”Улаанбаатар-Бидний хот” аян эхэллээ

2015 оны 10 сарын 23      0      3381

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн баярыг угтаж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хотын түүх соёлын дурсгалт газар, тэдгээрийн архитектур орон зайн төлөвлөлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Улаанбаатар-Бидний хот” сэдэвт Нийслэл хотоо танин мэдэх аяныг эхлүүлж байна. Аяны хүрээнд Улаанбаатар хотын түүх шинэчлэлийн музейг үзэж, хотын үүсэл хөгжил, барилгажилтын түүхтэй танилцаж, хотын эргэн тойрны түүх дурсгалын газар, архитектурын...

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн IX чуулганд оролцогчид туршлага хуваалцав

2015 оны 10 сарын 22      0      4304

Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн есдүгээр чуулга уулзалтад Монголын төлөөлөгчид анх удаа оролцсон билээ. Тэгвэл тус чуулганд оролцсон төлөөлөгчид  эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүүлийн үеийн чиг хандлагын талаарх шинэ мэдлэг, туршлагаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнтэй хуваалцаж, дугуй ширээний уулзалт зохион байгуулжээ. Чуулганд оролцогчид эрэн сурвалжлах сэтгүүлзүйн ач холбогдол сүүлийн үед улам бүр өндөрсөж буйг тэмдэглэж, мөн ажил үүргээ гүйцэтгэж буй сэтгүүлчдийг дарамтлах,...

Үнэт цаасны компаниудын тайланг цахим хэлбэрээр авч байна

2015 оны 10 сарын 22      0      4255

Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны компаниудын нягтлан бодогчдод тусгайлан сургалт зохион байгуулж, санхүүгийн тайлангын заавар, маягт болон Хороонд цахим болон хэвлэмэл хэлбэрээр тайланг хэрхэн өгөх талаар мэдээлэл өгсөн байна.  Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 103/131 тоот хамтарсан тушаалаар "Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөгдөх нягтлан бодох бүртгэлийн...

Шинзо Абэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрт зочилсон анхны гадаад орны ЗГ-ын тэргүүн болжээ

2015 оны 10 сарын 22      2      5588

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гэргий Акиэ Абегийн хамт Монгол Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирснийхээ дараа  Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд зочилжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн гэрт зочилсон анхны гадаад улсын Төрийн тэргүүн болж байсан бол ийнхүү Ерөнхий сайд Шинзо Абэ гэр бүлийн хамт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрт зочилсон анхны гадаад орны Засгийн газрын тэргүүн болсноороо онцлог болов. Төв Азийн орнуудад хийх...

”Япон улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгдөг”

2015 оны 10 сарын 22      1      4228

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Тус айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой уулзжээ.  Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ хэлэхдээ "УИХ-ын дарга та болон УИХ-ын гишүүд халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. Монгол Улсын Их Хурал нь Япон-Монголын Эдийн засгийн хэлэлцээрийг хурдан хугацаанд соёрхон баталсан нь манай хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон. УИХ-ын дарга...

”Монголын эдийн засаг хүнд байх үед БНСУ туслалцаа үзүүлж байсныг үргэлж санаж явдаг”

2015 оны 10 сарын 22      0      4480

Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд өнөөдөр буюу энэ сарын 22-ны өдөр БНСУ-ын парламентын гишүүн, Хөдөлмөрийн намын конгрессын дарга хатагтай Ким Ён Жү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.  Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга М.Энхболд Монгол, Солонгос хоёр ард түмэн олон зуун жилийн турш харилцаж, хамтран ажиллаж ирсэн улсууд хэмээн тэмдэглээд м анай хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш худалдаа, эдийн засаг, улс төр, нийгэм гээд бүхий л салбарт харилцан ойлголцож...

Н.Золжаргал: Хөрөнгө оруулалтын сөрөг хүлээлт хэвээр байна

2015 оны 10 сарын 22      0      4065

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд үг хэлсэн. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дарга, УИХ - ын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын макро эдийн засгийн дунд, урт хугацааны “шинэ тэнцвэр”-ийг хангах, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилт бүхий төрөөс мөнгөний бодлогын талаар  2016  онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авч УИХ-аар...

“Богд-Ар” хорооллын оршин суугчид хохирч байна гэв

2015 оны 10 сарын 22      2      4125

Баянгол дүүргийн “Богд-Ар” хорооллын оршин суугчдын эрх ашиг ноцтойгоор хөндөгдөж, хохирч буй талаар өнөөдөр тус хорооллын иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тодруулбал, Хятадын хөрөнгө оруулалттай барилгын компани болох “Богда холдинг” 2000 оны үед тухайн хорооллыг барихад ерөнхий төлөвлөгөөгөөр 1088 айлын орон сууц, 240 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль, ногоон байгууламж, өрхийн эмнэлэг, авто зогсоол бүхий бүрэн цогцолбор барина гэж байсан аж. Гэтэл 2008...

1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

2015 оны 10 сарын 22      2      3284

Улаанбаатар Хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан. Цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, долоон дүүргийн Засаг даргын Тамгын газар, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороо, СӨХ, иргэд  оролцлоо. Нийт 2.122.511 метр квадрат талбайн 1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэв. Цэвэрлэгээнд...

Газар эзэмшүүлэх эрхийг нь баталгаажууллаа

2015 оны 10 сарын 22      0      3458

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож, баталгаажуулах тухай” А/822 дугаар захирамж гаргасан байна. Тус захирамжаар 11 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажууллаа. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж  Нийслэлийн...