Замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар нэмэгджээ

2015 оны 11 сарын 06      0      2888

Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын дагуу Замын цагдаагийн газар хувийн дөрвөн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогссон, зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл  жолоодсон зөрчлүүдийг гаргасан этгээдийн тээврийн хэрэгслийг журамлан тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулж эхэлсэн. Харин...

Зарим замыг хэсэгчлэн хаана

2015 оны 11 сарын 06      0      2430

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйн марафон”-ыг  энэ амралтын өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 07-ны өдрийн 11:00 цагаас 13 цагийн хооронд Чингисийн талбайн зүүн талын зам, Гадаад хэргийн яамнаас Төв шуудангийн уулзвар хүртэл, Төв шуудангийн уулзвараас Чингисийн өргөн чөлөө, Зайсангийн  баруун хойд...

Монгол брэндүүдтэй танилцацгаая

2015 оны 11 сарын 06      3      6343

Монгол брэндүүдтэй танилцах аян эхэллээ. Ирэх онд зохион байгуулагдах АСЕМ-ын уулзалтын бүх төрлийн үйлчилгээг Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр бэлтгэх, дотоодын бараа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж, сав баглаа боодол нь олон улсын түвшинд хүрснийг сурталчлах зорилгоор “Монгол брэнд – АСЕМ 2016” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Монголд үйлдвэрлэгдэж буй бүхий л салбарын 120 гаруй үйлдвэрлэгчид оролцож, энэ сарын 06-09-ний өдрүүдэд Мишээл экспо...

Зарим иргэнд олгох нөхөх олговрын хэмжээг баталлаа

2015 оны 11 сарын 06      0      2672

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэйн гудамж, долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст өмчлөлийн газар нь орсон Чингэлтэй дүүргийн 17-18 дугаар хорооны иргэд, Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт хүртэлх 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст өмчлөлийн газар нь орсон Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн...

”Оюу толгой” компани 5.13 тэрбум ам.долларыг Монголд зарцуулжээ

2015 оны 11 сарын 06      0      3226

"Оюу толгой" компанийн мэдээлснээр 2010 оноос энэ оны есдүгээр сар хүртэл хугацаанд “Оюу толгой” компанийн Монголд зарцуулсан нийт мөнгөн дүн 5.13 тэрбум ам.доллар буюу 10.2 их наяд төгрөгт хүрсэн байна. “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй хэлэхдээ “Аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн бүтээмж, болон бусад үндсэн чиглэлээр ахиц дэвшилтэй нэг улирлыг үдлээ. Энэ улирлын дүнгээр бидний дотоодод зарцуулсан мөнгөн...

ОХУ-ын бизнес эрхлэгчидтай хамтарч ажиллах боломжтой

2015 оны 11 сарын 05      4      2839

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технийкийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 19 дүгээр хуралдаан ОХУ-ын Чит хотод энэ сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээний хүрээнд Өвөрбайгалийн хязгаар, Эрхүү муж, Буриадын бизнес эрхлэгчид болон Монголын бизнес эрхлэгчдийн оролцоотой бизнес уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Иймд ОХУ-ын бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагааны талаар санал солилцож, түншийн харилцаа...

”Шинэ жилийн бэлэг” үзэсгэлэн худалдаа болно

2015 оны 11 сарын 05      0      4976

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Шинэ жилийн бэлэг, Тохилог орон сууц” үзэсгэлэн ОХУ-ын Эрхүү хотноо ирэх сарын 8-15-ны хооронд зохион байгуулагдана. Тус үзэсгэлэн нь Эрхүүгийхэнд болон бусад хотын зочдод бэлэг сонгох, гэр орон сууцаа чимэглэх, баярын захиалга, хувцас болон гоёл чимэглэл зэрэг бүхий л зүйлсэд сонголт хийхэд туслах юм. "Сибэкспоцентр" ХХК - ОХУ-ын үзэсгэлэн яармагийн холбооны гишүүн, Байгаль бүс нутгийн үзэсгэлэн зохион байгуулагч...

Бүртгэлээ баталгаажуулснаар төрийн байгууллагууд үйлчилгээ үзүүлэхэд хялбар болно

2015 оны 11 сарын 05      0      3788

Энэ удаагийн хүн ам, орон сууцны тооллого нь хүн амын регистрийн бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулагдаж байна. Монгол Улсын иргэн та www.e-registration.nso.mn хуудсаар регистрийн дугаараар бүртгүүлэн нэвтэрч, Таны амьдардаг баг, хороонд хөтлөгддөг “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн сан дахь өөрийн мэдээллээ шалгаж баталгаажуулснаар энэхүү тооллогод шууд хамрагдаж байгаа юм. Түүнчлэн, улс даяар тооллогын гэрээт ажилтан танай өрхөд очиж эсвэл танай өрхийн гишүүдтэй...

“Инновацилаг байцгаая”

2015 оны 11 сарын 05      0      2806

Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг бий болгох бодлогыг сүүлийн жилүүдэд эрчимтэй баримталсаар ирсэн. Тиймдээ ч энэхүү  бодлогыг хэрхэн бий болгож, хөгжүүлэх талаар олон санал санаачлагыг төрийн болон хувийн хэвшлийн түвшинд гаргасаар байгаа билээ. Харин энэхүү бодлого, санал санаачлагыг гаргахад түлхэц өгдөг Монголын залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалтыг дөрвөн жил тутамд зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл энэ сарын 11-нд V дахь уулзалтыг “Шинжлэх ухаан ба...

Хувьцаанаас болж хохирсон иргэд хуулийн байгууллагад хандах боломжтой

2015 оны 11 сарын 05      0      3005

1991 оны өмч хувьчлалаар улсын өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлахдаа иргэддээ Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр дамжуулан хувь хүртэх буюу хувьцаа эзэмших эрхийг олгосон. Энэхүү эрхийн бичгээр 1995 он хүртэлх хугацаанд улсын өмчит үйлдвэрийн газруудын хувьчлалд оролцон төрийн өмчөөс хувь хүртэх боломжтой байсан бөгөөд дээрх хугацаанд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гэж нэрлэгдэх “цэнхэр тасалбар”-ыг хувьцаанд, “ягаан тасалбар”-ыг бэлэн мөнгөнд хөрвүүлж эзэмшиж...