270 сая төгрөгийн өвс тэжээл бэлтгэх шаардлагатай

2015 оны 08 сарын 25      0      2872

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд  төмс, хүнсний ногоог нөөцлөх агуулах, зоорийн хэвийн нөхцөлийг хангуулах, хадлан тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.   Ажлын хэсгээс өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн зургаан дүүрэгт  удирдамж хүргүүлэн, ажлын чиглэл өгсөн байна. Нийслэлийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах...

Дугуйн зогсоолтой болжээ

2015 оны 08 сарын 25      0      2896

Нийслэлийн энэ оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” төслийг дэмжиж, унадаг дугуйн зогсоолыг байгуулах хөдөлгөөнийг өрнүүлсэн. Үүний дагуу “Сант-Асар” ХХК, Улаанбаатар хотын Нацагдоржийн нийтийн төв номын сан, Грийт-Импайр ХХК-ийн “Их Монгол” ресторан, Царамтрейд ХХК-ийн “Царам” хүнсний...

Жааз хөгжмийг Монголд нутагшуулна

2015 оны 08 сарын 25      0      4229

Олон үндэстний хөгжмийн хөг хэмнэлийг арлын шашин зан үйлийн хөгжимтэй хослуулан төгөлдөр хуур болон саксафон зэрэг хөгжмийн нийлмэлээр найруулж, латин элементэд суурилсан хөгжим бол жааз юм. XX зууны эхээр буюу 1910-аад оны үед Нью-Орлеаны хар арьстнуудын дунд анх үүссэн жааз хөгжим эдүгээ дэлхийн хөгжим хэмээгдэж байна. Өөрөөр хэлбэл, Африк боолуудын цаг наргүй боолын хөдөлмөрт хүчээр зүтгэж төрсөн газар орон, хагацаж салах гэр бүлээ санах сэтгэлээ гунигт дуу хуур, бүжгээр тайлж байсан нь...

Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээ Улаанбаатар хотод үргэлжилнэ

2015 оны 08 сарын 25      0      2888

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбоотойгоор  ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайдаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсгээс түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан...

34857 иргэнд газар өмчлүүлнэ

2015 оны 08 сарын 25      0      3018

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр гарсан. Тэгвэл Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл өнөөдөр эхэлээ. Тус ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл эхэлснээс хойш 14 хоногийн хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар хүсэлт хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцохын тулд хүсэлт...

Хайгуулын тусгай зөвшөөрлийн цахим дугаар олгох сервер доголджээ

2015 оны 08 сарын 24      0      2802

Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхтэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийжээ. Тодруулбал, хайгуулын тусгай зөвшөөрлийн цахим дугаар олголт өнөөдөр буюу энэ сарын 24-ний 09.00 цагт эхэлж, эхний 51 аж ахуй нэгжийн дугаарыг олгосон боловч 09:02:31 цагт login серверээс хариу өгөхгүй болж, систем 34 минутын хугацаанд доголдсон байна. Асуудлыг тодруулахын тулд Ашигт малтмалын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийг нэн даруй хуралдуулсан бөгөөд цахим дугаар...

Хүүхдээ цэцэрлэгт өгнө гэдэг их сургуульд оруулахаас ч хэцүү болжээ

2015 оны 08 сарын 24      2      4454

Хүүхдээ цэцэрлэгт өгнө гэдэг их сургуульд оруулахаас ч хэцүү болжээ хэмээн ярих эцэг эхчүүдийг буруутгах аргагүй. Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэхээр эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд хонон өнжин дугаарлан зогсдог жишиг хэдэн жилийн өмнөөс л тогтсон. Тэгвэл энэ жил ч мөн адил үргэлжилсээр байна. Зогсоо зайгүй ажилладаг эцэг эхчүүдээс гадна асран хамгаалагч багатай өрхүүд гээд хүн бүр л хүүхдээ цэцэрлэгт явуулахыг хүсэх нь мэдээжийн хэрэг. Үүнийгээ дагаад цэцэрлэгүүдийн...

Жанжин Д.Сүхбаатарын байгуулсан гавъяаг үгүйсгэж байна гэв

2015 оны 08 сарын 24      7      3066

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны долдугаар сарын 15-ны өдрийн 79 тоот “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” тогтоол гарч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороонд байрлах Жанжин Сүхбаатарын талбайг Их Монгол Улсыг үндэслэгч Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэж өөрчлөн нэрлэсэн. Гэтэл Сүхбаатарын талбай байгуулах шийдвэрийг нийслэл биш 1946 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Сайд нарын зөвлөлийн тогтоолоор шийдвэрлэсэн. Тэгэхээр Сүхбаатарын талбайн...

УИХ-ын гишүүн Г.Батхүү Зам, тээврийн сайдад нэр дэвшихээс татгалзах ёстой гэв

2015 оны 08 сарын 24      5      3757

Залуу хуульчдын “Хос дэнс” ТББ-аас Зам, тээврийн  сайдад нэр дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Г.Батхүүг тус суудалд суухад ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Энэ талаар тус байгууллагын тэргүүн А.Гантамираас тодрууллаа. -УИХ-ын гишүүн Г.Батхүүг Зам, тээврийн сайдад нэр дэвшиж байгаа явдал нь хууль бус гэж үзэж байгаа гэсэн. Ямар үндэслэлээр хууль бус хэмээн үзэж байгаа юм бэ? -“Хос дэнс” ТББ-аас зургаан сайдыг өргөн барих...

”Айсуй цагийн эзэд” болж өнгөрлөө

2015 оны 08 сарын 24      0      2705

Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Айсуй цагийн эзэд” аймгийн залуучуудын чуулга уулзалт энэ удаа энэ сарын 22-23-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Чуулга уулзалтад Өвөрхангай аймгийн 19 сумаас Ардчилсан залуучуудын төлөөлөл болох 300 гаруй залуучууд оролцсон бөгөөд чуулгын зорилго нь залуучуудын эв нэгдэл, нөхөрл өл, хөгжлийг дэмжих, залуучуудын чөлөөт цаг, амралтыг зөв боловсон өнгөрүүлэх, Өвөрхангай аймгийн Ардчилсан...