Хүүхдүүд туршилт биш

2015 оны 08 сарын 19      1      3923

2015-2016 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 233, төрийн өмчийн бус 399, нийт 632 цэцэрлэгт 91687 хүүхэд элсэх төлөвтэй байгаа талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээлж байсан. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 116570 хүүхэд байгаа бөгөөд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тооны өсөлт нь хамрагдалтын хувийн өсөлттэй шууд хамааралтай аж. Тиймээс нийслэлд нийт 152 хороо байгаагаас 33 нь буюу 21.7 хувь нь цэцэрлэггүй байгаа...

Зүүн хойд Азийн 40 гаруй дарга нар чуулна

2015 оны 08 сарын 19      0      3460

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр Улаанбаатар хотод Зүүн хойд Азийн дарга нар "Ногоон хотын хөгжил" сэдвээр чуулах гэж байна. Нийслэлээс Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, бүс нутаг дахь орнуудаас туршлага судлаж, санал солилцох зорилгоор Хотын захиргаа, Азийн сан, Дэлхийн банктай хамтарч Зүүн Хойд Азийн орнуудын хотуудын “Ногоон хотын хөгжил” форумыг ирэх сарын 21-22-ны...

Зүүн хойд Азийн аялал жуулчлалын форум болно

2015 оны 08 сарын 19      0      4419

Зүүн хойд Азийн аялал жуулчлалын 11 дэх удаагийн форум маргааш буюу энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо эхлэх гэж байгаатай холбогдуулан БНХАУ-аас 20, Япон улсаас 40, БНСУ-аас 50, ОХУ-аас 10 судлаач оролцохоор ирээд байгаа аж. Тус форумыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд...

Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлж эхэлнэ

2015 оны 08 сарын 19      3      4660

Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлж энэ сарын 25-наас эхлэх төлөвлөгөөтэй байгаа талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ. Тухайлбал, Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл ажлыг зохион байгуулах бэлэн болсон бөгөөд энэ удаагийн ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэх аж. Харин бүртгэл энэ сарын 25-ны өдөр 12 цагаас эхлэх ба бүртгэл эхэлснээс хойш 14 хоногийн...

УБТЗ-ын удирдлагууд оюутнуудын эрхийг зөрчиж байна гэв

2015 оны 08 сарын 19      0      3774

УБТЗ-ын шинэ удирдлагуудын захирамжаар Тээврийн дээд сургуулийн дэргэдэх мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагааг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд шилжүүлэх шийдвэр гарсан байна. Үүнийг Тээврийн дээд сургуулийн багш ажилчид болоод оюутнууд эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар Тээврийн дээд сургуулийн багш, техникийн ухааны доктор М.Бямбасүрэнгээс тодрууллаа. -Тээврийн дээд сургуулийн оюутнуудыг МСҮТ рүү шилжүүлэх шийдвэр...

Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх үндэслэлгүй гэж үзжээ

2015 оны 08 сарын 19      1      3734

Манай улсын их, дээд сургуулиудын төлбөр жилээс жилд өсөн нэмэгддэг. Үүнийгээ сургуулийн удирдлагууд урсгал зардалтай холбон тайлбарладаг бөгөөд үүнийг эсэргүүцсэн оюутнууд Монголын оюутны холбоогоор дамжуулан өөрсдийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэдэг. Гэсэн ч төдийлөн амжилттай болж чаддаггүй бөгөөд төлөхөөр заасан төлбөрийг үг дуугүй төлөхөөс өөр аргагүйд хүрдэг. Тэгвэл энэ жил ч мөн адил их, дээд сургуулиудын төлбөр 15-40 хүртэлх хувиар огцом нэмэгдсэн нь иргэдийн бухимдлыг ихээхэн...

Шинэ чиглэлийн маршрутыг автобусны буудлын самбарт байршуулжээ

2015 оны 08 сарын 19      3      5714

Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн шинэ төлөвлөлтийн маршрутын мэдээллийг иргэдэд өгөх зорилгоор “Ухаалаг автобус”-ны буудлын мэдээллийн самбарт байршуулж,  автобусаар зорчих “U money” карт борлуулах цэгүүдэд танилцуулга материал тарааж байгаа юм байна. Иргэд шинэ маршруттай холбоотой мэдээллийг мэддээллийн самбар, тараах материалаас авахаас гадна  Нийслэлийн Тээврийн газрын цахим хуудсанд хандах эсвэл http://www.transport.ub.gov.mn/BUS/...

Манай улсын урсгал дансны алдагдал нэмэгджээ

2015 оны 08 сарын 19      0      3639

Монголбанкнаас гаргасан төлбөрийн тэнцлийн хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн мэдээгээр урсгал дансны алдагдал 118.4 сая ам.доллараар, хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг 157.1 сая ам.доллараар тус тус нэмэгдэж, алдаа ба орхигдуулгын дүн 38.7 сая ам.доллараар буурсан өөрчлөлт гарсан байна. Тодруулбал, урсгал тэнцэл 334.4 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 70 хувиар буюу 785.1 сая ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг 9.0 дахин өсч...

Дундаж давхаргын 294000 гаруй өрхийг ипотекийн зээлд хамруулна

2015 оны 08 сарын 19      0      4051

Орон сууцны ипотекийн зээлд өрхийн мэдээллийн сангийн 7-15 дахь бүлгийн иргэд хамрагдахаар болжээ. Тодруулбал, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу нийт хүн амд төрөөс үзүүлэх үйлчилгээ, тусламж, хөтөлбөр, үйл ажиллагаа, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх бодлогын зорилтын хүрээнд Үндэсний Статистикийн Хорооны дарга, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтран баталсан аргачлалын дагуу Монгол улсын нийт өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлон,...

Байлдааны ажиллагааг төлөвлөх, зохион байгуулж явуулах мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж байна

2015 оны 08 сарын 19      0      4812

Монгол, Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан "Шийдэмгий шийдвэр" энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилт өнгөрсөн даваа гаригаас эхэллээ. Энэхүү хамтарсан сургуулилт нь цэргийн алба хаагчдыг мэргэжлийн хувьд сургаж бэлтгэхээс гадна энхийг сахиулах ажиллагаанд түгээмэл хэрэглэгддэг арга техникүүдийг бодитойгоор эзэмшүүлж, харилцан туршлага солилцох боломжийг олгодог онцлогтой. Хамтарсан хээрийн сургалт, дадлагын нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал...