XX зуун бол Монголчуудын эрх чөлөөгөө сэргээн тунхагласан ялалтын зуун байсан

2015 оны 08 сарын 31      0      3644

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан  шагнал гардуулж хэлсэн үгийг хүргэж байна. Эрхэм хүндэт ахмад дайчид аа, Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо, Хүн төрөлхтөнд түүхэн сургамж болсон дэлхийн II дайны төгсгөл, энх тайван амьдралын эхлэл - Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын мэндийг хүндэт ахмад дайчид болон ард түмэндээ өргөн дэвшүүлье. Тусгаар тогтносон, бүрэн эрхт, эрх чөлөөт улсынхаа нэр төрийг өндөрт...

Ахмад дайчид төрийн дээд одонгоор энгэрээ мялаалгав

2015 оны 08 сарын 31      0      4582

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад дайчдыг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагналаа. Сүхбаатарын одонгоор  ХУД-ийн нэгдүгээр хорооны иргэн, ахмад дайчин Рэнцэнжавын Дамбадаржаа, ХУД-ийн нэгдүгээр хорооны иргэн, ахмад дайчин Амгалангийн Дорж, СБД-ийн долдугаар хорооны иргэн, ахмад дайчин Ундрахын Доржпалам,...

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Японы болон гуравдагч зах зээлд нийлүүлэх эрмэлзэлтэй гэв

2015 оны 08 сарын 31      0      3781

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошиматай уулзалт хийв. Уулзалтын эхэнд Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошима хэлэхдээ "Хоёр орны парламентын бүлгүүд хоёр улсын харилцааны гүүр болон ажиллаж ирснийг дурдах хэрэгтэй. Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярыг өнгөрсөн долдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх үеэр манай улсыг төлөөлөн төлөөлөгч оролцсон. Хоёр орны хөгжүүлж буй стратегийн түншлэлийн...

Манай улсын нөөц мөнгө 26.6 хувиар өсчээ

2015 оны 08 сарын 31      0      3681

Манай улсын нөөц мөнгө өмнөх сараас 26.6 хувь, өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар өсч 2977.6 тэрбум төгрөгт хүрсэн талаар Монголбанкнаас мэдээллээ. Тухайлбал, өнгөрсөн сард хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө 5.4 хувь буюу 23.2 тэрбум төгрөг, Төв банк дахь харилцах, хадгаламж 38.9 хувь буюу 622.6 тэрбум төгрөгөөр өссөн бол банкуудын касс 6.3 хувь буюу 20.4 тэрбум төгрөгөөр буурсан дүнтэй гарсан аж. Мөн түүнчлэн банкуудын Төв банк дахь харилцах,...

Шүүгч нарыг томилжээ

2015 оны 08 сарын 29      2      4662

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон байна. Тодруулбал, Ч.Энхтөрийг Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Н.Баярмаа, З.Баярмаа нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, М.Оюунцэцэгийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Г.Дэлгэрсайханыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум...

Үхрийн ястай мах дунджаар 7000 төгрөгийн үнэтэй байна

2015 оны 08 сарын 29      2      3817

Статистик мэдээллээс харахад хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 17.1 хувь, үхрийн ястай махны үнэ 12.3 хувь, үхрийн цул махны үнэ 20.2 хувь, адууны ястай махны үнэ 23.2 хувь, ямааны ястай махны үнэ 12.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал, хонины ястай махны үнэ 8.3 хувь, үхрийн ястай махны үнэ 1.5 хувь, үхрийн цул махны үнэ 5.2 хувь, адууны ястай махны үнэ 15.2 хувь, ямааны ястай махны үнэ 3.9 хувиар буурсан байна. Үнийн дүнгээр тооцож үзвэл,...

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ дахин буурчээ

2015 оны 08 сарын 29      0      3845

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ сарын сүүлийн долоо хоногийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 4.2 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 3.4 хувиар буурсан байна. Тухайлбал,  савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 3.5 хувь, дээд гурилын үнэ 4.9 хувь, задгай I зэргийн гурилын үнэ 3.9 хувь, савласан II зэргийн гурилын үнэ 4.7 хувиар өссөн байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад савласан дээдийн дээд зэргийн...

Гадаад валютын хадгаламж 2041.5 тэрбум төгрөгт хүрчээ

2015 оны 08 сарын 29      0      3902

Манай улсын нийт хадгаламж өмнөх сараас 1.6 хувь буюу 117.2 тэрбум төгрөгөөр буурч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 хувь буюу 78.6 тэрбум төгрөгөөр өсч 7194.7 тэрбум төгрөгт хүрчээ. Тодруулбал, аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 17.2 хувь буюу 209.3 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 48.1 хувь буюу 935.3 тэрбум төгрөгөөр буурч 1009.0 тэрбум төгрөгт, иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сараас 1.7 хувь буюу 69.4 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 14.8 хувь...

Хийн аюулгүй ажиллагаатай танилцана

2015 оны 08 сарын 28      0      4191

Эрчим хүчний тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, байгалийн хийн \метан\ хангамжийн асуудал эрчим хүчний үйл ажиллагаатай холбогдон явагдахаар болсон билээ. Иймээс байгалийн хийн хангамжийн салбарыг хөгжүүлэхэд ашиглагдах стандарт, норм, дүрмийг боловсруулах шаардлага тулгараад байгаа ба өндөр технологи бүхий олон улсын туршлагыг нэвтрүүлэхээр Эрчим хүчний яам ажиллаж байна. Хийн аюулгүй ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгч орны нэг болох БНСУ-ын Засгийн газрын “World Friend”...

Төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд өөрчлөлт оруулна

2015 оны 08 сарын 28      8      5024

Улсын Их Хурлаас Боловсролын тухай болон Эрүүл мэндийн тухай хуулиудад өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах иргэн, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан тогтоохоор хуульчилсан. Үүний дагуу УИХ-ын зүгээс эрүүл...