2018 онд ”Дарь эх” цогцолборыг хүлээн авна

2015 оны 09 сарын 21      0      3055

Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа бөгөөд үүний нэг нь “Дарь-Эх” цогцолбор юм. Тус дүүргийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж байгаа энэхүү бүтээн байгуулалтын ажил нь гурван жил үргэлжилж, 2018 он гэхэд бүрэн дуусах төлөвлөгөөтэй байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус цогцолборын 2015 оны бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувьтай байна. “Дарь-Эх”...

Байгаль орчинд ээлтэй шинэ шийдэл, шилдэг технологийг танилцуулж байна

2015 оны 09 сарын 21      1      5543

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Ногоон хөгжлийн бодлогыг хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох” зорилтын хүрээнд ногоон эдийн засагт шилжих, ногоон хөгжлийн загварыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын “Хотын ногоон хөгжил” форумыг өнөөдөр буюу энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Тус форумын хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, МҮХАҮТ, Байгаль орчин,...

Бан Ги Мүн: Дайтаж байгаа бүх талуудыг зэвсгээ хаяад зогсоохыг уриалж байна

2015 оны 09 сарын 21      0      4425

Өнөөдөр Дэлхийн энх тайвны өдөр тохиож буй. Үүнтэй холбогдуулан Монгол дахь шашны байгууллагууд болоод НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөлөөс “Энхтайвны төлөө түншлэл-Хүн бүрт хүндлэл” хэмээх арга хэмжээг Дашчойлин хийд дээр зохион байгууллаа. Тус арга хэмжээг нээж НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман үг хэлсэн бөгөөд, хэлсэн үгэндээ олон улсын энхтайвны өдрийг хамтдаа...

Хятадын нүүрсний импорт дөрвөн сая тонноор буурчээ

2015 оны 09 сарын 21      0      3174

Хятад улсын өнгөрсөн сарын  нийт  нүүрсний импортын хэмжээ 17.5 сая тонн болж, өмнөх жилийн мөн үеэс 1.37 сая тонноор буюу 7.26 хувиар буурсан ба  өмнөх сараас 3.77 сая тонноор  буюу 17.7 хувиар буурсан дүнтэй гарчээ. Тодруулбал, энэ жилийн эхний найман сарын байдлаар,  Хятадын  нийт нүүрсний импортын хэмжээ 138.6  сая тонн болсон ба өмнөх жилийн мөн үеэс  63.08 сая тонноор буюу 31.3 хувиар буурсан байна. Мөн түүнчлэн өнгөрсөн сарын нүүрсний...

Монголын хамгийн шилдэг мал сүргийн үзэсгэлэн худалдаа болж байна

2015 оны 09 сарын 19      3      4036

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилмэл мал-2015” арга хэмжээ энэ сарын 18-20-ны өдрүүдэд болж байгаа юм. Энэхүү арга хэмжээний үндсэн зохион байгуулагчаар Хүнс, хөдөө аж ахуйн яам, Малын удмын сангийн үндэсний төв ажиллаж байгаа аж. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулах, худалдаалах, өндөр ашиг шимтэй малыг олон нийтэд сурталчлах зэрэг олон арга хэмжээ зохион...

С.Цэрэнчимэдэд машин бэлэглэлээ

2015 оны 09 сарын 19      1      3259

Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд П.Бат-Эрдэнэ захиралтай “М Ти Эс” компанийн хамт олон цоо шинэ спорт машин бэлэглэв. Тэрбээр өнгөрсөн оноос эхдэн тус компанид ажиллаж, олон амжилт гарган монгол түмнээ баярлуулж байгаа билээ.

Парламентын төлөөлөгчид хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхлоо

2015 оны 09 сарын 19      0      3203

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ. Тэгвэл т ус арга хэмжээнд оролцсон 47 орны парламентын 300 гаруй төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолт энэ сарын 18-ны өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо. Энэ үеэр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Үндэсний үлээвэр найрал хөгжим,...

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал гарчээ

2015 оны 09 сарын 19      2      4178

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ сарын 18-ны өдөр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай 189 дүгээр захирамж гаргав. Уг захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, “Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын 2015 оны 67 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх...

“Миний Монголын ард түмэн нэгнийхээ хөдөлмөрийг үнэлж сураасай”

2015 оны 09 сарын 19      17      6955

Үндэсний үйлдвэрлэгч, Монголдоо дэлхийн брэндийг үйлдвэрлэхээр зорьж буй “Exclusive” компанид хуурамч паданы асуудлаас бол Татварын ерөнхий газраас 150 сая төгрөгийн торгууль тавьсан юм. Тус компанийн захирал Г.Майцэцэг торгуулиа хэсэгчлэн төлөх хүсэлтийг тавьсан боловч Татварын ерөнхий газраас тус компанийн харилцах дансыг хаасан байна. Иймээс “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг татварын харгис бодлого болоод төр засгийн бодлого үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд...

125 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалжээ

2015 оны 09 сарын 18      0      3355

Монголбанк нэг долоо хоногтой 125 тэрбум төгрөгийн төв банкны үнэт цаасыг 13.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна. Ингэснээр энэ сарын 18-ны байдлаар нэг долоо хоногтой төв банкны үнэт цаасны үлдэгдэл 320.8 тэрбум төгрөг болж байгаа юм байна. Дашрамд сонирхуулахад, нэг долоо хоногийн хугацаатай төв банкны үнэт цаас нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм.