НҮБ-ын суурин төлөөлөгч Биата Транкман Үндэсний статистиийн хороотой танилцжээ

2015 оны 09 сарын 24      0      3278

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн  Суурин төлөөлөгч Биата Транкманыг Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан тэргүүтэй хорооны удирдлагууд хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр Монгол Улсын Үндэсний статистикийн тогтолцоо, бүсийн болон дэлхийн түвшинд идэвх, санаачлагатай ажиллаж байгаагаа танилцуулахын сацуу статистикийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа, статистикийн мэдээллийн тархаалт зэрэг үйл ажиллагаагаа...

Итали улс хадгаламжийн хүүгийн орлогоос 27 хувийн татвар авдаг

2015 оны 09 сарын 24      6      5205

Монголын хөрөнгийн биржээс дэлхийн бусад орнууын хадгаламжийн хүүгийн орлогоос авдаг татварын хувь хэмжээг тооцоолон гаргасан байна. Түүнд дурдсанаар гадаадын бусад орнууд арилжааны банкны хадгаламжийн хүүгийн орлогоос тодорхой хэмжээний татвар авдаг бөгөөд татварын хувь хэмжээ харилцан адилгүй байдаг аж. Тухайлбал, АНУ болон Бүгд Найрамдах Солонгос улсын хувьд татварын хувь хэмжээ нь хадгаламжийн орлогын үнийн дүнгээс тооцон авдаг байна.

БНХАУ-тай хийсэн гадаад худалдаа 16 хувиар буурчээ

2015 оны 09 сарын 24      0      3358

Монгол Улс өнгөрсөн сард БНХАУ-тай 3,673.4 сая ам.долларын худалдааг хийсэн хэмээн Монголбанкнаас мэдэгдсэн байна. Энэ нь тайлант сард хийсэн гадаад худалдааны эргэлтийн 63.4 хувь юм байна. Харин 733.5 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийсэн бөгөөд БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 16.3 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 32.2 хувиар буурсан байна. Мөн түүнчлэн манай улсын гадаад худалдааны нийт тэнцэл энэ оны эхний найман сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 727.7 сая...

Чэжү хотын захиргаатай хамтарч ажиллана

2015 оны 09 сарын 24      0      3374

Солонгосын Чэжү хотын Үндэсний үйлдвэрлэл хариуцсан захирал ноён Пак, Халла их сургуулийн доктор Ёонжү нар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзлаа. Уулзалтаар хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр Чэжү хотын захиргаатай хамтарч ажиллах талаар санал солилцов. Чэжү хотын төлөөлөгчдийн зүгээс уламжлалт хоол хүнсний чиглэлд харилцан туршлага солилцон нэгдсэн сургалт зохион байгуулж, хүнсний үйлдвэрлэлийн техник...

ТҮЛЭЭ, НҮҮРСНИЙ ҮНЭ ХАНШ : Шуудай мод 4000, нүүрс 1800-2000 төгрөг байна

2015 оны 09 сарын 24      1      7991

Өвлийн анхны цас орлоо хэмээн цахим ертөнцөөр нэг баярласан хүмүүс. Энд тэндгүй цасны зураг тавьцгааж, зарим нь бүр ихээр ороосой ч хэмээн хүсэж буйгаа илэрхийлж байна. Гэхдээ энэ нь нэг талаараа гэр хорооллын иргэд болоод гал түлж амьдардаг иргэдийн хувьд эртхэн түлээ, нүүрсээ базаах хэрэгтэйг анхааруулсан дохио юм. Жилийн жилд үнэ ханш нь хүйтний эрч даган чангардаг түлээ, нүүрс өнөөдрийн байдлаар харьцангуй өндөр байгааг иргэд хэлж байсан юм. Өвлийн ид хүйтний үеэр хувийн жижиг...

Дэлхийн эсгий туургатны үндэсний хувцасны наадам болж өнгөрлөө

2015 оны 09 сарын 24      3      9615

Монголын эзэнт гүрний их хаан Хубилай сэцэний мэндэлсний 800 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэхүү түүхт их ойг Монголчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Тухайлбал, түүхт ойг Монгол орон даяар өргөн тэмдэглэх хөтөлбөр боловсруулан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн, түүх, урлаг соёлын зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулсан билээ. Тухайлбал, Хөөмэйн олон улсын наадам, эрдэм шинжилгээний бага хурал, “Хубилай сэцэн хаан-800” ойд зориулсан маркийн...

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад өөрийн байр сууриа илэрхийлнэ

2015 оны 09 сарын 23      0      3423

Энэ сарын 25-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болон  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган болох гэж байна. Түүний Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох аж. Тиймээс өнөөдөр Нью-Йорк хотыг зорьжээ. Тодруулбал, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, эхний өдөр буюу энэ...

Элстэйн гудамжийг байгуулахаар болжээ

2015 оны 09 сарын 23      0      3348

ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл Элстэй хотын хурлын төлөөлөгчид энэ сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилж байна. Энэ хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тус хотын ИТХ-ын дарга, Засаг дарга Намруев Вячеслав Хозыкович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хоёр хотын хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар, Элстэй хот хоорондын хамтын ажиллагаа 2008 онд...

19 мянган байгууллага 45 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийжээ

2015 оны 09 сарын 23      0      3393

“Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах  болзолт уралдааны хүрээнд 19 мянган байгууллага аж ахуйн нэгж 45 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийж, 33.4 га талбайд шинээр ногоон байгууламж байгуулан 401.2 га талбайн цэвэрлэгээ угаалга хийсэн байна. Ажлын хэсгүүд тохижилт сайтай 6408 байгууллагад смайл наалт нааж урамшуулан, цэвэрлэгээ муутай 3568 аж ахуйн нэгжид гахай наасан.Эдгээр байгууллагаас эхний ээлжинд...

”Тэгш эрх, аюулгүй ирээдүйг шаардана”

2015 оны 09 сарын 23      0      3716

Энэ сарын 24-ний орой хүн төрөлхтөн НҮБ-ын Дэлхийн хэмжээний уулзалтаар батлах Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, өнөөдөр дэлхий нийтэд тулгамдсан ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газруудаасаа шаардах гэнэ. Тодруулбал, Австралиас Энэтхэг, Өмнөд Африкаас Бразил хүртэл дэлхийн өнцөг булан бүрт хүний эрхийн зүтгэлтнүүдээс эхлээд жирийн иргэд хүртэл кампанит ажил өрнүүлэн, төр засгийн тэргүүнээсээ “Замыг гэрэлтүүлэн”...