Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлт сэдэвт хэлэлцүүлэг болох гэж байна. Тодруулбал, Монгол Улсын суурин хүн амын 21.7 хувийг 15-24 насны залуучууд эзэлдэг бөгөөд тэдгээрийн 28.1 хувь буюу 175 мянга нь төрийн ба төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байгаа бөгөөд Нийслэлийн Хөдөлмөрийн газраас оюутны цагийн ажлын тогтолцоог бий болгох, төлөвшүүлэх мөн оюутнуудын өдөр тутмын хэрэглээгээ хангах, хөдөлмөрт бэлтгэх, нийгэмд өөрийн гэсэн...
Америкийн Портланд хотын Нортвест данс прожект компанийн “Америкийн орчин үеийн бүжгийн үдэш” тоглолт манай улсын тайзнаа амилах гэж байна.Тухайлбал, Монголын урлагийн зөвлөлөөс Дэлхийн урлагийн сор болсон бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, уран бүтээлчдийн мэргэжлийн ба соёл урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёлын олон төрөл зүйлийг эх орондоо болон дэлхий дахинд таниулан сурталчлахад хувь нэмэр оруулах зорилгоор санаачлан “Америкийн орчин...
Оюутан залуус нэгдэн өнөөдөр номын парад хийн өөрөө өөрсдийн номын сангаа бүтээх болно хэмээн мэдэгдлээ. Өнөөдөр оюутан залууст чөлөөтэй ном унших танхим ховор байдаг бөгөөд номын архив ч хангалттай байдаггүй аж. Үүнээс гадна сургуулийн номын сангуудын анги танхим зай багатай, тохь тухгүй гэдгийг ч оюутнууд удаа дараа хэлж байсан юм. Тиймээс ч МУИС-ийн оюутны зөвлөлөөс тус арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж, оюутан бүрийг хамруулахаар зорьж байгаа юм байна. Энэ талаар МУИС-ийн...
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороонд байрлалтай Хүүхэд харах үйлчилгээний загвар төв нь 2014 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс 2014 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа явуулж Хүүхэд харах үйлчигээний тухай хуулийг сурталчилан батлуулах зорилгоор байгуулагдаж байсан бөгөөд иргэдэд хуулийг таниулан мэдүүлэх жишиг төв болж байсан юм. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг...
Нийслэлээс "Улаанбаатар арт фэйр" дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдааг энэ сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, Нийслэлийн Соёл урлагийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Улаанбаатар Арт Фэйр” дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан “Найрсаг...
Нийслэлийн иргэдэд цахим системээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл өнгөрсөн сарын 25-ны өдөр эхэлж, энэ сарын 09-нд дууссан бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн 27 дугаар хорооны байранд, Баянзүрх дүүрэгт сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Хан-Уул дүүрэгт сонгогдсон иргэд дүүргийн Өмч, газрын...
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 8.1 хувь, үхрийн ястай махны үнэ 2.9 хувь, үхрийн цул махны үнэ 1.6 хувь, адууны ястай махны үнэ 5.5 хувь, ямааны ястай махны үнэ 6.9 хувиар буурсан байна. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал, хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.9 хувь, үхрийн ястай махны үнэ 0.1 хувь, үхрийн цул махны үнэ 0.1 хувь, адууны ястай махны үнэ 0.7 хувь, ямааны ястай махны үнэ 3.0 хувиар буурсан байна. Үнийн...
Манай улсын хэрэглээний үнийн улсын индекс өнгөрсөн сарын эцэст өмнөх сараас 0.1 хувь , оны эхнээс 3. 4 хувь, өмнөх оны мөн үеэс 6.6 хувь, Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.1 хувь, оны эхнээс 2. 8 хувь, өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар тус тус өссөн дүнтэй гарчээ. Харин суурь инфляци сарын 2.4 хувь, оны эхнээс 2.9 хувь, жилийн 7. 2 хувьтай байв. Энэ нь тухайн сард талх, гурилны үнэ 1.3 хувиар өсч харин махны үнэ 13.1 хувь, хүнсний ногооны...
Өнгөрсөн сард арилжааны банкууд 0.5-20 жилийн хугацаатай ипотекийн зээл олгосон бөгөөд жигнэсэн дундаж хугацаа нь 16.3 жил байна гэсэн тооцоо судалгаа гарчээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хугацаа тайлант сарын байдлаар 15.2 жил байна. Тухайн сард олгосон зээлийн дийлэнх буюу 54.5 хувь нь 16-20 жилийн хугацаатайгаар олгогдсон аж. Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 68.3 хувь нь 16-20 жил, 18.9 хувь нь 11-15 жил, 10.7 хувь нь 6-10 жил, 2.1 хувь нь 1-5 жилийн...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж Монголын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр иргэний нийгмийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргэх уриалгыг Л.Дашдоржид гардуулан өгөв. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж батлах ба уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч улсаа төлөөлөн оролцоно. Үүнээс өмнө иргэний нийгмийн байгууллагууд уриалга гардуулж...