Цэргийн эмнэлгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгчээ

2016 оны 04 сарын 01

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн удирдлагуудыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан хүлээн авч уулзаж, тодорхой чиглэлээр үүрэг өглөө. Эмнэлгийн хамрах цар хүрээг нэмэгдүүлж улсын клиник тал руу нь хөгжүүлэх талаас нь салбарын удирдлагын зүгээс ажиллаж байгааг энэ үеэр онцлоод эмнэлгийн удирдлагуудыг эмчилгээндээ анхаарал хандуулахыг сануулсан юм.

Ялангуяа, батлан хамгаалах салбарын иргэн-цэргийн харилцааны нэг төрөл бол цэргийн эмнэлэг, түүгээр үйлчлүүлж байгаа иргэд юм. Хэдийгээр цэргийн эмнэлэг маш их ачаалалтай ажилладаг ч гэлээ эмч, сувилагч, асрагч нар харилцаандаа анхаарч ёс зүйтэй, хүнлэг ёсоор өвчтөнд хандаж, өвчнийг нь илааршуулахын төлөө хичээн ажиллахыг анхааруулж байв.

Мөн үеэр ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Р.Сүхбат зарим асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг БХХСАНЭ-ийн дарга, хурандаа Б.Элбэгжаргалд үүрэг өгсөн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД