Кофе, цай, нарийн боовны үзэсгэлэн Сөүл хотноо болно

2015 оны 09 сарын 29      0      3045

Кофе шоп, бэйкери, хүнсний бүтээгдэхүүн болоод дэвшилтэт хөдөө аж ахуйн технологийн үзэсгэлэн БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал, " Cafe show 2015" кофе шоп, бэйкерийн үзэсгэлэн  Сөүл хотноо ирэх арваннэгдүгээр сарын 12-15-нд зохион байгуулагдах аж. Уг үзэсгэлэн нь 2002 оноос  хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд дэлхийн олон орны кофены мэргэжилтнүүд ирж оролцдог байна.  МҮХАҮТ-аас уг үзэсгэлэнгүүдийн үеэр бизнес...

”Далайд гарцгүй хөгжиж буй олон оронд дэд бүтэц хөгжөөгүй хэвээр байна”

2015 оны 09 сарын 29      0      3379

НҮБ-ын Дээд хэмжээний чуулганы хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дээд түвшний уулзалтад ороцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ: “Бүгд Найрамдах Замби Улсын Ерөнхийлөгч, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн тэргүүн, Эрхэмсэг ноён Эдгар Лунгу, Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч өө, Эрхэмсэг ноён дарга аа, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Юуны түрүүнд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийг амжилттай тэргүүлж...

Монголын 12 мянга гаруй энхийг сахиулагч дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн

2015 оны 09 сарын 29      1      3153

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 28-нд АНУ-аас зохион байгуулсан Энхийг сахиулах ажиллагааны асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцсон байна. Уулзалтын үеэр дэлхий нийтэд өрнөж буй энхийг сахиулах ажлын үр дүнг хэлэлцэн, ойрын ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох чиглэлээр дэлхийн орнууд санал солилцлоо. Монгол Улс энхийг сахиулах үйлсэд хамгийн их хувь нэмэр оруулдаг 20 улсын нэг. Одоогийн байдлаар Монголын 12000 гаруй энхийг сахиулагч дэлхийн халуун цэгүүдэд үүрэг...

Монгол төрийн авралт эх-Өэлүн эхийн дурсгалын хөшөөний нээлтийн ёслолд оролцжээ

2015 оны 09 сарын 29      1      3289

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр буюу энэ сарын 29-ний өдөр Х энтий аймагт ажилласан бөгөөд түүнийг Хэнтий аймагт хүрэлцэн ирэхэд Хэнтий аймгийн Чингисийн талбайд хүндэт харуул угтан авч, хүндэтгэл үзүүллээ. Үүний  дараа УИХ-ын дарга З.Энхболд аймгийн удирдлага, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлагийн удирдлагуудтай уулзалт хийж, орон нутгийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл авсан юм. Мөн тэрээр Хэнтий аймгийн төвд хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын нээлтийн арга...

Иргэн бүрт олгох 1072 хувьцааны талаар мэдээлэл өгнө

2015 оны 09 сарын 29      0      3198

  "Монголын Хөрөнгийн Бирж" Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” арга хэмжээг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд ирэх сарын 8-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Нээлттэй өдөрлөгийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжид үнэт цаасны зах зээлийн нэг цэгийн үйлчилгээг үзүүлнэ.  Үүнд: Үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох, Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн талаарх мэдээлэл, Хувьцаа, бонд...

Репо арилжааг Монголд нэвтрүүлнэ

2015 оны 09 сарын 29      0      2748

Монголын хөрөнгийн бирж нь засгийн газрын үнэт цаасны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засагт богино хугацаат зээлийн хүүгийн хэмжээг бодитоор тогтоох, хөрөнгө оруулагчдад худалдан авсан үнэт цаасыг хугацаанаас нь өмнө үр ашигтай нөхцөлтэйгээр эдийн засгийн эргэлтэнд оруулах шинэ боломжийг бий болгох үүднээс “буцаан худалдан авах нөхцөлтэй репо арилжааг” зах зээлд ирэх аравдугаар сард нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Дашрамд сонирхуулахад, Монголын хөрөнгийн...

Богдхан уулын тэнгэрийн тахилгын ёслолын ажлын хэсэг байгуулагдлаа

2015 оны 09 сарын 29      0      2988

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг ирэх сарын 07-нд буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны...

Архи, тамхины худалдаанаас нэг хувийн албан татвар авна

2015 оны 09 сарын 29      0      3421

НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай,  нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах мэдээлэл хүлээн авах журмыг хэлэлцэн баталлаа. Нийслэл хотын албан татварын хувь хэмжээ болон  дээрх журмын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Э.Бат-Үүл танилцууллаа. Тэрээр, “УИХ-аас 1994 онд баталсан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” хуульд нийслэл хот бие даасан...

Төрсөн эгч нь дүүгээ залилж, орох оронгүй болгожээ

2015 оны 09 сарын 29      0      3599

2013 оны гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Цэцэгмаа гэгч нөхөр А.Бат-Эрдэнэтэй хамтран Сонгино-Хайрхан дүүргийн нэгдүгээр хорооны 77-ийн 10-ийн а,б тоотын хоёр айлын  хашааны газрын нэг талыг нь хүргэн дүү болох Ж.Төрсайханд дөрвөн сая төгрөгөөр заржээ. Ж.Төрсайхан тус газарт 30 сая төгрөгөөр үнэлэгдэх байшин барьсан аж. Гэтэл Хасбанкнаас тэдэнтэй холбогдож 10 а-гийн оршин суугч С.Цэцэгмаа энэ газар, хашаа байшинг барьцаалж 2014 оны зургаадугаар сард банкнаас 44 сая...

Ашигт малтмалын газрыг АТГ-т өгчээ

2015 оны 09 сарын 29      0      3270

Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмаа зөрчиж, иргэд, аж ахуйн нэгжид чирэгдэл учруулж, төрийн албан хаагчид хүнд суртал гаргаж байгаа талаар өнөөдөр “Баян газрын хишиг” ХХК болоод бусад компанийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тодруулбал, энэ сарын 28-ны өдөр Ашигт малтмалын газраас Ховд аймгийн Алтай сумын Богч талбайд сонгон шалгаруулалт явуулсан байна. Тус өдөр 17 цаг хүртэл сонгон шалгаруулалтын материалыг хүлээж авна гэсэн боловч...