Газрын тосны газар 118.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ

2015 оны 10 сарын 01      0      3222

Уул уурхайн яамнаас зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" хэвлэлийн бага хурлын үеэр Уул уурхайн сайдын багцын орлогын талаар мэдүүллээ. Тодруулбал, э нэ оны эхний найман сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 27.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн аж. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 21.5 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 2.1 тэрбум төгрөг, бусад орлого 4.2 тэрбум төгрөг байна. Газрын тосны газар...

Эрдэс баялгийн эрх зүйн орчин бүрдэнэ

2015 оны 09 сарын 30      0      3239

Засгийн газар өнгөрсөн оны зургаадугаар сарын 28-ны өдөр Эрдэс баялгийн бирж байгуулах тухай 211 тоот тогтоол батлан гаргасан. Үүнтэй холбоотойгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Батлагдсан үзэл баримтлалд үндэслэн долоон бүлэг 28 зүйлтэй хуулийн төслийг боловсруулж байна. Энэхүү хууль батлагдснаар Монгол Улсад Эрдэс баялгийн бирж байгуулах, үйл ажиллагааг нь зохицуулах эрх зүйн орчин бүрдэж нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах боломжтой...

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралджээ

2015 оны 09 сарын 30      0      3284

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ийн ээлжит хуралдаан энэ  сарын 29-ний өдөр Сангийн яамны байранд хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:   “ Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр ” -ийн төслийн хэлэлцэж, батлах тухай ; Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн танилцуулга ; Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын тайлан: Дугаар №5 ;...

Ашигт малтмалын 490 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байна

2015 оны 09 сарын 30      0      3322

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож  эхэлсэнээс хойш 490 тусгай зөвшөөрөл шинээр олгосон ба тусгай зөвшөөрөл олгох боломжтой 446 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлээд байна. Энэ сарын 21-ний өдрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох явцад систем гацсан шалтгааныг тогтоохоор Тагнуулын ерөнхий газар, тус байгууллагын харъяа Кибер аюулгүй байдлын газар, Ашигт малтмалын газар, Үндэсний дата төв...

Шатахууны бөөний үнэ 300 төгрөгөөр буурчээ

2015 оны 09 сарын 30      2      3452

Уул уурхайн яамнаас өнөөдөр “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, шатахууны бөөний үнэ 300 орчим төгрөгөөр буурсан байна. Шатахуун импортлогч компаниуд энэ сарын байдлаар улсын төсөвт 160 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлээд байгаа бөгөөд 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 251.6 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр байгаа аж. Нөгөөтэйгүүр...

”Нийслэл иргэдийнхээ халаас руу гараа дүрж байна”

2015 оны 09 сарын 30      5      3567

Засгийн газраас “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн төслийг боловсруулж УИХ хуульчлан баталж ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон. Тодруулбал, Нийслэл хотын албан татварын тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ  үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан байна. Мөн нийслэл хотын албан татварын...

Монголын хөрөнгийн биржийн захирлаар М.Болорыг томиллоо

2015 оны 09 сарын 30      0      3240

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 28-ны  өдрийн  хурлаар Д.Ангарыг үүрэгт  ажлаас чөлөөлж,  М.Болорыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.  М.Болор нь ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засгийн сургууль болон АНУ-ын Техас муж дахь Райсын их сургуульд мэргэжил дээшлүүлж, улмаар Люксембургийн их сургуулийн Санхүүгийн сургуульд Банк, санхүүгийн чиглэлээр Шинжлэх ухааны...

300 орчим хүүхдийг хүлээж авах шинэ цэцэрлэг нээлтээ хийжээ

2015 оны 09 сарын 30      0      3781

Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 225 дугаар цэцэрлэг нээлтээ хийж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа.  Тус цэцэрлэгийн нээлтэнд дүүргийн Засаг дарга Д.Бадарсан оролцож хэлсэн үгэндээ “Бид хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүрэгтэй хүмүүс. Нөгөө талаас энэ цэцэрлэгийн бүтээн байгуулалт бол иргэд та бүхний санал, санаачилгын үр дүнд боссон гэдгийг онцлон хэлмээр байна. Учир нь бид дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлынхаа талаар...

Үнэт цаасны ханшийн мэдээлэл Аndroid системээс харж болохоор болжээ

2015 оны 09 сарын 30      0      2991

"Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК нь өдөр тутмын арилжааны болон ханшийн мэдээллийг гар утас болон хөдөлгөөнт төхөөрөмжид зориулагдсан аппликейшны тусламжтайгаар өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хүргэж байгаа билээ. Тус аппликейшн нь Apple компанийн бүтээгдэхүүн болох IOS үйлдлийн систем дээр ажилладаг байсан ба хэрэглэгчдээс олноор ирсэн санал хүсэлтийн дагуу Android төрлийн үйлдлийн системд нийцэх хувилбарыг амжилттай хөгжүүллээ. Ингэснээр “MN...

Авто замын газарт 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо

2015 оны 09 сарын 30      0      3016

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн гаргасан “Газар эзэмших эрх олгох тухай” А/763 дугаар захирамжаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн таван байршилд замын байгууламжийн зориулалтаар нийслэлийн Авто замын газарт тус бүр 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд: Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Халдвартын...