Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: ”Өгөдэй ЗООС” нээлтээ хийнэ

2016 оны 04 сарын 01

Дөрөвдүгээр сарын 1

  1. Өнөөдөр бол жилийн 92 дахь өдөр бөгөөд он дуустал 274 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +1 хэмийн дулаан бол шөнөдөө -8 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 24, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2052.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.00, юань 317.00, вон 1.80 төгрөг байна.
  5. Өнөөдөр бол Инээдмийн баярын өдөр.
  6. 09.00 цагт Сансрын өдрүүдийн хүрээнд Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа АШУҮИС-ийн оюутнуудад лекц уншиж, чөлөөт ярилцлага өрнүүлнэ.
  7. Ээлжит “Ахисан шатны эдийн засгийн сэтгүүлчдийн сургалт”-ыг 11.00 цагаас Монголбанкинд болно.
  8. Шилдэгийн шилдэг “ТОП 2” сурагчийг шалгаруулах хувцас загварын уралдаан 16.00 цагт BLUE SKY tower-т болох гэж байна.
  9. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зочлох үйлчилгээний салбарын аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар -2016” oлон улсын тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газраас арав дахь жилдээ “Мишээл” экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна. Тус тэмцээний нээлт 09.00 цагаас эхэлнэ.
  10. 09.00 цагт Гадаад хэргийн яамны хурлын танхимд залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг төрөөс хэрхэн дэмжих талаар хэлэлцэх "Малчны залуу халаа" уулзалт эхэлнэ. 
  11. 14.00 цагт "Улаанбаатар" зочид буудлын Хөх асар танхимд эхлэх Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны нээлтэд зориулсан "Хөдөлмөрийн эрүүл мэндийн төлөв байдал, тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно.
  12. "ӨГӨДЭЙ ЗООС" нээлтийн ажиллагаа "Арт хаус" төвийн үзэсгэлэнгийн танхимд 12.00 цагаас болно. Энэхүү зоос нь 10 мянган төгрөгийн нэрэлсэн үнэтэй 925 сорьцтой, өнгөт зурагтай зоос юм.
  13. “МОНГОЛ ТАМГА” үзэсгэлэн Монголын үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд 11.00 цагт нээлтээ хийнэ.
  14. “Эрдэнэс Монгол” ХХК нь Азийн Хөгжлийн Банктай "Техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээ"-г байгуулна. Гэрээнд гарын үсэг зурах ёслол "Эрдэнэс Монгол" ХХК-ийн байранд 11.30 цагт болно.
  15. Монгол Улсад Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба байгуулагдсаны 15 жил, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар байгуулагдсаны хоёр жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тайлагнана. 09.30 цагаас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт эхэлнэ. 
  16. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Японы кино жүжигчин Мифүнэ Тоширо 1920 оны энэ өдөр мэндэлж байжээ.
  17. Мөн АНУ-ын алдарт жүжигчин Жэссика Коллинс 1971 оны энэ өдөр мэндэлжээ.
  18. 2001 онд Нидерланд улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрч, энэ төрлийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн анхны улс болж байжээ.
  19. 2004 онд Гүүгл компани албан ёсоор Gmail-г олон нийтэд танилцуулж байжээ.
  20. 2009 онд Хорват болон Албани улс НАТО-д нэгджээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД