Нийслэлийн бүтээн байгуулалтын эзэд тодорчээ

2015 оны 10 сарын 29      1      2468

Нийслэлийн бүтээн байгуулалтын шилдэг эзэд тодорчээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүмүүсийн оюун ухаан, авьяас билэг, хөдөлмөр, зүтгэлээр цогцлон бүтээгдэж, хэмжээ далайц, чанар, техник технологийн түвшингээрээ дэлхийн жишигт хүрч, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нотолж чадсан бүтээн байгуулалтыг дэмжин алдаршуулах талаар иргэд, байгууллагуудын гаргасан саналыг үндэслэн “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг олгох зарлигын дагуу нийслэлийн...

Нийслэлийн 376 жилийн ой тохиож байна

2015 оны 10 сарын 29      0      2260

Нийслэл мэндэлсний 376 жилийн ойн баяр өнөөдөр тохиолоо. Энэ өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон НИТХ-ын дарга Д.Баттулга нар нийслэлийн иргэддээ мэндчилгээ дэвшүүллээ. " Нийслэлийн шинэчлэлийн баг иргэдийнхээ оролцоотойгоор томоохон бүтээн байгуулалтуудыг олон салбарт эрчимтэй өрнүүлж байна. 2015 онд 42 жил огт засвар хийгээгүй зуслангийн чиглэлийн Дамбадаржаа-Шадивлан-Шаргаморьт-Хандгайтын чиглэлийн 16.35 км автозам, 20 жилийн дараа Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км автозамыг...

Оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал болно

2015 оны 10 сарын 28      0      2647

2015 онд Монголын Банкны Холбооны 15 жилийн ойн хүрээнд "Оюутны эрдэм шинжилгээний бага хурал"-ыг нийт их дээд сургуулиудын оюутан залуусын дунд нээлттэй зарласан билээ. Хурал ирэх сарын 06-ны болох юм. Тэгвэл тус эрдэм шинжилгээний хуралд оролцох хүсэлтэй оюутнуудын материалыг энэ сарын 30-ныг дуустал хүлээх авах юм байна. Тус хурлын зорилго нь оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх, оюутны бүтээлчсэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь гүнзгийрүүлэхэд оршиr...

Үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ ӨМӨЗО-ын зах зээлд танилцууллаа

2015 оны 10 сарын 28      0      2481

600 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнийг ӨМӨЗО-ы зах зээлд танилцууллаа. Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ын хүрээнд “Монгол-Хятадын анхдугаар экспо”-г  ӨМӨЗО-ы Хөх хотноо амжилттай зохион байгуулсан нь энэ. Тус экспод аж үйлдвэр, эрүүл мэнд, соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарын нийт 800 гаруй төлөөлөгч оролцов. Үүнээс   үйлдвэрлэгч,...

Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн мэдээллийг шалгах ажил хийгдэж байна

2015 оны 10 сарын 28      0      3045

Бид Монгол Улсын хэд дэх иргэн бэ гэдгээ мэдэж болох сонирхолтой статистикийн Үндэсний статистикийн хороо гаргасан билээ. Тэгвэл энэхүү статистик нь арванхоёрдугаар сарыг дуустал үргэлжлэх аж.  Энэхүү “Монгол Улсын ...-р иргэний тооцоолол” нь хүн ам, орон сууцны тооллого бүрийн дараа хийгддэг хүн амын хэтийн тооцоотой, бүр тодруулбал, 2015 онд гурван сая дахь иргэнийг тодруулж алдаршуулсан аргачлалтай зарчмын хувьд ижил тооцоо юм. Өөрөөр хэлбэл, хүн ам зүйчид ирээдүйн...

Төсвийн тодотголын өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

2015 оны 10 сарын 28      0      2469

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.  Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үеэр төслийн 1 дүгээр зүйлийн “2015-2016 оны” гэснийг “2016-2017 оны” гэж өөрчлөх, төслийн нэгдүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2015 онд...

Гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжирна

2015 оны 10 сарын 28      0      2406

Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн төвийг сахих зарчмуудыг байнга төвийг сахих бодлого болгон хэлбэржүүлж хуульчлах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр гаргасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Засгийн газрын тогтоолыг үндэслэн Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл...

Сураггүй болсон иргэн осгож амиа алджээ

2015 оны 10 сарын 28      0      2759

Сураггүй болсон иргэн осгож амиа алджээ. Өнгөрсөн амралтын өдөр нийт нутгаар эрс хүйтэрч цасаар шуурсны улмаас нийслэлийн баруун, зүүн, урд хэсгийн авто замын нөхцөл байдал хүндэрч нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн тухай бүр шуурхай арга хэмжээ зохион байгуулж цасан шуурганд өртөж амь насаа алдахаас долоон иргэнийг авран хамгаалж ажилласан аж. Харин Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны сангийн аж ахуйгаас иргэн  27 настай эрэгтэй өөрийн оршин суух...

Монголчуудын ахуй амьдралыг чулуугаар амилууллаа

2015 оны 10 сарын 28      0      4199

Монголчуудын түүх, зан заншил, ахуй амьдралыг байгалийн чулуугаар дахин амиллаа. Улаанбаатар, Улаан-Үд хотын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын гавьяат зураач, Буриад улсын ардын зураач, төрийн соёрхолт Юрий Мандаганов Ёндоновичийн “Чулууны аялгуу” сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийсэн нь энэ юм.   Улаанбаатар хотын соёл урлагийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Юрий Мандаганов Ёндонович, Ербах Алейксей...

Тархины харвалтаар өвчилсөн 15 сая хүний 10 сая нь хөдөлмөрийн чадваргүй болдог

2015 оны 10 сарын 28      0      2607

Тархины харвалт дэлхий дахинд өвчлөл, нас баралтын тэргүүлэгч шалтгаан болоод байна. Харвалтын улмаас өвчтөний гар, хөл гүнзгий саажин, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдахын зэрэгцээ оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйн үйл ажиллагаа эрс буурдаг. ДЭМБ-ын жил тутмын статистикийн мэдээгээр өндөр хөгжилтэй орнуудад тархины харвалтын үеийн нас баралт нийт үхлийн шалтгааны 13-15 хувийг эзлэн, зүрх судасны өвчин, хорт хавдрын дараа гуравдугаар байранд орсон хэвээр байгаа аж. Өөрөөр хэлбэл, дэлхийн...