”Авто худалдааны цогцолбор”-ын авто зогсоолын ажил бүрэн дуусчээ

2015 оны 09 сарын 15      0      2850

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 32-р  хороонд байрлах  Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Цогцолборыг ашиглалтанд оруулснаар нийслэл дэх авто замын түгжрэл, агаар хөрсний бохирдол бууруулахад  ихээхэн ач холбогдолтой юм. “Авто Худалдааны Цогцолбор”-ын эхний ээлж болох нийт 6375 машины авто зогсоол бүхий 30 га цогцолборын бүтээн...

Чөлөөтийн аваргууд эх орондоо ирлээ

2015 оны 09 сарын 15      0      3976

Чөлөөтийн ДАШТ-д түүхэн амжилт гаргасан эрэгтэй шигшээ багийнхан өнөөдөр эх орондоо ирлээ. Эрэгтэйчүүдийн 61 кг-д Б.Номин, 74 кг-д П.Өнөрбат, эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр хүрэл медаль хүртсэн билээ. Тэднийг тосон авахаар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шигшээ багийнхны ар гэрийнхэн, багш, дасгалжуулагч нар, чөлөөт бөхийн клубынхэн зэрэг маш олон хүн цугласан байсан юм. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч,...

Усанд 15 хүн осолдож амиа алдсанаас гурав нь хүүхэд байжээ

2015 оны 09 сарын 15      0      1577

Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн завьт эргүүлийнхэн  усны ослын 32 дуудлага хүлээн авснаас дөрвөн дуудлагад замаасаа буцаж 28 дуудлагаар эрэн хайх, аврах ажиллагаа явуулж 12 хүний  амь насыг аварчээ .  Энэ зуны байдлаар усанд  15 хүн осолдож амь насаа алдсанаас гурав нь хүүхэд байжээ. Нийслэлийн Онцгой комиссын “Ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай” 2015 оны өнгөрсөн тавдугаар сарын...

Гацууртын ордод 50 орчим тонн алтны нөөц бий

2015 оны 09 сарын 14      1      1638

Уул уурхайн сайд Р.Жигжид Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын уурхайн үйл ажиллагаатай газар дээр танилцсан байна. Уул уурхайн сайдын хамт Ашигт малтмалын газрын дэд дарга С.Амарсайхан, Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, ШУА-ын Түүх археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ч.Амартүвшин, ШУА-ын Газар зүй, геологийн цэвдэг судлалын салбарын дарга А.Дашцэрэн нарын албаны хүмүүс  “Сентерра гоулд” компани лиценз эзэмшдэг Гацууртын  ордын нөхцөл...

Аж ахуй эрхлэлтийг жендерийн төлөв байдлаар тодорхойлох судалгаа явуулна

2015 оны 09 сарын 14      0      1304

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь НҮБ-ын “Жендэрийн тэгш байдлын баримт нотолгоо, тоо мэдээлэл (EDGE)” төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийг жендэрийн төлөв байдлаар тодорхойлох нь” туршилтын судалгааг анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү судалгаагаар өрхийн хөрөнгийн эзэмшил, захиран зарцуулалт, аж ахуй эрхлэлтийн талаарх мэдээллийг цуглуулж, судалгааны үр дүнгээр олон улсын аргачлал, арга...

Гадаад худалдааны тэнцлийн алдагдал буурчээ

2015 оны 09 сарын 14      0      1314

Манай улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн сарын байдлаар 5,798.4 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 19.2 хувиар буюу 1,377.2 сая ам.доллараар буурсан дүнтэй гарчээ. Үүнд экспорт 324.7 сая ам.доллараар, импорт 1052.5 сая ам.доллараар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа аж. Тухайлбал, гадаад худалдааны тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 727.7 сая ам.доллараар буурснаар 704.8 сая ам.долларын ашигтай гарсан нь экспорт 9.1 хувиар буурсан ч...

Сөүлийн өдрийг тохиолдуулан БНСУ-ын Сөүл хотын дарга манай улсад айлчилна

2015 оны 09 сарын 14      0      1656

Нийслэлд Сөүлийн өдрийг тэмдэглэнэ өнгөрүүлнэ. Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан энэ сарын 20-23-ны өдрүүдэд тус өдөрлөгийг зохион байгуулах аж. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын урилгаар  БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вон Сүн тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-23-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийхээс гадна “Сөүлийн өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Урчуудын...

39096 иргэнд ипотекийн зээл шинээр олгоно

2015 оны 09 сарын 14      1      1640

Монголбанкны гаргасан статистик тайлангаас харахад өнгөрсөн долоо хоногийн эцсийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 835.2 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт арилжааны банкуудад ирсэн байна. Үүнээс арилжааны банкууд 19223 зээлдэгчийн нийт 571.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү...

“Хотын засаглал” төсөлд 330 мянган иргэн хамрагдаж байна

2015 оны 09 сарын 14      0      1398

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Азийн сан, “Нээлттэй нийгэм форум” ТББ, Транспэрэнси Интернэйшинал Монгол, Ардчиллын боловсрол төв зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа  Улаанбаатар хотын гэр хороололд төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлтийг дэмжих “Хотын засаглал” төслийн нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн...

Цалин нэмэхийг шаардсан иргэд жагсаал хийлээ

2015 оны 09 сарын 14      0      1845

Монголын үйлвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр жагсаал хийлээ. Тодруулбал, Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хүлээгээгүй, мөн тэдний зүгээс тавьсан шаарлагыг удаа дараа хүлээн аваагүйн улмаас өнөөдөр ард иргэдийн амьдрал улам доройтож байна хэмээн үзэж буйгаа энэ үеэр мэдэгдсэн юм. Тиймээс ч өнөөдөр нийслэлийн үүрэг, аж ахуйн нэгж, байгууллага, орон нутгийн төлөөлөл болсон 11 мянган иргэн “Цалингийн худалдан авах чадварыг хамгаалъя”, “Нийгмийн...