Валютаар төлбөр тооцоог нь гүйцэтгэсэн худалдааны тэнцэл ашигтай гарчээ

2015 оны 08 сарын 20      0      3337

Валюттай харьцах ханшид нөлөөлдөг суурь үзүүлэлт болох валютаар төлбөр тооцоог нь гүйцэтгэсэн худалдааны тэнцэл нь сүүлийн хоёр жилийн хугацаанд тогтмол алдагдалтай байсан ч өнгөрсөн оны сүүлийн хагасаас тогтмол ашигтай гарч байсан билээ. Тэгвэл энэ оны эхний долоон сарын гүйцэтгэлээр 738.2 сая ам.долларын ашигтай буюу өнгөрсөн оны мөн үеэс 777.2 сая ам.доллараар сайжирсан үзүүлэлттэй гарчээ. Үүнд валютын төлбөртэй импорт 31.1 хувиар буурсан нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж...

Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхийг шаарджээ

2015 оны 08 сарын 20      0      3458

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхийг шаарджээ. Тодруулбал, тус холбооноос Засгийн газар, Засаглалын тогтворгүй байдал нь Монгол Улсын Засгийн газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, МАОЭНХ-ны олон жилийн хамтын ажиллагаа, хамтын гэрээ хэлэлцээрээр дамжуулан хэрэгжүүлэх хөдөлмөр, нийгмийн олон чухал асуудлууд тасалдаж хойшлогдох зэрэг олон үйл явцад сөргөөр нөлөөлж байна хэмээн үзэж байгаа аж. Иймээс УИХ, Засгийн газарт таван шаардлагыг...

Тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгт хүүхдээ явуулахгүй байхыг сануулжээ

2015 оны 08 сарын 20      0      3470

Хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  эцэг эхчүүдэд тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгт хүүхдээ явуулахгүй байхыг сануулжээ. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгааг ашиглан сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр цэцэрлэг ажиллуулж, хууль зөрчих тохиолдол цөөнгүй гардаг аж. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ төрийн бус өмчийн цэцэрлэгт явуулахаар шийдсэн бол тухайн байгууллага нь сургалт эрхлэх тусгай...

Хил орчмын бүсэд хээрийн сургуулилт болж байна

2015 оны 08 сарын 20      0      3462

Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2015” сургууль Оросын нутаг дэвсгэрт болж байна. Тус хээрийн сургууль нь “Хил орчмын бүсэд хоёр орны хамтарсан хүчээр террорист бүлгүүдтэй тэмцэл явуулах, явдлаас байлдаантайгаар усан саадыг гатлах“ сэдвийн хүрээнд голлон явагдаж байгаа аж. Байлдаантайгаар усан саадыг зэвсэг техниктэйгээр туулах энэхүү дадлага сурууль нь манай улсын Зэвсэгт хүчний хувьд өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй сургалт болж...

Т.Баясгалан: Хяналтын үзлэгт ороогүй жолооч 96.000 төгрөгөөр торгуулна

2015 оны 08 сарын 20      0      3754

Автотээврийн үндэсний төвөөс ирэх сарын 01-нээс эхлэн тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгт ороогүй орох хугацаа хэтэрсэн болон орсон боловч стандартын шаардлага хангахгүй байгаа тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч нарт Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу торгууль ногдуулах, бичиг баримтыг хураах зэрэг арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн Техникийн хяналт, бүртгэл хариуцсан дэд...

Иргэн бүр Өршөөлийн хуульд хамрагдах эрхтэй

2015 оны 08 сарын 20      0      3763

Хорих ангид ял эдэлж байсан иргэд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Өршөөлийн тухай хуулиар төмөр торны цаана ял эдэлж буй 6000 гаруй иргэнийг ялгаварлахгүйгээр адилхан өршөөл үзүүлэхийг хүсч буйгаа илэрхийллээ. Тэд бүгд хулгай болон танхайн хэргээр баривчлагдаж, эдлэх ёстой ялаа үүрээд гарч ирсэн гэдгээ ч мөн адил мэдэгдсэн аж. Сонгинохайрхан дүүргийн иргэн Ш.Эрдэнэбилэг: Өршөөлийн хууль удаа дараа батлагдаж байсан боловч дорвитой шийдвэр гаргаж байгаагүй. 2009 онд Монгол Улсын...

Конгрессийн туршлагыг нэвтрүүлэхийг зорьж байна гэв

2015 оны 08 сарын 20      0      3857

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн төлөөлөл болон Конгрессийн төлөөлөгчдийн танхимын ардчилалын түншлэлийн хөтөлбөрийн төлөөллийг өнөөдөр буюу энэ сарын 20-ны өдөр хүлээн авч уулзжээ. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, парламентын үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Тэрээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар...

БНХАУ-тай 3,205.2 сая ам.долларын худалдаа хийжээ

2015 оны 08 сарын 20      0      3601

Монголбанкнаас гаргасан мэдээллээс харахад Монгол Улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн сарын эцэст 5021.7 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 17.5 хувиар буюу 1066.9 сая ам.доллараар буурсан дүнтэй гарчээ. Үүнд экспорт 127.6 сая ам.доллараар, импорт 939.2 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Харин хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 60.1 хувь буюу 3,205.2 сая ам.долларын худалдааг...

Бутан Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ

2015 оны 08 сарын 19      1      3697

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг манай улсад ажиллаж байгаа Бутаны Вант Улсын Хөдөө аж ахуй, ойн сайд Лёнпо Доржи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэрээ Бутаны тал хоёр орны харилцааг цаашид бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй буйгаа онцлон тэмдэглэсэн аж. Харин Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг ижил төстэй шашин зонхилдог, далайд гарцгүй зэрэг нь манай хоёр орны хооронд туршлага солилцох, бие биенээ харилцан дэмжиж ажиллах,...

Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт явагдана

2015 оны 08 сарын 19      0      4466

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа бруцеллёз өвчинд мэдрэмтгий малын төлийг /хурга, ишиг, охин тугал / энэ сарын 15-ны өдрөөс  ирэх сарын 15-ны өдрийн хооронд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулна. Тус ажилтай холбогдуулан Дүүргийн Засаг дарга нарт тогтоосон хугацаанд шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх, вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг татан...