БНХАУ-ын нүүрсний импортын хэмжээ буурчээ

2015 оны 08 сарын 27      0      4094

БНХАУ-ын статистикийн урьдчилсан мэдээгээр өнгөрсөн сард импортлосон нүүрсний хэмжээ 21.26 сая тонн болж өмнөх жилийн мөн үеэс 2.04 сая тонноор буюу 8.76 хувиар буурсан ба өмнөх сартай харьцуулахад 4.66 сая тонноор буюу 28.07 хувиар нэмэгдсэн хэмээн Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч нүүрсний үнэ урьдын адил буурсаар байгаа бөгөөд импортлосон нүүрсний үнийн дүн 1.3 тэрбум ам.доллар болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 24.6 хувиар буурч, өмнөх сарынхаас 24.74...

Боловсролын цөм хөтөлбөрийг ахмад багш нар дэмжиж байна

2015 оны 08 сарын 27      0      4860

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чанарын шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байгаа. 2013 онд бага боловсролын хөтөлбөрийг шинэчилж, үндэсний 40 сургуульд туршсан билээ. Энэхүү цөм хөтөлбөрийг ахмад багш нар дэмжиж буйгаа илэрхийллээ. Энэ талаар Монголын ахмад багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Наранмандахаас цөөн асуултад хариулт авлаа. -Боловсролын цөм хөтөлбөрийг Монголын ахмад багш нарын холбооноос дэмжиж буйгаа мэдэгдлээ. Энэ жилийн...

250 мянга орчим иргэн цахим картаар үйлчлүүлж байна

2015 оны 08 сарын 27      1      4073

Нийтийн тээврийн үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлттэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл хийлээ. Түүнд дурдсанаар нийтийн тээврийг орлогын хойноос хөөцөлдөх бус нарийн цагийн хуваарийн дагуу соёлтой, шуурхай үйлчилгээ үзүүлэх ажлын эхлэл нь энэхүү шинэ  төлөвлөлт гэдгийг онцлоод нийслэлийн иргэдийн дийлэнхи нь цахим картаа авч нийтийн тээврээр үйлчлүүлж...

Шинээр 640 хүүхдийн сургууль барих ажлыг хасах санал оруулжээ

2015 оны 08 сарын 27      0      4108

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн баталлаа. Энэ үеэр концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулахдаа нийслэлийн ЗДТГ-ын харъяа агентлаг, албан тушаалтнаас ирүүлсэн саналыг үндэслэж, зургаан төслийг нэмэхээр, мөн зургаан төслийг хасахаар санал оруулсан байна.  Мөн түүнчлэн нэмэх төслүүдэд Налайх дүүрэгт Захирагчийн ажлын албаны оффис үйлчилгээний барилга барих, Сүхбаатар дүүргийн...

Дотоодын бүтээгдэхүүнийг Японы болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх талаар хэлэлцэв

2015 оны 08 сарын 27      0      4308

Монгол-Японы эдийн засгийн форум  Гадаад хэргийн яаманд болж өнгөрсөн. Энэ үеэр Монгол, Японы улс төрийн салбарын хамтын ажиллагаа, итгэлцэл маш өндөр түвшинд байгаа бөгөөд одоо эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх шаардлагатай болоод байгаа талаар төлөөлөгчид хэлж байсан юм. Иймд манай хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ байгуулсан нь маш чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг...

Шатахууны 47 хоногийн нөөцтэй байна

2015 оны 08 сарын 27      0      3766

Уул уурхайн яамнаас зохион байгуулсан "Ил тод уул уурхай" хэвлэлийн бага хурлын үеэр улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 47 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа талаар мэдээллээ. Үүнээс А-80 автобензин 53, Аи-92 автобензин 48, дизелийн түлш 45, ТС-1 буюу онгоцны түлш 44 хоногийн тус тус нөөцтэй байгаа аж. Мөн түүнчлэн Газрын тосны газрын гаргасан судалгаагаар А-80 автобензин 1550 төгрөг, Аи-92 автобензин 1660 төгрөг, дизелийн түлш 1790 төгрөг, монгол MGL-93...

Манай улсын энхийг сахиулагчидтай уулзжээ

2015 оны 08 сарын 27      0      3862

БНӨСУ-д НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн бүрэлдэхүүн дээр БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Хүчний командлагчийн орлогч,  хошууч генерал Ян Чао Инг, Хойд секторын командлагч бригадын генерал Д.Баярсайхан тэргүүтэй албаны төлөөлөгчид Юнити мужийн Бентью хотноо айлчилж, тус мужид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа хэрхэн хэрэгжиж буйтай танилцсан байна. Хошууч генерал Ян...

Эмээлтийн паркийн төслийн санхүүжилтийг төсвийн тодотголд оруулахаар хэлэлцжээ

2015 оны 08 сарын 27      0      3983

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын Удирдах Зөвлөлийн хоёрдугаар хуралдаан болж өнгөрлөө. Тус хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Удирдах зөвлөлийн дарга Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Б.Энх-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Хөдөө, аж ахуйн биржийн Захиргааны албаны захирал...

Нийтийн тээврийнхэн ажил хаяагүй гэв

2015 оны 08 сарын 27      0      4198

Нийтийн тээврийнхэн ажил хаяагүй байна. Тодруулбал, өнөөдөр буюу энэ сарын 27-ны өдрийн өглөөнөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгж үйлчилгээнд гарахгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.  Харин энэ талаар  нийслэлийн Тээврийн газраас мэдэгдэхдээ нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч зөвшилцөлд хүрсэн. Тэд үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж байгаа гэсэн тайлбар өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй...

Япон улс эрчим хүчний салбарт хөрөнгө оруулсаар ирсэн

2015 оны 08 сарын 26      0      4402

Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй 50 гаруй төлөөлөгчид энэ сарын 25-наас 26-ны  өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Энэ өдөр Монгол-Японы эдийн засгийн форум зохион байгуулж, төлөөлөгчдөд зориулж Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал болон хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл хийв. Энэ үеэр Эрчим хүчний сайд Д.Зоригтоос цөөн асуултад хариулт авлаа. -Эрчим хүчний салбарт Япон улстай ямар харилцаатай байдаг вэ? -Манай...