Ээлжит бус чуулган өндөрлөлөө

2015 оны 08 сарын 14      0      3494

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр буюу энэ сарын 14-ний өдөр хаалтаа хийлээ. 16 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлсэн тус чуулган Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комиссыг зохион байгуулах тухай хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулан байгуулахаар тогтоолын төсөлд тусгаж, 78.6 хувийн саналаар дэмжсэн байна. Сүүлчийн өдрийн чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Түүнийг бүрэн эхээр нь хүргэе. Улсын Их Хурлын дарга...

Ирэх онд ажилгүйдлийн түвшинг 7.0 хувьд хүргэхээр төлөвлөжээ

2015 оны 08 сарын 14      0      3790

Сангийн яамнаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийг ирэх онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг урьдчилан тооцоолж гаргасан. Тодруулбал, тус төслийг УИХ-ын энэ оны хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэж өнгөрсөн зургаадугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан. Үүнд дурдсанаар макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл,...

Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисст орж ажиллахаас татгалзав

2015 оны 08 сарын 14      8      3796

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулан тус хуулийг хэрэгжүүлэх комисст орж ажиллахаас татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг зөрчиж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ба шүүхийн шатанд байгаа албан тушаалтнуудад хамаарал бүхий хэргүүдийг өршөөж, тэдгээр албан тушаалтнуудад ял завших, төрийн эрх мэдэл рүү эргэн...

300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх нийт өрхийн 11.6 хувийг эзэлж байна

2015 оны 08 сарын 14      2      4047

Статистик мэдээллээс харахад манай улсад нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 975.7 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 51.6 мянган төгрөг буюу 5.6 хувиар нэмэгдсэн дүнтэй гарчээ. Үүнд, цалин хөлсний орлого 30.8 мянган төгрөг буюу 6.3 хувь, тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговрын орлого 20.2 мянган төгрөг буюу 14.2 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 14.5 мянган төгрөг буюу 17.0 хувиар өссөн нь голлон нөлөөлснө гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Тухайлбал, нэг өрхийн сарын...

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ

2015 оны 08 сарын 14      0      3879

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ. Уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Дархан-Уул аймагт хүрэлцэн очиж гардуулж өгөв. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе “Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, дарханчууд аа, Дарханы дулааны цахилгаан станц байгуулагдсаны 50 жилийн ойг...

Өршөөлийн тухай хууль үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэв

2015 оны 08 сарын 14      2      3813

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй төрийн бус байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд тус мэдэгдэлдээ Өршөөлийн тухай хуулийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, манай улсын үндэсний аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтүүд зохистой хэмжээнээс буурч, улс төр, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалд бодит аюул учруулахуйц нөхцөл байдал үүсэн хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн “Мөнх дайчин нөхөрлөл”...

Монголын 76 цэрэг эрс БНХАУ-ын төв талбайд цэргийн ёслолын жагсаалд оролцоно

2015 оны 08 сарын 14      0      4602

Манай улс 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 01 тоот зарлигаар түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийн байгуулсан гавъяаг сурталчлах, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, зэвсэгт хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосон. Үүний хүрээнд ойн хүрээг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар...

“Чингис хаан” нисэх буудлын засвар, шинэчлэлтийн ажилд 20.7 тэрбум төгрөг зарцуулжээ

2015 оны 08 сарын 14      1      3767

Улаанбаатар хотод ирэх онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, ойрын жилүүдэд болох томоохон арга хэмжээнүүдэд оролцох олон орны зочид, төлөөлөгчдийг нэгэн зэрэг хүлээн авах шаардлагатай учраас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд онгоц хөөрөх, буух зурвасыг өргөтгөх, транзит заал байгуулах, зорчигчдын танхимыг өргөтгөх ажлуудыг хийж байгаа. Үүгээр ч зогсохгүй Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал барьж эхэлсэн бөгөөд энэхүү дахин төлөвлөлтийн ажил...

Инфляцийн төвшин тогтвортой байна

2015 оны 08 сарын 13      0      3352

Хэрэглээний үнийн улсын индекс өнгөрсөн сарын байдлаар өмнөх сарынхтай харьцуулахад өөрчлөлтгүй, харин оны эхнээс 3.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 6.9 хувиар өссөн байна. Түүнчлэн ерөнхий индекс оны эхнээс 3.3 хувиар өссөн бөгөөд үүнд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс 67.4 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөөс 18.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн аж. Мөн Монголбанкнаас танилцуулж буй хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн Улаанбаатар хотын инфляцийн...

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3.9 хувиар суларчээ

2015 оны 08 сарын 13      0      3208

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн сард 1978.28 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 134.21 төгрөг буюу 7.3 хувиар суларсан дүнтэй гарчээ. Тодруулбал, төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн зургаадугаар сард өмнөх сарынхаас 1.9 хувиар чангарч, өнгөрсөн сард 3.9 хувиар суларчээ. Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш тайлант сард 318.64 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс...