Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч И.Гаук нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Албан ёсны хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрхэмсэг ноён холбооны Ерөнхийлөгч И.Гаук таныг Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэнд гүн талархал илэрхийлье. ХБНГУ бол Европ дахь манай гол түнш орон гэж үздэг. Таны айлчлал Монгол Улсад анх удаа ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой тохиосон жилд болж байна. Хоёр орны хоорондох дээд хэмжээний...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирсэн бол өнөөдөр өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон тэргүүн хатагтай Х.Болормаа нар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаук, түүний гэргий хатагтай Даниела Шадт нарыг Чингисийн талбайд албан ёсоор хүндэтгэн угтан авлаа. Угтан авах ёслолын үеэр хоёр орны төрийн дуулал эгшиглэсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч...
Нийслэлийн 376 ойг угтаж “Их хотын хямдрал” худалдааг гурав дахь жилдээ Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү хямдралт худалдаанд оролцох аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнөөдөр нийслэлийн удирдлагууд уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн удирдлагууд өнгөрсөн жил “Их хотын хямдрал” худалдаанд аж ахуйн нэгжүүд идэвхитэй оролцож, иргэддээ олон бэлэг барьж 1.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 300 мянган иргэнд ажил үйлчилгээгээ сурталчилсан. Энэ жил ч...
Өнөөдөр Баянхонгор аймгийн удирдлагууд Болгар улсын уул уурхайн компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, 1979 онд Монгол-Болгарын хамтарсан “Монголболгарео” компанийг Баянхонгор аймгийн Дөвөнтийн алтны ордыг түшиглэн байгуулагдаж байсан бөгөөд 2011 онд Монгол Улсын Төрийн өмчийн хороо тус компани дахь өөрийн мэдлийн 50 хувийн хувьцаагаа Хятадын “Жинлиань” ХХК-д, Болгарын тал мөн 50 хувийн хувьцаагаа “Болгаргеомин ЛТД”...
Монголбанкны захиалгаар үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг танилцууллаа. Тус судалгаагаар өнгөрсөн сарын үнийн индекс 9.3 хувьтай гарсан нь өмнөх сарынхаас 2.2 хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.1 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Энэ талаар “Тэнхлэг зууч” компанийн гүйцэтгэх захирал Б.Батзориг хэлэхдээ “Орон сууцны үнийн индекс нь зах зээлийн эрэлттэй шууд хамааралтай...
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.10.13/ хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсл ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал танилцууллаа. Энэ удаагийн мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг...
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу энэ сарын 08-ны өдрөөс эхлэн эрсдэлт бүлгийн хүмүүсийг улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхэллээ. Үүнд, нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн ажилтан, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, “Автобус” ХХК, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, “Чингис...
Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хамтарсан хээрийн сургууль болох "Анчин бүргэд-2015" манай улсад эхэлсэн байна. Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургууль терроризмтэй тэмцэх чиглэлээр дагнан өрнөж буйгаараа онцлог юм. БНХАУ-ын АЧА-тай тусгай ажиллагааны чиглэлээр анх удаа хамтран зохион байгуулж байгаа хээрийн сургуульд Зэвсэгт хүчний 084 дүгээр анги болон БНХАУ-ын АЧА-ийн Бээжингийн 38 дугаар цэргийн тойргийн тусгай ажиллагааны 100 ...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр буюу энэ сарын 13-ны өдөр Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурнойг хүлээн авч уулзав. Уулзалтад тус Элчин сайдын яамны зөвлөх М.С.Снопко оролцсон юм. Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа ялалт байгуулан сонгогдсонд болон Европын зүгээс тавьсан хоригийг цуцлуулж...
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар болон “Монголын алт” ХХК, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Тус гэрээнд Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогт, “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч...