Сайд нар томилогдлоо

2015 оны 09 сарын 08      0      5350

Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай” асуудал болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан. Гэсэн ч өнөөдөр үдээс өмнө хуралдсан Хууль зүйн байнгын хороон дээр УИХ дахь...

Халдварт бус өвчлөлийг бууруулах тал дээр анхаарч ажиллана

2015 оны 09 сарын 08      0      4880

Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа өнөөдөр НҮБ-уудын Хамтарсан багийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч, хэд хэдэн асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Төв газрын мэргэжилтэн Доктор Кэрмен Аудэра-Лопез халдварт бус өвчний Дэлхий дахины стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Монгол Улсад халдварт бус өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд техникийн туслалцааг өргөжүүлэх зорилгоор НҮБ-ын хамтарсан баг энэ...

30.0 сая юанийн своп хэлцлийн хугацааг сунгажээ

2015 оны 09 сарын 08      0      4735

Монголбанкны ээлжит гадаад валютын дуудлага худалдаа болж өнгөрлөө. Тодруулбал, энэ сарын 08-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1988.10-1994.20 төгрөгийн ханшаар 52.1 сая ам.доллар худалдан авах, 309.0-310.95 төгрөгийн ханшаар 103.31 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Харин үүнээс Монголбанк 35.0 сая ам.долларыг 1992.29 төгрөгийн хаалтын ханшаар, 50.71 сая юанийг 310.16 төгрөгийн хаалтын ханшаар гадаад валютын дотоодын захад нийлүүлсэн аж....

Хамтын ажиллагааг цааш хөгжүүлэх талаар санал солилцоно

2015 оны 09 сарын 08      1      5071

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар энэ сарын 10-11-ний өдрүүдэд ОХУ-д айлчлахаар болжээ. Шинжээчдийн үзэж буйгаар тус айлчлал нь хоёр орны гадаад хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд олон ажлын талаар санал солилцох аж. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай албан ёсны хэлэлцээ хийж, Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан,...

Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг үзүүлэх төсөлд гарын үсэг зурлаа

2015 оны 09 сарын 08      0      5084

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал бөгөөд Ерөнхий консул Маркус Валдфогел нар гарын үсэг зурсан талаар мэдээллээ. Швейцарийн хөгжлийн...

Монголын хүүхдийн ордны дугуйлангийн бүртгэл эхэллээ

2015 оны 09 сарын 08      0      7281

Монголын хүүхдийн ордон жилдээ 30 орчим төрлийн дугуйланд 2000 орчим хүүхэд элсүүлэн сургадаг. Тэгвэл энэ хичээлийн жилд бүжиг, дуулаач, хуучир-ёочин-гоцлол дуу, морин хуур, шанз – төгөлдөр хуур, ятга – төгөлдөр хуур, лимбэ, төгөлдөр хуур, хийл, цахилгаан хөгжим,  ёочин, драм, зураг, шатар, математик, загвар өмсөгч, загвар зохион бүтээгч, англи хэл, хятад хэл, япон хэл, амьдрах ухааны гэсэн 20 төрлийн дугуйланд элсэлт авна хэмээн холбогдох албанаас мэдээллээ. Харин...

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг уучлалт гуйх ёстой гэв

2015 оны 09 сарын 08      0      4679

Өнөөдөр Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод аймгийн төлөөлөгчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хариуцлага тооцох ёстой хэмээн үзэж буйгаа мэдэгдлээ. Тодруулбал, Шийдлийн цаг уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойн асуудлыг Үндсэн хуулийн бус нэгдэл болох Бие даагч гишүүдээс асуухгүйгээр шийднэ хэмээн мэдэгдсэн нь тус аймгуудын төлөөлөл болох Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар болоод ард иргэдийн дуу хоолойг хүлээн авч, тусгах боломжгүй гэдгээ давхар илэрхийлсэн...

Ц.Баасандорж: Шүүх хурлыг нээлттэй явуулахгүй бол өлсгөлөн зарлана

2015 оны 09 сарын 08      1      4480

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх нарын шүүх хурал энэ сарын 2-ны өдөр болох байсан хэдий ч гэрчүүд ирээгүй гэсэн шалтгаанаар энэ сарын 10-ны өдөр хүртэл хойшлуулж шүүх хурлыг 461 дүгээр хорих ангид хийхээр болсон. Гэсэн ч түүний өмгөөлөгч болоод зарим холбогдох хүмүүс шүүх хурлыг ил тод, нээлттэй явуулахыг шаардсаар байгаа билээ. Хэрэв тэгэхгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Ингээд энэ талаар А.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос зарим зүйлийг тодрууллаа....

”Сөүлийн өдөр”-ийг зохион байгуулна

2015 оны 09 сарын 08      0      4313

БНСУ-ын Сөүл хотын дарга манай улсад айлчлахаар болжээ. Тодруулбал, Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүсийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ойг тохиолдуулан  нийслэлийн Засаг даргын урилгаар  БНСУ-ын Сөүл хотын дарга Пак  Вон Сүн  энэ сарын 20-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийхээр болжээ. Айчлалын үеэр  Улаанбаатар хотноо Сөүлийн өдрийг зохион байгуулж, “Сөүлийн өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн болон урлагийн тоглолт болох юм....

Нийтийн зориулалттай орон сууцад засварын ажил хийнэ

2015 оны 09 сарын 08      0      4337

Нийтийн зориулалттай орон сууцны барилгад их засвар хийхээр болсон байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/705 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай нийтийн зориулалттай хувьчлагдсан орон сууцны барилгын дээвэр, цахилгаан шатны  шинэчлэлтийн ажил болон бусад их засварын ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх хууль, эрх зүйн үндэслэлийг...