ОХУ-д газрын тосны үнэ буурч, эдийн засаг 4.6 хувиар суларчээ

2015 оны 08 сарын 17      2      3202

ОХУ-ын Сангийн яамны мэдээлснээр тус улсын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 4.6 хувиар буурчээ. Энэ нь экспортын бүтээгдэхүүн болох газрын тосны үнэ унахтай зэрэгцэн рублийн сул ханшийн улмаас иргэдийн хэрэглээ буурсантай холбоотой гэж шинжээчид үзсэн байна. Тухайлбал, иргэд хэрэглээгээ хязгаарлах болсноор өнгөрсөн сард автомашины борлуулалт 28 хувиар буураад байгаа юм. Энэхүү үзүүлэлттэй холбоотойгоор зарим шинжээчид Оросын ирэх улирлын эдийн засгийн өсөлтийн төлөвийг...

ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран ажиллахыг зөвлөв

2015 оны 08 сарын 17      0      2656

Нийгмийн даатгалын ерөнхий газрын хэрэгжүүлж буй “Нийгмийн даатгалын байгууллагын хүний нөөцийн менежмент, нийгмийн маркетингийг сайжруулах” төслийн ажлын хэсэг НДЕГ-ын даргад Төслийн ажлын явц болон дээрх хүний нөөцийн арга хэрэгслүүдийг танилцуулж санал солилцлоо. Үүнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас Төслийн ажлын хэсэгт дээрх хүний нөөцийн арга хэрэгсэл тус бүрд сайжруулах талаар санал, чиглэл, зөвлөмж өгөв. Тухайлбал, Нийгмийн даатгалын байгууллагад хэрэгжүүлж...

Малчид, тариаланчдад бага оврыг тракторыг хүүгүй зээлээр олгох ажил үргэлжилж байна

2015 оны 08 сарын 17      5      3178

Тариаланчдад бага оврын тракторыг хүүгүй зээлээр олгож байгаа юм байна. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ХХАА-н сайдын тушаалаар малчид, тариаланчдад бага оврын трактор болоод түүний дагалдах хэрэгсэл болох хадуур, тармуур, анжисны хамт урт хугацааны хүүгүй зээлээр олгох ажил үргэлжилж байгаа аж. Энэ нь Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу 8400 бага оврын трактор, 253 хадуур, тармуур, анжисыг урд хөршөөс авчирч, малчид болон...

142.8 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ

2015 оны 08 сарын 17      1      2910

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний долоон сард 766.9 тэрбум төгрөг, зарлага 895.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 15.8 тэрбум төгрөг буюу 2.1 хувь, зарлага 161.4 тэрбум төгрөг буюу 22.0 хувиар өссөн дүнтэй гарчээ. Тодруулбал, ийнхүү өсөхөд нийгмийн даатгалын сангийн орлого 15.8 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 17.3 тэрбум төгрөг буюу 3.3 хувиар буурсан хэдий ч эрүүл мэндийн даатгалын...

Цэцэрлэгт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг түлхүү элсүүлнэ

2015 оны 08 сарын 17      0      3468

Энэ хичээлийн жилд оноороо хоёр нас хүрсэн хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхээс гадна яамнаас барьж байгаа бодлогоор сургуульд орох нас нь дөхсөн хүүхдүүдийг цэцэрлэгт түлхүү элсүүлэх аж. Тиймээс ахлах, бэлтгэл бүлгийн ангийн ачаалал нэмэгдэнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Харин бага болон холимог бүлгийн хүүхдүүдийг тодорхой стандарт, журмын дагуу элсүүлэх бодлого барих аж. Өнгөрсөн жил сургуулийн өмнөх насны нийт хүүхдүүдийн 79 хувийг цэцэрлэгт хамруулж байсан бол энэ жил 80...

БНХАУ-д болох жагсаалд оролцох цэргүүдийн бэлтгэлийн явцтай танилцжээ

2015 оны 08 сарын 15      0      3626

1945 оны чөлөөлөх дайны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх болсонтой холбоотойгоор манай улсын 76 цэрэг эрс БНХАУ-ын төв талбайд ёслолын жагсаалд оролцох болсон билээ. Тус жагсаал ирэх сарын 03-нд болох бөгөөд  Зэвсэгт хүчний 31 анги байгууллагын 63 алба хаагч, хилийн цэргийн 11 анги байгууллагын 13 алба хаагч оролцож байна. Мөн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат албаны таван цэрэг жагсаалд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм. Тиймээс жагсаалын бэлтгэлийн явцтай Монгол...

Үхрийн цул махны үнэ 11.2 хувиар буурчээ

2015 оны 08 сарын 15      0      4342

Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 15.2 хувь, үхрийн ястай махны үнэ 10.6 хувь, үхрийн цул махны үнэ 11.2 хувь, ямааны ястай махны үнэ 11.6 хувь, адууны махны үнэ 12.5 хувиар буурчээ. Ө мнөх долоо хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 12.1 хувь, үхрийн ястай махны үнэ 6.7 хувь, үхрийн цул махны үнэ 7.1 хувь, адууны махны үнэ 7.4 хувь, ямааны махны 8.6 хувиар буурсан аж. Үнийн дүнгээр тооцож үзвэл, энэ сарын  II долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5790...

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ буурчээ

2015 оны 08 сарын 15      0      3528

Үндэсний статистикийн газрын мэдээлснээр энэ долоо хоногийн байдлаар  гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 2.6 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 3.8 хувиар буурсан байна. Тодруулбал,  савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 0.3 хувь, дээд гурилын үнэ 3.2 хувь, задгай нэгдүгээр зэргийн гурилын үнэ 2.9 хувь, савласан хёордугаар зэргийн гурилын үнэ 0.5 хувиар өссөн дүнтэй гарчээ. Харин ө мнөх долоо хоногийнхтой харьцуулахад савласан...

20 МВт-ын нарны эх үүсвэрт цахилгаан станц баригдана

2015 оны 08 сарын 14      0      4350

Эрчим хүчний яам, Бридж групп болон Япон Улсын Фармдо компани 20 МВт-ын Нарны эх үүсвэрт цахилгаан станцыг Монгол Улсад барьж ашиглах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Санамж бичгийн зорилго нь Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод тусгасан стратегийн зургадугаар зорилгыг биелүүлэхэд хувь нэмэр оруулах сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд талуудын хамтын ажиллагааны зарчим, цар хүрээг тодорхойлоход чиглэгдэж байна. Төслийн хүрээнд...

Нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай эко үйлдвэр нээлтээ хийлээ

2015 оны 08 сарын 14      0      4257

Манай улсад жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, анхны эко цементийн үйлдвэр Дорноговь аймгийн Өргөн суманд нээлтээ хийжээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь зэрэг төлөөлөгчид оролцсон аж. Тус үйлдвэр нь уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас төрөлжсөн эдийн засаг руу шилжих хөгжлийг дэмжсэн, импортыг орлож, валютын урсгалыг дотооддоо барих зорилготой бөгөөд орон нутгийн төсөвт...