“Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг баталжээ

2015 оны 09 сарын 14      2      3366

“Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг баталжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/740 дүгээр захирамжаар нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд өдрөөр суралцагч сурагч, оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход ашиглах “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягт болон нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих ахмад настан,...

Томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт түр зохицуулалт хийлээ

2015 оны 09 сарын 14      0      3156

Улаанбаатар хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн хурлыг энэ сарын 15-19-ний өдүүдэд зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарийг түр өөрчиллөө. Тухайлбал, “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Сандэй плаза” худалдааны төв, “Өгөөмөр” техникийн захууд энэ сарын 15, 16-ны өдрүүдэд амрахаар болж,  “Өгөөмөр” техникийн захын энэ сарын...

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа

2015 оны 09 сарын 14      0      2109

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” А/737 дугаар захирамжаар нийслэлийн 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах засварын ажлыг эрчимжүүлэн графикт хугацаанд нь дуусгахыг холбогдох байгууллагуудад даалгалаа. Үүнд: “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК,...

Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд шалгалт хийнэ

2015 оны 09 сарын 10      1      4341

Санхүүгийн зохицуулах хорооноос “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн үйл ажиллагаанд газар дээрх шалгалт хийж эхэлсэн гэдгээ мэдэгдсэн байна. Тус шалгалтанд хөрөнгийн биржийн  2012-2015-оны үйл ажиллагааг шалгах юм. Шаардлагатай тохиолдолд 2012 оноос өмнөх хугацааны үйл ажиллагааг хамруулан шалгана гэдгээ ажлын хэсгийнхэн хэллээ. Шалгалт энэ сарын 3-18-ны хооронд үргэлжлэх аж.

Монгол, Чехийн бизнес форум зохион байгуулагдана

2015 оны 09 сарын 10      1      4323

Энэ сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол-Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит зургадугаар хуралдаан зохион байгуулагдахтай холбогдуулан МҮХАҮТ Чехийн Худалдааны Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг Танхимын хурлын их танхимд зохион байгуулах гэж байна. Чехийн талаас дор дурдсан салбарын бизнесийн төлөөлөгчид оролцох бөгөөд энэхүү бизнес уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох боломжтой юм байна....

Төрийн өмчийг хувьчлах ажлын хэсгийг Сангийн яам ахална

2015 оны 09 сарын 10      0      4317

Төрийн өмчийг хувьчлах талаар ажлын хэсэг байгуулагджээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоол, Монголын Улсын Засгийн Газрын энэ оны 330 дугаар тогтоолыг үндэслэн Сангийн сайдын тушаалаар Төрийн өмчит хуулийн этгээдүүдийг хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах замаар олон нийтэд нээлттэй хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийг Сангийн яам ахлан ажиллах бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд: Монголын хөрөнгийн...

Хэлмэгдэгчдийн ар гэрийнхэнд сар бүр мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг өргөн барив

2015 оны 09 сарын 10      6      4665

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Д.Арвин нарын санаачилсан Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай  /“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай”/  УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү нар өргөн барилаа. Төсөлд дурдсанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, буудан...

Төрийн Думын дарга мэндчилгээ дэвшүүлэв

2015 оны 09 сарын 10      1      4587

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин өнөөдөр буюу энэ сарын 10-ны өдөр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан  видео мэндчилгээ  дэвшүүлсэн байна.  Тус мэндчилгээндээ тэрээр  “Эрхэм хүндэт анд нөхөд өө, Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ, Та бүхэнд болон эртний түүхтэй монголын ард түмэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент...

61.0 сая юань худалджээ

2015 оны 09 сарын 10      1      4175

Монголбанкны ээлжит гадаад валютын дуудлага худалдаа өнөөдөр буюу энэ сарын 10-ны өдөр болж өнгөрлөө. Тус өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1991.01-1999.0 төгрөгийн ханшаар 33.0 сая ам.доллар худалдан авах, 310.01-312.0 төгрөгийн ханшаар 121.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Харин үүнээс Монголбанк 10.6 сая ам.долларыг 1996.01 төгрөгийн хаалтын ханшаар, 61.0 сая юанийг 310.8 төгрөгийн хаалтын ханшаар гадаад валютын дотоодын захад...

Л.Гансүх нарыг шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо

2015 оны 09 сарын 10      1      5476

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, Эм Жи Эл Эс Би" компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарын холбогдох шүүх хурал үргэлжиллээ. Тухайлбал, Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүхийн бүрэлдэхүүнээс татгалзсан учир ийнхүү завсарлаад байсан юм. Шүүгдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч н.Шаравнямбуу шүүхээс татгалзсан хүсэлтээ өдөр хүргүүлсэн бол шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж, н.Цэндсүрэн нар татгалзах хүсэлтээ...