Төв цэвэрлэх байгууламжийн үнэрнээс салах эхний алхамаа хийлээ

2015 оны 11 сарын 03      1      2597

Нийслэл "үнэр"-нээсээ тун удахгүй салах нь. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэн сайжруулах шинээр барих ажлын техник эдийн засгийн үндэслэлийн эхний хэлэлцүүлэг боллоо. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 оны долдугаар сараас “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний ажлын гэрээг Францын Артилла Вилла Транспорт ХХК-тай байгуулсан бөгөөд техник эдийн засгийн үндэслэлийг танилцуулжээ....

Цахим системээр сонгогдсон иргэдийн газар өмчлөх гэрчилгээг олгож эхэлжээ

2015 оны 11 сарын 03      0      2612

Газар өмчилж авсан иргэдийн гэрчилгээг олгож эхэлсэн байна. Тодруулбал, цахим газар өмчлөлийн нэгдүгээр ээлжийн шалгаруулалтад сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах шаардлагатай байгаагаа илэрхийлжээ. Нэгдүгээр шалгаруулалт дуусч, хоёрдугаар шатны цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн газрын өмчлөлийн...

Нийслэлийн агаарын бохирдол стандарт хэмжээнээс тав дахин илүү байна

2015 оны 11 сарын 03      4      3429

Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг билээ. Агаар дахь хорт бохирдлын агууламжийг бууруулбал өвчлөлөөс сэргийлж, хүн амын амь насыг аван, асар их хэмжээний эрүүл мэндийн зардлыг хэмнэх боломжтойг ч Дэлхийн банкнаас зөвлөж байсан. Иймдээ ч агаарын бохирдлыг бууруулах олон аргыг авч хэрэгжүүлж байгаа ч төдийлөн амжилттай болсон нь ховор. Жилээс жилд агаар дахь бохирдлын хэмжээ нэмэгдэж, иргэд ялангуяа гэр хорооллын оршин суугчид хотын агаар...

Хямдралтай худалдаагаар 800 сая төгрөгийн борлуулалт хийжээ

2015 оны 11 сарын 03      0      2577

Хямдралтай худалдаагаар аж ахуйн нэгжүүд иргэдэд 17.9 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүний дээжийг бэлэглэв. Тодруулбал, Нийслэлийн 376 жилийн ойн өдрийг тохиолдуулан Чингисийн талбайд болсон Их хотын хямдралтай худалдаанд энэ жил 107 аж ахуйн нэгж оролцон 231 иргэнд 17.9 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийхээ дээжийг сугалгааны тохирол болгон олгов. Цаг тутам шалгаруулсан азтай үзэгчдэд аж ахуйн нэгж, компаниуд өөр өөрсдийн брэнд бүтээгдэхүүний дээж, хүнсний бүтээгдэхүүний нэг жилийн...

ЖДҮ-ийг дэмжих чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй гэв

2015 оны 11 сарын 03      0      2506

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман “Цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. НҮБ-ын таван жилийн хэтийн төлөвлөгөөнд хотын тогтвортой хөгжил, хүн бүрт тэгш эрх, дуу хоолойгоо илэрхийлэх боломжийг олгох зорилтыг тусган ажиллаж байна. Тийм ч учраас...

Бага насны хүүхэд цонхоороо унах гэж байжээ

2015 оны 11 сарын 03      0      3218

Бага насны хүүхэд цонхоороо унах гэж байсныг амжиж аварч, аавд нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 39 дүгээр байрны таван давхраас бага насны хүүхэд цонхоороо унах гэж байна гэсэн дуудлагыг 20:57 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход дөрвөн настай, эрэгтэй хүүхэд гэртээ ганцаараа, цонхоороо унах гэж байсныг аврагчид шуурхай ажиллаж гэрийнх нь хаалгыг онгойлгон амжиж аюулгүй болгожээ. Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16...

Хороодын хэсгийн ахлагч нарын цалинг тодорхой болгожээ

2015 оны 11 сарын 03      1      2996

Хорооны хэсгийн ахлагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх цалинтай болжээ. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаанаар баталсан “Хорооны хэсгийн ахлагч нарын ажиллах журам”-аар хэсгийн ахлагчаар ажиллах иргэнд тавигдах шаардлага, хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах, нэг хэсгийн ахлагчийн хариуцан ажиллах өрхийн тоо, үйл ажиллагааны ерөнхий  зарчим зэргийг  нарийвчлан тусгаснаас гадна  хэсгийн ахлагч нарын...

Шинэ автобусны буудал ашиглалтад оржээ

2015 оны 11 сарын 02      0      2576

Дарь-Эх, Цайзын иргэд холоос алхаж унаанд сууж байгаа бөгөөд шинэ автобусны буудал байгуулж өгөх санал хүсэлт ирүүлсэн байна. Үүний дагуу холбогдох албанаас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  Нийслэлийн тээврийн газарт дамжуулсны дагуу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны хажууд автобусны эцсийн буудал баригдаж “Мишээл Экспо - 21-р хороо” гэсэн 10 номерын автобусыг тус чиглэлд явуулж эхэлсэн байна. Ингэснээр шинээр ашиглалтад орсон хоёрдугаар цэцэрлэгийн...

Төлбөрийн чадварт нийцсэн 10 мянга гаруй өрхийн орон сууцыг барина

2015 оны 11 сарын 02      0      2626

Төлбөрийн чадварт нийцсэн 10 мянга гаруй өрхийн орон сууц барихаар болжээ. Тодруулбал,  Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба хотын дахин шинэчлэх” төслийн урьдчилсан хамрах хүрээ, санхүүгийн болон институцын зохицуулалт, төслийг боловсруулах, бэлтгэх үйл явцыг тохирсон харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Санамж бичигт Сангийн сайд...

Залуу эрдэмтдэд урам зориг хайрлалаа

2015 оны 11 сарын 02      0      3934

10 залуу эрдэмтэн сайдын нэрэмжит тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг хүртлээ. Тодруулбал, БСШУЯ-наас “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох” журмын дагуу 2015 онд судалгааны тэтгэлгийг 45 хүртэлх насны 10 шилдэг залуу эрдэмтэнд гардуулах ёслол болж өнгөрсөн нь энэ. Тус тэтгэлгийн зорилго нь эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт, зохион бүтээх ажлаараа инновацид чиглэсэн төсөл бичиж, шалгарсан залуу эрдэмтдийн судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инноваци...