Дөрвөн хүү шатаж буй гэрийн галыг унтрааж, хүний амийг аварчээ

2016 оны 04 сарын 01

Хөвсгөл аймагт 8-12 насны дөрвөн хүү шатаж буй гэрийн галыг унтрааж, хүний амь аварсан тохиолдол гарчээ. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэнгийн гэрт гарч гарч байхад хүүхдүүд урд гудамжинд хөл бөмбөг тоглож байсан бөгөөд гэр шатаж байгааг хараад гүйж ирээд унтрааж эхэлсэн байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн 10 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлага ирсний дагуу аймгийн онцгой байдлын газар 15 цагийн үед ирэхэд таван ханатай монгол гэрт гарсан галыг 8-12 насны дөрвөн хүү галыг маш түргэн хугацаанд унтрааж, гэр дотор байсан хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэнгийн амь насыг гэрийн эд хогшлын хамт авран хамгаалсан байжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.115.215 estoi mundag huuhduud baina shagnah heregtei shdee
202.9.41.81 ene huuhduud ymar mundag yum be odoo bur osol garsan hun baiwal shuud tuslah baih gej bi bodoj baina