Зарим сургуульд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олгов

2015 оны 09 сарын 09      0      5173

Нийслэлд ахлах сургууль байгуулах зөвшөөрөл олголоо. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн гаргасан “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/717 дугаар захирамжаар Санхүү, эдийн засаг, боловсрол сургалтын байгууллагын “Санхүү, эдийн засгийн ахлах сургууль”, “Оном” ХХК-ийн “Оном ахлах сургууль”-ийг  тус тус боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олголоо....

Зуны Давосын чуулга уулзалтад оролцохоор Хятадыг зорилоо

2015 оны 09 сарын 08      1      5292

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-11-нд БНХАУ-ын Далянь хотноо болох зуны Давосын чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ыг зорилоо.  Тэрбээр Зуны Давосын чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд оролцохоос гадна Орчин цагийн торгоны зам сэдэвт хуралдаан, Инноваци ба Япон сэдэвт дугуй ширээний бизнес уулзалт, Хятадын эрчим хүчний салбарт гарч буй өөрчлөлтийн төлөв байдлын талаарх удирдагчдын яриа, хэлэлцүүлэгт тус тус оролцоно. Мөн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг...

Шинээр томилогдсон сайд нарт тамгыг нь гардуулан өглөө

2015 оны 09 сарын 08      0      5817

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүн Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Зам тээврийн сайд М.Зоригт, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нарт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, ЗГХЭГ-ын Тэргүүн...

Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайхан томилогдлоо

2015 оны 09 сарын 08      0      5015

Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.09.08. Мягмар гараг/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай” асуудлаар хэлэлцэж, Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэж гишүүдийн 98.3 хувийн саналаар дэмжиж томиллоо. Түүний товч намтар: Г.Баярсайхан 1988 онд Дорнод аймгийн Сүмбэр сумын 10 жилийн дунд сургууль, 1997 онд Анагаах...

М.Зоригт Зам тээврийн сайдаар томилогдлоо

2015 оны 09 сарын 08      0      5013

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж Зам тээврийн сайдад М.Зоригтыг томилох асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл байнгын хорооноос оруулж ирсэн саналын дагуу санал хураахад хуралд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж, 87.5 хувийн саналаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдаар М.Зоригт томилогдлоо. Түүний товч намтраас дурдвал, Төгссөн сургууль, мэргэжил: 1972-1982 10 жилийн 8 дугаар дунд сургууль 1982-1990 БНСЧСУ-ын...

Б.Болорыг Сангийн сайдаар томиллоо

2015 оны 09 сарын 08      0      4604

УИХ-ын ээлжит бус чуулганаар шинээр томилогдох зургаан сайдын асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Б.Болорыг Сангийн сайдад томилохыг хэлэлцэж, санал хураалт явуулахад 60 гишүүний 55 нь зөвшөөрч 91.7 хувийн саналаар түүнийг Сангийн сайдаар томиллоо. Түүний товч намтар: Төгссөн сургууль, мэргэжил: 1997 онд Бельгийн вант улсын Европын их сургууль Эдийн засагч мэргэжлээр 2012 онд Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус тус төгссөн. Эрдмийн зэрэг, цол:...

БОНХАЖ-ын сайдаар Н.Батцэрэг томилогдлоо

2015 оны 09 сарын 08      0      5173

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, саналаа хэлэв. Ийн УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад томилох асуудлаар санал хураахад 88.1 хувийн саналаар Н.Батцэрэгийг томиллоо. Н.Батцэрэг гишүүний товч намтар: Төгссөн сургууль...

З.Баянсэлэнгэ Барилга хот байгуулалтын сайдаар томилогдлоо

2015 оны 09 сарын 08      5      5432

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна.  Өнөөдрийн чуулганаар  Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаар З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Санал хураалтын дүнд 93.1 хувийн саналаар З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайдад томиллоо. З.Баянсэлэнгэ гишүүний намтар: Төгссөн сургууль, мэргэжил: 1991 онд Нийслэлийн 10 жилийн 35 дугаар дунд сургууль 1994 онд Дархан хотын...

Хууль, эрх зүйн зөвлөгөө авч болно

2015 оны 09 сарын 08      0      4723

“Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” энэ сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний хүрээнд Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд олон нийтэд  мэдээллэн, сурталчлах чиглэлээр үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн аван шийдвэрлэх юм. Түүнд Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий...

”MSE ALL” нэгдсэн индекс буурчээ

2015 оны 09 сарын 08      0      4866

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн өнөөдрийн буюу энэ сарын 08-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй гурван хувьцаат компанийн нийт 1210 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Мөн түүнчлэн Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, 13.971 хувийн хүүтэй, 100.000 ширхэг засгийн газрын үнэт цаас 10.0 тэрбум төгрөгөөр арилжигдаж нийт 10.000.243.486 төгрөгийн гүйлгээ хийгдсэн хэмээн холбогдох албанаас мэдээллээ. Мөн...