Улаан-Үдэ, Иркутскийн чиглэлд 230-300 км замыг барьж байгуулна

2015 оны 09 сарын 22      1      3419

УИХ-ын дарга З.Энхболд Монголын “Чингис Лэнд Девелопмент” групп болон ОХУ-ын  “Дальстроймеханизация” ХК-ний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцов. Энэхүү ёслолд  Монголын талаас “Чингис Лэнд Девелопмент” группын захирал Ц.Гантулга, ОХУ-ын талаас “Дальстроймеханизация” ХК-ийн захирал Гриднев Виталий Юрьевич нар гэрээнд гарын үсэг зурлаа. Монголын “Чингис Лэнд Девелопмент” групп болон ОХУ-ын...

Сөүл хоттой туршлага солилцоно

2015 оны 09 сарын 22      0      2937

Нийслэлийн Засаг даргын урилгаар Улаанбаатар хотод айлчилж буй Сөүл хотын дарга  Пак Вонсүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25, Улаанбаатар- Сөүл хотын хооронд эгч дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ойн мэндийг Сөүл хотын даргад дэвшүүлж, МУИС-ийн хүндэт доктор болсонд нь баяр хүргэлээ. Тэрбээр цаашид "Хоёр хотын харилцааг бодит үр дүн авчрах чиглэлд өргөжүүлэн...

Орчин үеийн залуучуудад түүх соёлоо таньж мэдэх боломж олголоо

2015 оны 09 сарын 22      1      2980

Өнөөдөр буюу энэ сарын 22-ны өдөр “Тайванийн Үндэсний "Хааны ордон" музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” номын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, Тайванийн “Хааны ордон” музейн газрын захирал Сюй Сяодо нар оролцов. ...

НҮБ-ын чуулганд хамтарсан илгээлтийг өргөн барина

2015 оны 09 сарын 22      0      2830

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Зүүн Хойд Азийн хотууд “Хотын ногоон хөгжил” форумаар Улаанбаатар хотод хоёр өдрийн турш чууллаа. Тус форумд бүс нутгийн зургаан улсын есөн хотын дарга, орлогч, холбогдох албаныхан болон Олон Улсын байгууллагууд Зүүн Хойд Азийн хотуудад тулгамдаж буй ногоон хөгжлийн асуудал, шийдэл, туршлага, ногоон дэд бүтэц, ногоон амьдралын хэв маяг, хот суурин газрын хөгжил зэрэг долоон сэдвээр 20 гаруй илтгэл тавьж, хэлэлцлээ....

Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эх сард 50-70 мянган төгрөг төлнө

2015 оны 09 сарын 22      2      3318

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг баталлаа.  Хууль ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжих юм. Тодруулбал, хүүхэд харах үйлчилгээнд 56 мянган хүүхдийг хамруулахад 60 тэрбум төгрөг зарцуулагдана. Уг 56 мянган хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах зорилт тавьж, тэдэнд хүрэлцэхүйц цэцэрлэг барьж, урсгал зардлуудыг нь төсвөөс бүрэн шийдэхэд 600 тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо гарчээ. Харин эцэг эхэд нь...

БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2015 оны 09 сарын 22      0      2597

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Шин Юн Жу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд у улзалтын эхэнд БНСУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй төдийгүй манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 25 жил энэ онд тохиож буйг онцлон тэмдэглэжээ. Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд,...

Л.Гансүхэд 4.5 жилийн хорих ял оноов

2015 оны 09 сарын 21      0      2829

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарыг шүүх  хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж, шүүх шийдвэрээ гаргалаа. Тус хурлаар  Л.Гансүхэд 4.5 жилийн хорих ял оноосон байна. Харин "Эм Жи Эл Эс Би" компанийн захирал Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт хөдөлмөрийн хөлсний...

Хүнсний гол нэрийн барааны үнэ дахин буурчээ

2015 оны 09 сарын 21      0      3106

Үндэсний статистикийн мэдээлснээр хүнсний  гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 4.7 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.7 хувиар буурсан байна. Тодруулбал,  савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 0.9 хувь, савласан дээд гурилын үнэ 1.6 хувь, задгай I зэргийн гурилын үнэ 1.4 хувь, савласан II зэргийн гурилын үнэ 1.8 хувиар өссөн байна.  Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.5 хувь, савласан II зэргийн...

1106 иргэнд ипотекийн зээл шинээр олгожээ

2015 оны 09 сарын 21      0      2824

Монголбанкны гаргасан тайлангаар арилжааны банкууд өнгөрсөн сард нийт 1106 зээлдэгчид 60.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3267.2 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 73949-т хүрчээ. Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 1.7 нэгж хувиар, оны эхнээс 18.8 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 46.8 нэгж хувиар буурсан байна. Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн 74.5 хувь буюу 2434.0...

Сонгинохайрхан дүүрэгт 0.89 км авто зам тавина

2015 оны 09 сарын 21      0      2638

Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах, шинээр суурьшиж байгаа гэр хорооллыг хотын төвтэй холбох, нийтийн тээврийн үйлчилгээг гэр хороололд хүргэх, зорчигчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг багасгах зорилгоор энэ онд дараах дөрвөн байршилд авто зам шинээр барихаар төлөвлөж байна. Үүнд: Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хорооны нутагт 0.89 км авто зам Баянзүрх дүүрэг,  Нарны замыг “Өгөөмөр” авто...