44 иргэнийг цасанд боогдох, хөлдөх аюулаас аварчээ

2015 оны 10 сарын 26      0      2516

Өнгөрсөн хоногт үүссэн цаг агаарын нөхцлийн улмаас хотын баруун, зүүн чиглэлд авто замын нөхцөл байдал хүндэрч нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны давааны баруун талд бага насны хүүхэд зорчиж яваа Приус загварын суудлын автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 19:02 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар хүрэлцэн...

Зарим шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг зогсоожээ

2015 оны 10 сарын 26      0      2455

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай үйл ажиллагаа явуулж буй газрын бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад  гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулжээ. Шалгалтанд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 170 объект хамрагдаж, галын...

О.Заяа: Монголын 500 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулна

2015 оны 10 сарын 23      1      4961

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн бизнес эрхлэгч, төлөөлөгчдийг цуглуулж, “Зуун дамжин баялаг бүтээгч эмэгтэйчүүд” чуулганыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Тус чуулган энэ сарын 28-нд Төрийн ордонд болох бөгөөд энэ талаар тус холбооны тэргүүн О.Заяагаас тодрууллаа. -Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо хэзээнээс үйл ажиллагаагаа явуулсан бэ? -Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо нь Монголын...

“Аз жаргалтай хүүхэд нас” олны сэтгэлийг баясгалаа

2015 оны 10 сарын 23      0      5968

Өнөөдөр Нийслэлийн хэмжээнд 900 гаруй хүүхэд асрамж халамжийн төвөөр хүмүүжиж, нийгэм, олон нийт, хүн ардтайгаа хөл нийлүүлэн амьдарч байна. Хоёр жилийн өмнө Улаанбаатар хотод халамж, асрамжийн үйлчилгээ эрхэлдэг 36 төвд 0-18 хүртэлх насны 934 хүүхэд амьдарч байгаа гэсэн тоо баримт гарсан. Тус төвүүд нь эцэг эх, асран хамгаалагч, гэр орноосоо дайжсан, хараа хяналтгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа болон төөрсөн, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд цогц халамж үйлчилгээ үзүүлж, тэдний авьяас боломжийг...

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийн орчинд анхаарал хандуулах шаардлагатай

2015 оны 10 сарын 23      0      3251

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин өнөөдөр буюу энэ сарын 23-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт тавих, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохоор тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр дэд ажлын хэсгийн гишүүдийн хамтаар харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай дунд...

Иргэдийн аюулгүй байдлын үүднээс 550 худгийг таглаж бүртгэлжүүллээ

2015 оны 10 сарын 23      1      3020

Улаанбаатар хотын Ерөнхий  менежерийн шуурхай хуралдаанаар “Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар” ус, дулаан, бохирын нийт 7414 ширхэг худгийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажилладаг бөгөөд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 550 худгийг стандартын тагаар таглаж бүртгэлжүүлсэн талаар мэдээллээ. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Улаанбаатар сувилалын арын зам, Энхтайваны өргөн чөлөө Кёкюшүзан цамхаг,...

Улаанбаатар хотын агаарын бохирдол, цэвэрлэх байгууламжийн талаар санал солилцлоо

2015 оны 10 сарын 23      0      3116

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С. Очирбат Индонези улсын Жакарта хотод болсон НҮБ-ын Ази-Номхон далайн хотуудын VI чуулга уулзалтад оролцож илтгэл тавилаа. Уг чуулганд Ази-Номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 850 гаруй төлөөлөгч, олон улсын байгууллагууд оролцож хотуудын өмнө тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны туршлага судлах, бүс нутгийн болон олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах...

Автобусанд 30 минутын дотор дамжин суувал үнэгүй байхаар баталлаа

2015 оны 10 сарын 23      2      3283

НИТХ-ын ээлжит бус зургадугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар  нийслэлийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн...

Нийслэлийн бүтээн байгуулалтын эзэд тодорно

2015 оны 10 сарын 23      0      3005

"Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал"-ын эздийг тодруулна. Тодруулбал, Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирч, авто замын байгууламж, барилга байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламж, дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр зэрэг томоохон дөрвөн салбарт тус ондоо хийж бүтээсэн оны шилдэг бүтээн байгуулалтыг нийслэлийн өдрийг тохиолдуулан жил бүрийн аравдугаар сарын 28-нд шалгаруулдаг уламжлалтай.   Энэ онд өөрийн...

З.Энхболд: Эхийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад зургаа дахин бууруулж чадлаа

2015 оны 10 сарын 23      1      3169

"Эх, хүүдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар" бүсийн зөвлөгөөн болж байгаа билээ. Тус зөвлөгөөнийг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ. Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая. Өнөөдөр УИХ-ын даргын ажлын алба, НҮБ-ын Монгол дахь Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлдэг төслийн хүрээнд “Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар” сэдэвт зөвлөгөөнийг хамтран зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Эрүүл...