Цахим системээс нийтийн тээврийн чиглэлийг мэдэж болно

2015 оны 09 сарын 07      0      4663

MART UB гар утасны аппликэйшнээс нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүдийг харах боломжтой боллоо.  Тухайлбал, Нийслэлийн  Мэдээллийн технологийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудас болох www.ulaanbaatar.mn-нд шинэчилсэн чиглэл тус бүрийг Gооgle-ийн газрын зурагт тэмдэглэн харуулсан бөгөөд энэ тэмдэглэл бүрэн эхээрээ SMART UB аппликэйшнд багтжээ . Энэхүү аппликэйшн нь хаанаас ямар автобусанд сууж зорьсон газраа очиж болохыг санал болгох бөгөөд...

Байшингийн дээрээс кран унажээ

2015 оны 09 сарын 07      2      4615

Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэр болох "ТБД-Андууд" худалдааны төвийн хойно баригдаж байсан барилгын кран хажуу байшингийн дээр унасан хэрэг гарчээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ослын үеэр гэмтэж бэртсэн хүн байхгүй бөгөөд даац хэтэрсний улмаас кран унасан байж болзошгүй гэнэ.

Анхны лед гэрлийн үйлдвэрийг байгуулжээ

2015 оны 09 сарын 07      0      4493

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Эрдэнэт хотод анхны лед гэрлийн үйлдвэр байгуулсан байна. Тухайлбал, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах цехийн электроникийн инженер дөрвөн залуу нийлж тус үйлдвэрийг байгуулсан бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Орхон аймагт ажиллах үеэрээ тус үйлдвэрийн үйл ажиллагаа болоод бүтээгдэхүүнүүдтэй танилцжээ.Энэ үеэр Ерөнхий...

Булган аймаг нийт ургацын 30-35 хувийг алдах магадлалтай байна

2015 оны 09 сарын 07      0      4024

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Булган аймгийн Хангал, Сэлэнгэ сумын нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа "Сүмийн нуга" хоршоо, "Молор эрдэнийн түрүү" ХХК, "ИНТОСЭ" ХХК-ийн тариалангийн талбайд очиж, тариаланчидтай уулзлаа. Булган аймгийн хэмжээнд  энэ онд 35408 га талбайд улаан буудай, 1293 га талбайд арвай, 42 га талбайд бор будаа тариалжээ. Өнгөрсөн 6-7 дугаар сард хэт халж, хур тунадас багатай байсан нь таримал ургамлын чийг хамгийн ихээр шаарддаг үетэй давхацсан нь хураан авах ургацын...

Ц.Буяндалай: Хадгаламж зээлийн хоршоодод 15.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

2015 оны 09 сарын 07      0      4437

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу иргэдийн бичил бизнес эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг  бууруулах “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр”-ийн дагуу нийслэлийн дүүргүүдийн хороог түшиглэн хороо тус бүр дээр хадгаламж, зээлийн хоршоодоор дамжуулах гэсэн хоёр замаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгах зорилгоор Нийслэлийн бичил бизнесийг дэмжих сангийн дарга,...

Зарим дүүрэгт гэмт хэргийн болон захиргааны зөрчил өссөн дүнтэй гарчээ

2015 оны 09 сарын 07      2      4176

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлаа танилцуулав.  Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэрэг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад Сүхбаатар, Багануур, Хан-Уул, Налайх дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Харин бусад дүүрэгт гэмт хэргийн болон захиргааны зөрчил өсчээ. Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт гарсан зөрчил болон гэмт хэргийг тухай бүрт нь шийдвэрлэж...

Ерөнхийлөгчийн хоригийг МУГЖ Б.Батзаяа дэмжлээ

2015 оны 09 сарын 07      2      4721

2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцэн баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 14-ний орой Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөл үзүүлэх хуультай танилцаад хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзсэн. Тухайлбал, тус хуульд гэмт хэрэг анх буюу давтан үйлдсэн, гэмт хэргийн ангилал /хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд/, түүнчлэн нас, хүйс, хувийн...

Бизнесийн төлөөлөгчидтэй дугуй ширээний уулзалт хийлээ

2015 оны 09 сарын 06      0      4255

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болоод Монголын бизнесийн төлөөлөгчид Улаан-Үд хотын бизнесийн төлөөлөгчдидтэй дугуй ширээний уулзалт хийжээ.  Уг арга хэмжээнд ОХУ-ын Буриад улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны орлогч сайд Дагданова Юлия Григорьевна, Улаан-Үд хотын захиргааны Хүнс, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн газрын дарга Терешенко Светлана Анатольевна, Улаанбаатар хотын  Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа нар байлцав. Энэхүү...

Парламентын ассамблейн хурал болно

2015 оны 09 сарын 05      0      3494

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцаа мэдээлж, мөн Улаанбаатар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Улаанбаатар хотын авто замын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсэн. Энэ үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжсэнээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн тоо багассан болохыг хэллээ. Түүнчлэн Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн хурал энэ сарын 15-наас 18-ны...

Гол нэрийн барааны үнэ 2.8 хувиар буурчээ

2015 оны 09 сарын 05      0      3579

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ долоо хоногийн эцсийн байдлаар  гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 2.8 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.1 хувиар буурсан дүнтэй гарчээ. Тухайлбал,  савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 1.9 хувь, савласан дээд гурилын үнэ 1.2 хувь, задгай нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.5 хувь, савласан хоёрдугаар зэргийн гурилын үнэ 1.8 хувиар өссөн байсан бол  цагаан будааны үнэ өмхөн...