Бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Монгол Улс чухал үүрэгтэй гэв

2015 оны 09 сарын 10      0      4381

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Далянь хотод болж буй зуны Давосын чуулга уулзалтын “Орчин цагийн торгоны зам” хуралдаанд удирдагчаар оролцлоо. Энэ үеэр БНХАУ-ын “Торгоны зам” санаачлагаас гадна Монгол Улсын Засгийн газраас "Талын зам", ОХУ “Эдийн засгийн коридор” санаачилгыг гаргаад байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлоод Монгол Улс хоёр их гүрний дунд орших, далайд гарцгүй орон учраас Торгоны замын талаар гаргасан гурван орны...

Өмгөөлөгч Ц.Баасандоржид гомдол гаргажээ

2015 оны 09 сарын 10      1      4338

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөгийг хууль бусаар хувьдаа завшсан хэргээр буруутгагдаад байгаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүхийн бүрэлдэхүүнээс татгалзсаны улмаас түр завсарлаад байгаа билээ. Тодруулбал, Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурорыг АТГ-аас шалгаж байгаа. Тэгэхээр ахаар нь барьцаалж, Л.Гансүхийн хэргийг шийдвэрлүүлэх гэж...

Махны үнэ буурчээ

2015 оны 09 сарын 10      1      4330

Нийслэлийн статистикийн газрын гаргасан тайлангаас үзэхэд Улаанбаатар хотод энэ сарын хоёрдугаар долоо хоногт хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 5.2 хувь, үхрийн ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн цул махны үнэ 7.9 хувь, адууны ястай махны үнэ 4.8 хувь, ямааны ястай махны үнэ 2.1 хувиар буурсан байна. Тодруулбал, хонины ястай нэг килограмм мах дунджаар 5725 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7030 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой...

25 цэцэрлэгт сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олголоо

2015 оны 09 сарын 10      0      4149

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн гаргасан “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/719 дүгээр захирамжаар нэр бүхий 25 цэцэрлэгт боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олгосон байна. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхыг сайжруулан цэцэрлэгийг хүчин чадлаа бүрэн ашиглаж ажиллуулахыг үүсгэн...

Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал дахин завсарлалаа

2015 оны 09 сарын 10      0      4813

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарыг шүүх хурал үргэлжилж байна. Гэрүүд ирээгүй гэх шалтгаанаар нийт гурван удаа хойшилсон тус шүүх хурлыг 461 дүгээр хорих ангид хийх байсан ч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй болж байгаа юм. Шүүх...

”Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015” болно

2015 оны 09 сарын 09      0      5240

Монгол Улсын төлбөрийн картын эрсдэл, түүний удирдлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, онол практик солилцох зорилгоор маргааш буюу энэ сарын 10-ны өдөр "Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015"-ыг зохион байгуулах гэж байна. Энэхүү зөвлөгөөнийг Монголбанк, Монголын Банкны Холбоо, банкууд, олон улсын төлбөрийн картын ЮнионПэй Интернейшнл байгууллага хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Зөвлөгөөнөөр Монгол Улсад тулгарч буй төлбөрийн картын эрсдэлийг...

”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж Э.Бат-Үүл дарга 5 км зайд гүйнэ”

2015 оны 09 сарын 09      0      4685

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Итгэл, найдвар, боломж” нэртэй хагас марафон энэ сарын 13-ны өдөр буюу ням гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. “Ахиллис Монгол” олон улсын байгууллага болон Ариг банкны хамтран зохион байгуулж буй тус марафонд оролцохын тулд бүртгэлийн хураамж болох таван мянган төгрөгийг хураалгах бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломж бололцоог бий болгох сайн үйлсэд зарцуулагдана...

Техник спортын төв нь ТББ-ын өмч мөн гэв

2015 оны 09 сарын 09      2      4872

Батлан хамгаалах туслах нийгэмлэгээс Төрийн өмчийн хороог хууль бус үйлдэл хийж байна хэмээн буруутгаж байна. Учир тус хороо төрийн бус байгууллагыг өмчдөө бүртгэж, хувьцаат компанид шилжүүлээд эцэст нь хувьчлах оролдлого хийж байна хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал, 2012 онд Төрийн өмчийн хороо БХТН-ийг төрийн өмч болгох тогтоол гаргаж байсан ч тус нийгэмлэг тогтоолыг эсэргүүцэн Нийслэлийн Захиргааны хоёрдугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Түүгээр Техник спортын төв нь...

Орон сууцны үнэ буурсан гэв

2015 оны 09 сарын 09      4      4926

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хийсэн өнгөрсөн сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгаагаар өмнөх сараас 0.5 хувиар буурч, 11.7 хувьд хүрсэн байна. Энэ нь оны эхэн үетэй харьцуулахад  -6.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.08 хувиар буурсан үзүүлэлт юм байна.  Мөн түүнчлэн шинэ орон сууцны үнийн индекс 22.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар буурсан үзүүлэлт бол оны эхэн үеэс -3.09 хувь, өнгөрсөн оны...

Есөн иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажуулжээ

2015 оны 09 сарын 09      0      4871

Нийслэлийн хүрээнд есөн иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг нь баталгаажуулжээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” А/723 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Газар, барилгажилтын зөвлөл”- ийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд есөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажууллаа. Мөн түүнчлэн газар эзэмших эрх нь...