Нэгдсэн түрүүлэгч индикатор өсчээ

2015 оны 08 сарын 19      0      3722

Сангийн яамны гаргасан мэдээллээр Монгол Улсын Нэгдсэн түрүүлэгч индикатор өнгөрсөн сард 100.31 нэгжид хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн сараас 0.78 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.012 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэхүү өсөлтөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад гадаадын шууд хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, гадаад худалдааны нийт эргэлт, импорт, импортлосог шинэ дугуйны хэмжээ, Хятадын нэгдсэн түрүүлэгч индикатор, хэвийн зээлийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүд голчлон нөлөөлсөн гэж...

“SCHOOL POLICE” эргүүлд ажиллах иргэдийг замын гарамтай хэсгүүд дээр ажиллуулна

2015 оны 08 сарын 19      0      3531

Амралтын өдрүүдэд автомашины дугаарыг улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна. Тодруулбал, НЗДТГ-аас 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар өмнөх жилүүдэд авч хэрэгжүүлж байсан түр зохицуулалтыг дараахь байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэлээ. Энэ сарын 22, 23, 29, 30-ны Бямба, Ням гарагт  өглөөний 08 00 цагаас 20 00 цагийн хооронд автомашины...

1138 аж ахуйн нэгж хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ бүртгүүлжээ

2015 оны 08 сарын 19      0      3654

Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхлэх гэж байгаа хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн оны 239 дүгээр тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая гектар талбайд олгохоор шийдвэрлэсэн. Үүний 32.5 хувь буюу 10.15 сая гектар нь сонгон шалгаруулалтын журмаар, 67.5 хувь буюу 20.94 сая гектар талбай нь өргөдөл хүлээн авах журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай...

Дэд бүтцийн хөгжил, бүс нутгийн сүлжээг тэлэх замаар санхүүжилт авах боломжтой болно

2015 оны 08 сарын 18      0      3773

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулна. Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 оны аравдугаар сард болсон АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах, Монгол, Пакистан, Шри Ланка зэрэг Азийн бүс нутгийн орнуудыг тус банкны үүсгэн байгуулагч гишүүн орноор элсэн орох тухай...

Орон нутгийн иргэд хөрөнгийн зах зээлийг сонирхож байна

2015 оны 08 сарын 18      0      3654

Монголын хөрөнгийн бирж иргэд, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон төрлийн ажлуудыг авч хэрэгжүүлдэг. Үүний нэг нь байгууллага, иргэдтэй хамтран хөрөнгийн зах зээлийн тухай болон үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох талаарх захиалгат сургалтыг зохион байгуулдаг. Харих өнөөдөр буюу энэ сарын 18-ны өдөр "Зориг" сантай хамтран орон нутгийн 17 аймгийн төлөөлөл болсон иргэдэд зориулж ээлжит захиалгат сургалтыг зохион байгууллаа. Үүнд...

Энэтхэг улсад таван жилийн хугацаанд таван иргэн гэмт хэрэгт холбогджээ

2015 оны 08 сарын 18      0      3992

Манай улс Бүгд Найрамдах Энэтхэг улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулахаар болжээ.Тухайлбал, ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Монгол Улсын иргэд суралцах, ажиллах, бизнес болон аялалын зорилгоор олноор зорчдог, оршин суудаг, ялтан шилжүүлэх асуудлаарх Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээнд хамаарахгүй,...

Г.Доржпалам: Ирэх сарын 01-нээс цахим карт аваагүй иргэд 1000 төгрөгөөр зорчихоор гэрээнд заасан

2015 оны 08 сарын 18      1      3933

Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-наас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилготой юм. Гэтэл тус төлөвлөлтийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн тээврийн газраас мэдээлэл өглөө. Шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 73 чиглэлд 996...

”Рио 2016” олимпод оролцох урилгаа авчээ

2015 оны 08 сарын 18      0      3609

Манай улс ирэх онд зохион байгуулагдах "Рио 2016" олимпод оролцох урилгаа хүлээн авчээ. Тодруулбал, Олон улсын олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссийн дарга Клаудия Бокель Монголын үндэсний олимпийн хороонд зочлох үеэрээ "Рио 2016" олимпийн наадмын урилгыг тус хороонын ерөнхийлөгч Д.Загдсүрэнд гардуулан өгсөн байна. Энэ үеэр тэрбээр “Монголын тамирчид олимпийн наадамд өндөр амжилт гаргаж, идэвхитэй оролцсоор ирснийг онцлон хэлмээр байна. Танай улсын...

Зарим барааны гаалийн албан татварын хэмжээг 6.5-20 хүртэл хувь байхаар тогтоов

2015 оны 08 сарын 18      1      3963

Зарим барааны импортын татварын хувь хэмжээг нэмлээ. Тодруулбал, УИХ-ын “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийг өнгөрсөн сарын 9-ний өдрийн баталсан Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор импортын барааны гаалийн татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газарт олгосон байна. Иймээс дотоодод...

Валютын гадагш чиглэлтэй урсгалыг саармагжуулна

2015 оны 08 сарын 18      0      3632

Засгийн газрын ээлжит хуралдаанаар баруун бүсийн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих шийдвэр гаргажээ. Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын нутагт байгуулах “Вестерн Холд” ХХК-ийн жилд 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгажээ. Ингэснээр нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнээр баруун бүсийн зах зээлийг бүрэн...