлснээр, Х.Баттулгыг баривчлаагүй бөгөөд түүний Баянгол зочид буудал дахь албан өрөөнд нь цагдаа, тусгайгийн...

Ч.Сайханбилэг: Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин цаашид тогтвортой байх болно

2016 оны 04 сарын 11      0      997

УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн Үзэл баримтлалыг батлан гаргасан нь Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нэгэн чухал үйл явдал болж байна. “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” –ын нээлтийн ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд болж, УИХ-ын дарга З.Энхболд тус баримтлалыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт гардуулан өглөө. Өнгөрсөн оны 9 дүгээр сард Нью-Иорк хотноо хуралдсан НҮБ-ын Дээд чуулга уулзалтаас батлан гаргасан “Даян...

ДЭЛХИЙН БАНК: Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт удааширна

2016 оны 04 сарын 11      0      2148

Дэлхийн Банкнаас Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцууллаа. Тус тайланд дурдсанаар Зүүн Ази, Номхон Далайн бүс нутагт эдийн засгийн идэвхжил харьцангуй тогтвортой байгаа бөгөөд 2016-18 онуудад өсөлт ялимгүй саарах урьдчилсан төлөвтэй байгааг онцоллоо. Гэвч эрсдэл нэмэгдэж байгааг анхаарч цаашид уг бүс нутгийн орнууд эмзэг байдлаа бууруулах, эдийн засагтаа итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлогыг тууштай хэрэгжүүлэхийн зэрэгцээ бүтцийн...

Чингэлтэй дүүрэгт 600 метр авто замын шинэчлэлийн ажил үргэлжилж байна

2016 оны 04 сарын 11      0      1380

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны  нутаг дэвсгэр Хайлаастын эцэс, “ХААН” банктай уулзвараас баруун тийш 650 метр үргэлжлэх автозам, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Далан давхараас 10 дугаар хороо,  Далан давхраас Дэнжийн 1000-ын нарийн замыг холбосон 600 м авто замын ажил эрчимтэй үргэлжилж байна. Эдгээр байгалийн чулуун болон бетонон хучилттай авто замуудыг дүүргийн төсвийн хөрөнгөөр  “Чингэлтэй дүүргийн Тохижилт, үйлчилгээ” ХХК-ийнхан хийж,...

Олон улсын шинжээчдийн багтай хамтран ажиллаж байна

2016 оны 04 сарын 11      0      1628

Сүүлийн жилүүдэд Монгол улсад мах, чацаргана, ноос, ноолууран эдлэл зэрэг экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл олширч байгаа. Тиймээс ч гадаадын зах зээлд аливаа бараа бүтээгдэхүүнийг гаргахад лабораториор үнэлүүлдэг бөгөөд эдгээр үнэлдэг лабораторийн байгууллагууд өөрсдөө хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн байх шаардлагатай байдаг. Ялангуяа итгэмжлэлийн байгууллага олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх нь гадаадын зах зээлийн үнэлгээ буюу олон улсын түвшинд шууд хүлээн зөвшөөрөгдөх ач...

Зика вируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна

2016 оны 04 сарын 11      0      1891

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Зика вируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/268 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд “Зика” вируст халдвараас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд чиглэсэн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж ажиллахад мэргэжлийн байгууллагуудтай хамтран бүх шатны Засаг дарга нар, эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүй, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг...

Нийслэлд морин тойруулга байгуулна

2016 оны 04 сарын 11      8      5067

Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/270 дугаар захиамж гаргалаа. Тус захирамжаар Улаанбаатар хотын татварын бус орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд морин тойруулгын үйл ажиллагаа явуулах боломжийг судлах зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын даргын албан...