15.0 сая ам.долларын своп хэлцэл байгуулжээ

2015 оны 11 сарын 05      0      2703

Монголбанкны энэ сарын 05-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаа болж өнгөрлөө. Тус дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1991.00-1993.80 төгрөгийн ханшаар 11.15 сая ам.доллар, 313.01-314.21 төгрөгийн ханшаар 29.1 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Харин үүнээс Монголбанк 1992.50 төгрөгийн ханшаар 6.15 сая ам.доллар, 313.75 төгрөгийн ханшаар 12.5 сая юань нийлүүлсэн аж. Мөн тус өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр арилжааны банкуудтай 15.0 сая ам.доллар...

Дунджаар 4.5 сая долларыг Монголд зарцуулах тооцоо гарчээ

2015 оны 11 сарын 05      0      2717

2017 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод JCI байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалтын үеэр дунджаар 4.5 сая доллар Монголд зарцуулах тооцоо гарчээ. Энэ сарын 3-8-ны өдрүүдэд  дэлхийн JCI  байгууллагын олон улсын хурал Япон Улсын Канзава хотод болж байгаа бөгөөд энэхүү хуралд НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Энхболд оролцож дэлхийн JCI байгуулалгын ерөнхийлөгчид нийслэлийн удирдлагуудын мэндчилгээг,  2017 онд Улаанбаатар хотод орон орны гишүүдийнхээ...

”Улаанбаатарт үйлдвэрлэв” болно

2015 оны 11 сарын 05      0      2810

Дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа үргэлжилсээр. Жилд нийслэл хотноо хэд хэдэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болдог бөгөөд саяхан "Их хотын хямдрал" үзэсгэлэн худалдаа болж өнгөрсөн. Тэгвэл үүний араас "Улаанбаатарт үйлдвэрлэв" болох нь ээ. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жил бүр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа...

”Макс” Д.Ганбаатар шагналаа хүүхдүүдэд хандивлана

2015 оны 11 сарын 05      0      3991

АНУ-ын Breeders’ Cup морины уралдаанд “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хурдан хүлэг түрүүлж, шагналын мөнгөө асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлахаар болжээ.  Тухайлбал, тэрээр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хурдан мориныхоо бай шагналаас асрамжийн газар байдаг хүүхдүүдэд өгөхөөр болсон хэмээгээд асрамжийн газрын 100 гаруй хүүхдүүдэд хадгаламж нээж өгөхөөр болжээ. “Mongolian Saturday” үрээг Тод манлай уяач...

“Бэлгийн” ордон “төрсөн өдөр”-өө тэмдэглэж байна

2015 оны 11 сарын 05      0      4176

Монгол зон олон, хөдөлмөрчин түмнийхээ өмнө үүд хаалгаа нээж байсан МҮЭСТО өдгөө 40 жилийнхээ ойг тэмдэглэж байна. БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Зөвлөлтийн Барилгын II трестээр бариулж, зөвлөлтийн ҮЭ-ээс МҮЭ-д бэлгийн журмаар 1975 оны арваннэгдүгээр сарын 5-нд хүлээлгэн өгч байсан тус ордон нэр хүндтэй олон уран бүтээлчид, дуу хөгжмийн хамтлагуудыг төрүүлсэн гаргаж байлаа. Тухайлбал, өнгөрсөн 1980-1990-ээд онд тус ордон дэргэдээ хүүхэд...

33.7 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалжээ

2015 оны 11 сарын 04      0      2540

Засгийн газрын үнэт цаасны ээлжит бус арилжаа өнөөдөр болж өнгөрлөө. Тус арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 52 долоо хоногийн хугацаатай 35.0 тэрбум төгрөгийн засгийн газрын үнэт цаасыг арилжихаар нийтэд мэдээлсэн аж. Үүнээс нийт 48.7 тэрбум төгрөгийн засгийн газрын үнэт цаас худалдан авах санал ирж, 33.7 тэрбум төгрөгийн Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг 14.674 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа.

Машины зээлд санал болгож буй банкуудын хүү

2015 оны 11 сарын 04      0      2726

Хуучин машиныг лизингээр авахыг хүсдэг эсвэл авахаар төлөвлөж буй хүмүүс наашаа түр анхаарлаа хандуулаарай. Энэ төрлийн зээлийг хамгийн бага хүүгээр санал болгож буй банкуудыг дурдвал: Кредит банк 1.8 – 1.5 хувь ХААН банк 1.8 – 1.6 хувь Худалдаа хөгжлийн банк 1.9 хувь Төрийн банк  2.0 - 1.8 хувь Хасбанк  2.1 - 1.9 хувь  Капитрон банк  2.3 - 1.7 хувь Голомт банк  2.3 - 2.1 хувь Капитал...

Мэдээллийн технологийн ”Оны хүн”-ийг шалгаруулна

2015 оны 11 сарын 04      0      2980

Мэдээллийн технологийн оны хүнийг шалгаруулна. Тодруулбал, мэдээлэл холбооны технологийн өнөөгийн хөгжил, ололт нь дэлхий даяар эдийн засаг, хүний нийгмийн хөгжлийг дэмжигч гол хүчин зүйл болж, бидний амьдралд салшгүй хэсэг болон улам ихээр нэвтэрсээр байгаа билээ. Энэ цаг үетэй уралдан “Монголын Хөгжлийн Гарц” (МХГ) төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр дөч гаруй жилийн түүхэн замнал бүхий мэдээллийн технологийг Монголд...

”Бизнес эрхлэгчдийн анхааралд: Эдийн засгийн эрх чөлөөгөө хангацгаая”

2015 оны 11 сарын 04      0      2303

Ирэх арванхоёрдугаар сарын 31-наар дуусгавар болох Эдийн засгийн Ил тод байдлыг дэмжих хуулийн хэрэгжилтийн талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав Танхимын гишүүн ААН, компаниуд, хувийн хэвшлийнхэн, нийт бизнес эрхлэгчид болон ТББ-ууд, санхүүгийн тайлан гаргадаг бүх хуулийн этгээдэд хандан ил захидал илгээж уриалга гаргасныг хүргэж байна. "Юуны өмнө хууль хэрэгжиж эхлээд бараг гурван сар болж байгааг хэлье. Энэ хууль хэмжээний хувьд “жаахан”. Гэхдээ хуулийн дагуу хийгдэх...

”Төрөх эмнэлэг барих 9.7 тэрбум төгрөг хаашаа орсныг шалгуулах хүсэлт тавьсан”

2015 оны 11 сарын 04      2      9545

“Төрдөггүй” төрөх эмнэлгийн асуудал үргэлжилсээр байна. Чухам хэзээ ашиглалтад орж, олон мянган нялхсыг өлгийдөн авах нь таашгүй. Анх нийслэлийн дөрөвдүгээр амаржих газар буюу хүүхэд, эмэгтэйчүүдийн нэгдсэн төвийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагт барихаар 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд шав тавьсан ч өнөөдрийг хүртэл ажлын гүйцэтгэл 50-60 хувьтай л явж байгаа. 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 ортой, орчин үеийн төрөх эмнэлэг байгуулахаар төлөвлөж, зураг...