Мөстлөгийн дараа дэлхий дээр үлдсэн хоёрхон хэсэг газрын нэг юмсан. Даанч...

2015 оны 10 сарын 28      30      4146

Монголын ногоон хүрэм жилээс жилд нимгэрсээр байна. Жилд дунджаар 392.5 мянган га талбайн ой түймэрт, 50-80 мянган га талбайн модыг огтолж нүцгэлэн, 101.1 мянган га талбайн ой мод хөнөөлт шавьжинд өртөж манай орны ойн сангийн нөөц улам багассаар байгаа учраас тэр юм. Ой мод бол хүн төрөлхтөн бидний хувьд агаар юм. Гэтэл төрийн түшээд агаараас илүүтэйгээр алт эрдэнэсийг илүүд үзсэн бололтой. Учир нь төсвийн хэмнэлт нэрийдлээр улс оронд нэн шаардлагатай судалгааны байгууллагыг татан буулгаж...

”Баянзүрх хайрхан”-ыг тахилаа

2015 оны 10 сарын 27      0      3636

“Хамаг амьтны тусыг бодон газар лусын хорлол, ган зуд, аянга цахилгаан, аадар бороо, цаг бусын өвчин, салхи шуурга, гэнэтийн осол, хар цагаан хэл ам, урьдын үйлийн үр, өр төлөөс бүхнээс гэтэлгэж санасан хэрэг тус бүхнийг минь номын ёсоор бүтээж, сүлд хийморь, цог жавхааг бадраан буян хишгийг дэлгэрүүлж хайрла” хэмээн залбирдаг "Баянзүрх хайрхан"-ыгаа тахилаа. Тодруулбал, Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулагдаж буй...

Эко өрхүүд шилдгээр шалгарчээ

2015 оны 10 сарын 27      0      2530

Эко орчинтой өрх айлууд шилдгээр шалгарчээ. Өрхийн аж ахуй эрхэлдэг, амьдарч буй орчноо тохижуулан эко орчин болгон өөрчилсөн есөн өрх ийнхүү нийслэлийн тэргүүний өрх гэрээр шалгарч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайгаас шагналаа гардан авлаа. Тодруулбал, Сонгиохайрхан дүүргийн 23-р хороонд оршин суудаг Б.Сүхээ гуайнх өрхийн аж ахуйг 1990 оноос хойш эрхлэж ирсэн байна. Хашаандаа мод бут, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг бол Баянзүрх...

100 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нэмж бүртгэв

2015 оны 10 сарын 26      0      2627

100 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нэмж бүртгэлээ. Тодруулбал, Сангийн яамны үнэт цаас бүртгүүлэх хүсэлтийн дагуу зургаа дахь ээлжийн 100 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэн авлаа.  Дашрамд сонирхуулахад, энэ сарын 01-нээс Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нийт 50 удаа зохион байгуулж 431.2 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжсан байна.

Хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар зөвлөлджээ

2015 оны 10 сарын 26      0      2487

Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах талаарх зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус зөвлөлдөх уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам болон Гадаад хэргийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцов. Энэ үеэр хуулиудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд журам, аргачлал боловсруулах, батлах, холбогдох...

Дэлхийн эдийн засгийн форумын чуулга уулзалт болж байна

2015 оны 10 сарын 26      0      2522

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо энэ сарын 24-27-ны өдрүүдэд болж буй Дэлхийн эдийн засгийн форумын чуулга уулзалтын албан ёсны нээлт өнөөдөр буюу энэ сарын 26-нд болж байна. Уг форумд Монгол Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун нар оролцож байгаа бөгөөд тэд Дэлхийн эдийн засгийн форумын Уул уурхай, төмөрлөг, усны зөвлөлийн салбар хуралдаанд оролцож байгаа юм. Энэ удаагийн...

Орон сууцны корпорацийн удирдах зөвлөлийн гишүүд томилогдлоо

2015 оны 10 сарын 26      0      2504

Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах, орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор "Нийслэлийн орон сууцны корпораци" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 136 дугаар тогтоолоор байгуулж, дүрмийг баталсан юм. Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 24-нд болсон хуралдаанаар Нийслэлийн орон сууцны корпорацийн  удирдах...

Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оноос 1.4 хувиар буурчээ

2015 оны 10 сарын 26      0      2515

Монголбанкны гаргасан тайлангаас үзэхэд манай улсын мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын байдлаар 9934.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн сарынхаас  0.3 хувь, өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Тухайлбал, мөнгөний нийлүүлэлтийн 52.2 хувийг төгрөгийн хадгаламж, 21.1 хувийг валютын хадгаламж, 12.1 хувийг төгрөгийн харилцах, 10.5 хувийг валютын харилцах, 4.1 хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө эзэлж байгаа юм байна.  Тайлант сард төгрөгийн...

Гэмт хэргийн шинжтэй дуудлага багасчээ

2015 оны 10 сарын 26      0      2390

Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөн дээр дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлаа танилцуулав. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Налайх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурсан үзүүлэлттэй байгаа бол Багануур, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт нэмэгджээ. Баянгол дүүрэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 948 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон гэмт хэрэг, зөрчилд...

МАН дотроо хагаралдаж эхлэв үү

2015 оны 10 сарын 26      0      3909

Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүд, дэмжигчид БЗД-ийн МАН-ын хорооны удирдлагууд үндсэн дүрмээ зөрчиж, намын гишүүдийг хагалан бутаргаж байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, БЗД-ийн МАН-ын хорооны дарга Н.Баярмөнх нь 2013 онд намын хорооны даргаар сонгогдсон өдрөөсөө эхлэн зохисгүй үйлдэл гаргаж, танхайрч эрүү үүсгэгдэн шалгагдан намын удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргажээ. Мөн түүнчлэн өөрийг нь шүүмжилсний төлөө намд 30-40 жил үнэнчээр хүчин...