Монголын Эл хаадын улсын түүхийг шинэ шатанд гаргалаа

2015 оны 10 сарын 30      0      3067

Монголын Эл хаадын улсын түүхийн судалгааны ажил шинэ шатанд гарах боломж бүрдлээ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны Исламын Бүгд найрамдах Иран улсад хийсэн айлчлалаар Иранд 100 орчим жил оршин тогтнож байсан Монголын Эл хаадын түүхийг хамтран судлах тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Түүний дагуу Монгол Улсын ШУА, Исламын БН Иран улсын Гадаад хэргийн яамны Боловсрол, судалгааны төв хамтран “Хижрийн 7-8, нийтийн тооллын XIII-XIV зууны Азийн соёл иргэншлийн үнэт...

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын зорилгын талаар хэлэлцжээ

2015 оны 10 сарын 29      0      2891

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Сөүл хотноо болсон ЗХА-ийн энх тайван, хамтын ажиллагааны санаачилгын /NAPCI/ Засгийн газар хоорондын II уулзалтад  оролцов. АНУ, БНХАУ, ОХУ, Япон болон БНСУ БНХАУ Японы гурван талт хамтын ажиллагааны Нарийн бичгийн дарга нарын газар, Европын холбоо, ЕАБХАБ-ын төлөөлөгчид оролцсон энэ уулзалт дээр Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг ЗХА-ын аюулгүй, тогтвортой байдлыг хангах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол...

Интернэт худалдаа хурдацтай хөгжиж байна

2015 оны 10 сарын 29      1      2906

Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, банк цахим төлбөр тооцоо, ложистик даатгал, интернэтийн сүлжээ, програм хангамжийн 200 гаруй оролцогч, 12 илтгэгч, 27 эксперт оролцсон “Интернэт худалдааны анхдугаар конференци – Улаанбаатар 2015” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь интернэт худалдаа хийхэд оролцогч талууд нэг дор цуглан асуудал, шийдэл, боломж, бололцоогоо ярилцахаас гадна дэлхий дээр худалдааны арга барил өөрчлөгдөж цахим...

Гацууртын алтны үндсэн орд нь 50 тонн баталгаат алтны нөөцтэй

2015 оны 10 сарын 29      0      3092

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар хэлэлцүүлэхээр  УИХ-д өргөн барьсан.  Гацууртын алтны үндсэн орд нь 50 тонн баталгаат алтны нөөцтэй, ашиглалтанд ороход бэлэн болсон төсөл юм. Тус ордод есөн жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулна. Үйл ажиллагааны нийт зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх ба 1000 орчим ажлын байр бий болгоно. УИХ-ын 2015 оны нэгдүгээр сарын...

Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

2015 оны 10 сарын 29      0      3103

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төс лийг хэлэлцлээ. Хуулийн төслийг хэлэлцэж эхлэхийн өмнө Транспэрэнси Интернэшнл байгууллага Өршөөлийн хууль хэлэлцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хандаж захидал ирүүлсэн талаар хуралдаан даргалагч...

З.Энхболд: Жилд хавдрын өвчлөлөөр гурван мянга гаруй хүн нас барж байна”

2015 оны 10 сарын 29      0      2975

Хавдрын эсрэг аяныг өнөөдөр зохион байгуулсан. Тэгвэл уг арга хэмжээг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн байна. "Хавдрын өвчлөл Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд анхаарал татаж байна. Монгол Улсад жилд таван мянга гаруй хүн хавдар өвчтэй болох нь оношлогдож, гурван мянга гаруй хүн нас барж байна. Энэ тоо л анхаарал татахуйц, сэтгэл зовнихуйц асуудал болсныг ямар нэг тайлбаргүйгээр илэрхийлж байгаа юм. Засгийн газар, Улсын Их Хурлаас Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийг өргөтгөх,...

”Миний хотын төрсөн өдөр”

2015 оны 10 сарын 29      0      3060

Монгол улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмын шилдгүүд өнөөдөр нийслэлийн Соёлын төв өргөөнд Гала тоглолт хийлээ. Энэ жилийн найрал дууны уралдаант наадамд Сонгинохайрхан дүүргийн 107, сургууль, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн найрал дууны хамтлагууд тусгай байр эзэлсэн бол III байранд Баянгол дүүргийн 28-р сургууль, II байранд Монгол Оросын хамтарсан III сургуулийн найрал дууны хамтлаг...

”Их хотын хямдралыг олж харсангүй дээ”

2015 оны 10 сарын 29      2      3662

Нийслэлийн төв болох Чингисийн талбайд нийслэлчүүд олноороо цугларчээ. Сүүлийн жилүүдэд нүүрлээд буй эдийн засгийн хямралаас шалтгаалан иргэдийн гар дээрх бэлэн мөнгө багасч, худалдааны салбарт эргэлдэх мөнгөний хэмжээ 20 гаруй тэрбум төгрөгөөр буурсан өнөө үед үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ олонд сурталчилж, борлуулалтаа нэмэгдүүлэх үүднээс агуулах чөлөөлөх худалдаа, зад хямдрал явагдах байх гэсэн хүлээлттэй иргэд ийнхүү цугласан байв. Гэтэл хүлээсэн шиг...

Нийслэлчүүдийн баяр парадаар үргэлжиллээ

2015 оны 10 сарын 29      0      3783

Нийслэлчүүд баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна. “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаагаар эхэлсэн өнөөдрийн арга хэмжээ 2000 гаруй хүнтэй парадаар үргэлжиллээ. Тодруулбал, Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 376 жилийн ойд зориулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Номин холдинг” компанитай хамтран 2000 орчим хүн, 60 гаран машин техникийн бүрэлдэхүүнтэй томоохон хэмжээний парадыг зохион байгуулсан юм. Улсын их дэлгүүр – Цэцэг төв –...

Нийслэлчүүд тугаа мандууллаа

2015 оны 10 сарын 29      0      4141

Нийслэлчүүд эх орныхоо номин хөх тэнгэрт тугаа мандууллаа. Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 376 жилийн ой өнөөдөр тохиож буйтай холбогдуулан нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа Чингисийн талбайд болж өнгөрсөн нь энэ. Тус ажиллагааны үеэр 2014 оны Монгол цэргийн жавхаа наадмын шилдэг оролцогчид болох Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлийн төлөөллүүд жигдрэн жагссан байлаа. Тодруулбал, нийслэлийн төрсөн өдрийг тохиолдуулан Монгол Улсын эрх чөлөө, тусгаар...