Улаан-Үд хотын дарга А.М.Голковтай санамж бичиг байгуулжээ

2015 оны 09 сарын 05      0      3417

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод энэ сарын 3-6-ны өдрүүдэд албан айлчлал хийж байгаа билээ. Тэгвэл энэхүү айлчлалын үеэр  Улаан-Үд хотын дарга А.М.Голковтай уулзаж,  “Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар  санал солилцож, санамж бичигт гарын үсэг зуржээ. ЭНэ үеэр ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын дарга А.М.Голков...

Түншлэл үзэсгэлэнгийн хуваарийг танилцуулж байна

2015 оны 09 сарын 04      0      3773

МҮХАҮТ-аас Салбар танхимууд АЗДТГ-тай хамтран зохион байгуулдаг ТҮНШЛЭЛ ҮЗЭСГЭЛЭН-ийн  хуваарийг гаргасан байна.

ЭКО шошго хэрэглэх эрхийн бичгийг гардуулан өгчээ

2015 оны 09 сарын 04      0      3780

Монос Хүнс ХХК-ийн Энхжин элэг хамгаалах цай, дархлаа сэргээх цай, цэвэрлэх цай, Чага мөөгтэй цай зэрэг бүтээгдэхүүнүүд нь чанарын үзүүлэлт, үйлдвэрлэлийн менежмэнтээрээ органик бүтээгдэхүүний шаардлага хангаж байгаа тул МҮХАҮТ-аас тус бүтээгдэхүүнүүдэд ЭКО шошго хэрэглэх эрхийн бичгийг гардуулан өгчээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Т. Энхцэцэг хэлэхдээ "Бид 100 хувь байгалийн гаралтай Монголын хөрсөнд ургасан эмийн ургамлуудыг түүж үйлдвэрийн аргаар бэлтгэн цай үйлдвэрлэж байна....

Сайд нарын нэрсийг өргөн барьжээ

2015 оны 09 сарын 04      1      3913

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барилаа. Тухайлбал,  Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын орон гарсан зарим гишүүдийг нөхөн томилуулах саналаа өргөн мэдүүлсэн байна. Түүнд дурдсанаар Монгол Улсын Шадар сайдаар Ц.Оюунбаатарыг,  Сангийн сайдаар Б.Болорыг,  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Н.Батцэрэгийг, ...

Ээлжит бус чуулганы товлон зарлах тухай захирамж гарчээ

2015 оны 09 сарын 04      0      3859

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай Монгол Улсын Их Хурлын даргын 181 тоот захирамжийг гаргажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг энэ сарын 07-18-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд: 1.Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал,...

Гишүүд Сангийн яаманд ажиллав

2015 оны 09 сарын 04      0      3906

Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Г.Уянга нар Сангийн яаманд ажиллаж,  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллах явцад иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу зарим зүйлийг Сангийн яамнаас тодруулах шаардлага үүссэн болохыг танилцуулжээ. Мөн төрийн  албан хаагчдыг тэтгэвэрт гарах үед нь үзүүлдэг нэг удаагийн буцалтгүй тусламжийн асуудлыг хэрхэн зохицуулах болсон талаар асуухад   төрийн бүх байгууллагаас энэ...

”Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг”

2015 оны 09 сарын 04      3      5232

“Цэцэн үйлс” болоод “Халх гол миний нутаг” ТББ-аас УИХ-ын дарга З.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарыг Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар болсон талаараа мэдээллээ. Тодруулбал, эдгээр ТББ-ууд Халх голын сав орчмын 500 мянган га газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоолыг эсэргүүцэж байгаа бөгөөд тэд үүнийгээ 3000 орчим иргэний мал аж ахуйгаа эрхлэн амьдардаг газрыг сонгон чөлөөт бүс байгуулахаар болж, тэднийг албадан нүүлгэн шилжүүлж байгаа нь...

Нийслэлийн иргэдэд хууль, тогтоомжийг сурталчилна

2015 оны 09 сарын 04      0      3898

Нийслэлийн иргэд, олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлахаар болжээ. Тус арга хэмжээ нь энэ сарын 07-14-ны өдрүүдэд зохиогдох бөгөөд Хууль зүйн яам, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд болон нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм байна. Аяны хүрээнд хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж сурталчлах, байгууллагууд үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ үзүүлж, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх...

Албан татвар суутгагчийг бүртгэх, кассжуулах ажлыг зохион байгуулна

2015 оны 09 сарын 04      0      3933

Нийслэлээс албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх, кассжуулах ажлыг зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын энэ оны А/695 дугаар захиамжийн дагуу Улаанбаатар хотод зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа болон тамхины жижиглэн худалдаа эрхлэн явуулж буй иргэн, хуулийн этгээдийг тоолох, албан татвар суутгагчаар бүртгэх ажлыг энэ сарыг 30-ныг дуустал зохион байгуулахаар боллоо. Ингэснээр нийслэл хотын албан татвар...

Л.Гансүх улс төрийн золиос болж байна гэв

2015 оны 09 сарын 04      0      4000

Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөл өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Үүгээр тэд энэ сарын 10-ны өдөр хүртэл хойшилсон Л.Гансүхийн шүүх хурлыг шоронд бус шүүхийн танхимд хийж, хурлын явцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан хүргэх ёстой хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн юм. Энэ талаар Дархан-Уул аймгийн гуравдугаар багийн иргэн С.Наранцэцэгээс тодрууллаа. -Л.Гансүхийг улс төрийн золиос болж байна гэж үзэж байгаа хэрэг үү? -Тийм ээ. Ийм ч учраас...