Сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй бүс бий болгоно

2015 оны 08 сарын 24      0      3216

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж өнгөрлөө. Тус зөвлөгөөнөөр хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн бөгөөд дүүргүүдийн хувьд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага харьцангуй буурсан үзүүлэлттэй байсан бол барилга угсралтын үйл ажиллагааны зөвшөөрлийн зөрчилтэй  хэд хэдэн барилга байгууламж байгааг дуулгалаа. Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, “Сүүлийн өдрүүдэд зохих зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажил эхлүүлэх явдал...

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлнэ

2015 оны 08 сарын 24      1      3103

Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэхэд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлдэг. Тэгвэл энэ хичээлийн жилд тэдгээр хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авахад нь дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын энэ оны А/683 дугаар захирамжаар  хичээлийн шинэ жилийг тохиолдуулан амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөөс ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл авахад нь...

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангахад оролцоогоо тодорхойллоо

2015 оны 08 сарын 24      0      2884

Төрийн байгууллагууд оролцоогоо тодорхойлжээ. Тухайлбал, УИХ-ын хаврын чуулганаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын энэ оны 62 дугаар тогтоол, мөн “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль тус тус батлагдсантай холбоотойгоор “Үйлдвэрлэлийг дэмжихэд төрийн байгууллагуудын оролцоо” сэдэвт ажил хэрэгч уулзалтыг Аж үйлдвэрийн яаманд зохион байгуулсан байна. Энэхүү ажил хэрэгч уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон газрын дарга...

Гадагшаа чиглэсэн валютын урсгалыг бууруулах боломжтой

2015 оны 08 сарын 24      0      3114

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлан, таниулах зорилгоор “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн-2015” үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам зохион байгуулах гэж байна. Энэ сарын 28-30-ны хооронд Чингисийн талбайд зохиогдох тус үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэгчид ороцох бөгөөд үзэсгэлэн худалдааны үеэр "Үндэсний нэрийн бүтээгдэхүүн"-ийг шалгаруулах аж. Мөн түүнчлэн үргэлжлээд ирэх сарын 10-наас...

660 хүүхдийн багтаамжтай таван цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо

2015 оны 08 сарын 24      0      2913

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс нийт 660 хүүхдийн  багтаамжтай таван цэцэрлэг ашиглалтад орсон талаар мэдээллээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/681 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх...

40.2 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжигджээ

2015 оны 08 сарын 22      0      3269

Монголбанкны ээлжит арилжаа болж өнгөрчээ. Тодруулбал, нэг долоо хоногтой 40.2 тэрбум төгрөгийн төв банкны үнэт цаасыг 13.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна. Ингэснээр энэ сарын III долоо хоногийн байдлаар нэг долоо хоногтой төв банкны үнэт цаасны үлдэгдэл 409 тэрбум төгрөг болж байгаа аж. Дашрамд сануулахад, нэг долоо хоногийн хугацаатай төв банкны үнэт цаас нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм....

Монгол Улсын бичил уурхайн салбараас туршлага судалжээ

2015 оны 08 сарын 22      0      3185

Танзани улсын Уул уурхай, эрчим хүчний яамыг төлөөлсөн баг болон Бүгд Найрамдах Зимбабве улсын Эдийн засгийн бодлогын шинжилгээ, судалгааны газрын дарга, судлаачид Монгол Улсын бичил уурхайн салбарын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалжээ.   Айлчлалын баг Монгол Улсын бичил уурхайн салбартай холбоотой төрийн болон төрийн бус байгууллагуудтай уулзаж, төрөөс баримталж байгаа бодлого, эрх зүйн орчин, түүний хэрэгжилт, бичил уурхайн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж...

Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг барилаа

2015 оны 08 сарын 21      0      4137

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр буюу энэ сарын 21-ний өдөр өргөн барилаа. Монголбанкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэсэн ойлголтыг орчин үеийн Төв банкуудын жишгийн дагуу илүү тодруулж өгөх, тухайлбал “currency stability” гэсэн зорилт нь ихэнх Төв банк, түүний дотор инфляцыг тогтвортой байлгах эсвэл...

Ч.Баатарсүрэн: Монгол Улсын барилгын салбар бүтээн байгуулалтаа зогсоогоогүй

2015 оны 08 сарын 21      0      6105

Барилга, бүтээн байгуулалт, орон сууц болон барилгын материал, дэвшилтэт технологийн хамгийн том үзэсгэлэн яармаг болох “Барилга, орон сууц 2015” нээлтээ хийлээ. Жил бүр зохион байгуулагдаж өдгөө зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж буй тус наадам энэ жил Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баяртай давхцаж байгаагаараа онцлог аж. “Бүтээн байгуулалтаа дэмжье” уран дор зохиогдож буй тус үзэсгэлэн яармагт шинэ төсөл хэрэгжүүлэгч, барилгын материалын...

Хүзүүнд үүссэн шарх үхэлд хүргээгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ

2015 оны 08 сарын 21      1      4482

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 70 настай эмээг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугч 70 настай эмээгийн хоолойг хэрчиж, бүрэлгэсэн байсан бөгөөд Цагдаагийн нэгдүгээр хэлтэс уг хэргийг мөрдөн шалгаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр тус хэлтсээс мэдээлэл хийлээ. Түүнд мэдээлснээр энэ сарын 18-ны өдөр СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрт ирсэн дуудлагын дагуу 22 цаг 18 минутанд очиж шалгатал гэртээ хоолой нь зүсэгдсэн байдалтай 65-70...