Цас болон шороон шуурга шуурна

2016 оны 04 сарын 15      0      2695

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээснээр Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, өнөөдөр өдөр Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын баруун, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурах юм байна. Шөнөдөө Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

ЖОЛООЧ НАРТ: Маргааш дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжинэ

2016 оны 04 сарын 14      36      26106

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр  зохицуулалт хийсэн. Үүний дагуу 04 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт...

Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авлаа

2016 оны 04 сарын 14      1      3452

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, чуулганы өнөөдөр, маргаашийн нэгдсэн хуралдаанаар нийтдээ 28 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.  Хуралдаанаар " Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 82 хувь нь дэмжин баталлаа. Ингэснээр Тост, Тосон бумын нурууг улсын тусгай хамгаалалтад авах боломжтой болж байгаа...

Хоёр орны гадаад худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийллээ

2016 оны 04 сарын 14      0      2568

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа. Сүүлийн хоёр жилийн туршид Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарсан гэж бид үзэж байна. Хоёр улсын харилцааг тал бүрээр дэмжиж, хувь нэмрээ оруулж ирсэнд талархал илэрхийлээд хоёр тал Монгол-Оросын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны...

Д.Эрдэнэбат: Хүнд аж үйлдвэр Монголын эдийн засгийн хөгжлийн түшиц байх болно

2016 оны 04 сарын 14      0      2607

“Сайдын цаг” уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож тус салбарын бодлого, хийгдэж буй ажлын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Засгийн газрын тогтоол гарч зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг өөрчилсөн. Төмс, хүнсний ногоо болон, эх орондоо үйлдвэрлэж буй хаалга, хавтан, модон эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг 20 хүртэл хувиар тогтоосон гэж сайд хэллээ. Мөн уул уурхай,  аж үйлдвэрийн...

Цэрэг татлага 5 дугаар сарын 06-наас эхэлнэ

2016 оны 04 сарын 14      0      3414

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/263 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн...

Үхрийн ястай мах 8080 төгрөгөөр худалдаалагдаж байна

2016 оны 04 сарын 14      0      3655

Энэ сарын 2 дугаар долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7095 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8080 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 110 төгрөгөөр, үхрийн цул мах 325 төгрөгөөр өсчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөг, “Макс” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9050 төгрөг байна. Хонины ястай махны үнийг өмнөх долоо...

Иргэн Д.Бэх-Очирт 115 сая 150 мянган төгрөгийн нөхөн олговор олгоно

2016 оны 04 сарын 14      3      3617

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/277 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Зүүн Сэлбэ” хорооллын 0.6 км авто замын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэн Дунхүү овогтой Бэх-Очирын өмчилсөн газрын нөхөх олговор болох 115 сая 150 мянган төгрөгийг Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5835 дугаар шийдвэрийн дагуу...

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Засаг дарга Э.Бат-Үүл томилогдлоо

2016 оны 04 сарын 14      0      2685

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны энэ жилийн эхний хурал болж, салбар хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороо үндэсний бөх, хурдан морь, сур, шагай болон урлаг соёл, тохижилт засвар үйлчилгээний зэрэг есөн салбар хороотой ажиллана. Салбар хороодын дарга нар ажлын төлөвлөгөө, төсвөө энэ сард багтаан гаргаж өгөхийг тус комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар үүрэг болголоо. Үндэсний...

2016 оны эхний улиралд улаан бурхнаар 15540 хүн өвчилжээ

2016 оны 04 сарын 14      1      5832

Улсын хэмжээнд 2016 оны эхний улиралд 19043 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 19141 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 598 буюу 3.0 хувиар, хүүхэд 633 буюу 3.2 хувиар буурсан байна. Энэ оны 3 дугаар сард 6652 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 6682 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 278 буюу 4.0 хувиар, хүүхэд 294 буюу 4.2 хувиар буурчээ. Улсын хэмжээгээр 2016 оны эхний улиралд нялхсын эндэгдэл 427 болж, өмнөх оны мөн үеийнхээс 106 хүүхэд буюу 33.0 хувиар, 5 хүртэлх насандаа 491...