Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: ”Sex and the City” киноны жүжигчин мэндэлжээ

2015 оны 11 сарын 13      0      3922

Өнөөдөр бол баасан гариг. Тиймээс ямар үйл явдлууд таныг хүлээж байгааг мэдэхэд бэлэн үү? Арваннэгдүгээр сарын 13 Григорийн тооллын жилийн 317 дахь өдөр. Шинэ он гарахад ердөө 48-хан хоног үлдлээ. Өнөөдөр цаг агаар +2 градус болж өчигдрийнхөөс хүйтэн байх тул та бүхэн дулаан хувцаслаарай. Харин шөндөө -6 хэмийн сэрүүн байх нь. Билгийн тооллын онгоц одтой харагчин могой өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ. Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа...

Их дэлгүүр гацуур модоо асаалаа

2015 оны 11 сарын 12      0      6100

"Гацуурхан, гацуурхан, гацуурхаан. Ганган ногоон ганцуурхаан"... Шинэ жилийг ганган гацуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл жил бүр бидэнд шинэ жил ойртон ирж буйг хамгийн түрүүнд сануулдаг УИД, Номин холдинг компани энэ удаад тэргүүлж чадаагүй. Улаанбаатар их дэлгүүр арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт гацуураа зассан. Харин үүний дараа Их дэлгүүр  энэ сарын 10-нд гацуур модоо зассан билээ. Харин өнөөдөр тус гацуурынхаа гэрлэн чимэглэлийг асааж нийслэлд бас нэгэн өнгө...

Дэлхийд данстай малчин ардын хүү

2015 оны 11 сарын 12      3      5513

“Би таныг тэргүүн зэргийн яруу найрагч гэж үзэж байгаагаа нэмж хэлэхийг хүсэж байна. Таны “Чам руу би явж байна” шүлэг миний зүрх сэтгэлд баяр бахдалыг төрүүллээ. Та бол “хайрын мөн чанар, мөнхийн дуугаа эрэгч” юм. та бол зөвхөн яруу найрагч төдийгүй Туйлын үнэнийг жинхэнэ хайгч юм. Таны хайртай Монгол оронд нэгэн сайхан өдөр уулзана гэдэгтээ би итгэж байна” хэмээн Дэлхийн энх тайвны нэрт зүтгэлтэн, яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач, спортын...

Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ

2015 оны 11 сарын 12      0      4786

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой өнөөдөр тохиож буй. Өнөөдөр бол өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр. Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсоны дагуу 2012 оноос хойш тэмдэглэж ирсэн Үүнээс хойш жил бүр эл өдрийг Монгол бахархлын өдөр болгон зарлаж бүх нийтээр амардаг болсон...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: Домогт ”Queen” цомгоо танилцуулж байжээ

2015 оны 11 сарын 12      0      4694

Өүлэн эх төрлөө. Их эзэн богд Чингис хаан мэндэллээ. Өнөөдөр бол Монголчууд бидний хувьд түүхэн өдөр буюу бахархлын өдөр. Тэгвэл энэ түүхэн өдөр дэлхийн түүхэнд ямар сонирхолтой үйл явдлууд болж өнгөрснийг, Монголчууд баяраа хэрхэн тэмдэглэх гэж буйг сонирхохыг хүсвэл анхаарлаа түр наашаа хандуулаарай. Бид танд өнөөдрийн бүх цогц мэдээллийг хүргэх гэж байна. Григорийн тооллын жилийн 316 дахь өдөр. Он дуусаж, шинэ он ирэхэд 49-хөн хоног үлдлээ. Өнөөдөр цаг агаар өдөртөө +4 градус...

Залуусын гарааны бизнесийг дэмжихэд бэлэн үү?

2015 оны 11 сарын 11      0      4698

“Амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэвэл, хичнээн олон саад бэрхшээлтэй учирсан ч, зорьсон газраа хүрэх замыг заавал олох болно. Харин итгэж чадахгүй байгаа бол, зөвхөн шалтаг, эцэст нь харамслыг л олно” хэмээн Зуу зуун компанийг багтаасан “Virgin Group”-ийг үндэслэгч Ричард Брэнсон хэлж байжээ. Түүнийг энэ зууны хамгийн гайхалтай энтрепренёруудын нэг хэмээн тодорхойлсон байдаг. Тэгвэл энтрепренёр гэж чухам хэн бэ? Нэг үеэ бодвол энтрепренёр хэмээх ойлголт нэлээд газар...

Маргааш 128 бөхийн барилдаан болно

2015 оны 11 сарын 11      0      3777

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой буюу Монгол бахархлын өдөр маргааш тохиож байгаа билээ. Тус өдөрт зориулсан олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж буйгийн нэг нь хүчит бөхийн барилдаан юм. Барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулна. Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 хүчит бөхийн барилдаан маргааш 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

БНХАУ-тай тогтоосон түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх хүсэлтэй

2015 оны 11 сарын 11      0      4015

БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян бараалхав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ ”БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Хятад улсад төрийн айлчлал хийж, дахин уулзаж байгаадаа баяртай байна. Хоёр орны өнөөгийн хамтын ажиллагааны ололт амжилтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Энэхүү айлчлалаар хоёр улсын...

Single’s day буюу Хятадын ганц бие залуусын баяр

2015 оны 11 сарын 11      1      7883

Хятадууд улам олуулаа болох нь ээ. Учир нь саяхан дэлхийн хамгийн их хүн амтай Хятадад нэг гэр бүл нэгээс илүү хүүхэдтэй байхыг зөвшөөрч, улс төрийн хоригдлууд ял эдэлдэг засан хүмүүжүүлэх төвүүдийг татан буулгах болсныг эрх баригч Коммунист нам зарласан билээ. Эхнэр, нөхрийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол тухайн гэр бүл хоёр хүүхэдтэй байж болно. Ийнхүү хүн амын огцом өсөлтийг хязгаарлахын тулд 30-аад жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн нэг хүүхдийн бодлого төгсгөл болсон билээ....

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Ганц бие Хятадууд баяраа тэмдэглэж байна

2015 оны 11 сарын 11      0      3877

Уншигч авхай та өнөөдөр ямар өдөр болохыг мэдэх үү? Өнөөдөр дэлхийн түүхийн хуудаснаа олон сонирхолтой үйл явдал бичигдсэн үлджээ. Үүнээс сонирхуулъя. Арваннэгдүгээр сарын 11 Григорийн тооллын жилийн 315 дахь өдөр. Он дуустал 50 өдөр үлдэж байна. Өнөөдөр цаг агаар өдөртөө +4 градусын дулаан бол шөнөдөө -7 хэмийн хүйтэн байх нь. Тиймээс уншигч та дулаан хувцаслаж, хальтиргаа гулгаанаас болгоомжилно уу. Аргын тооллоор билгийн тооллын битүүн, цагаагчин туулай өдөр. Үсээ...