Зарим нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ

2016 оны 03 сарын 31

Өнөөдөр Дундговь, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, хүйтэрнэ хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдлээ.

Тодруулбал, 

Баруун аймгуудын нутгаар: энэ сарын 31-нд нутгийн зүүн хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 29,3-нд Алтайн уулсаар, 30-31,4-нд нутгийн өмнөд хэсгээр зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-3нд ихэнх нутгаар дулаарна. 30-1-нд хүйтэрч Увс, Баянхонгорын хойд хэсэг, Завханы ихэнх нутгаар шөнөдөө 16-21 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 10-15 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: ирэх сарын 1-нд зарим газраар, 31-нд ихэнх нутгаар хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. 31-1-нд салхи зарим газраар 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 29-30-нд ихэнх нутгаар дулаарна. 31-2-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 17-22 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна. Хугацааны эцсээр дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: энэ сарын 31-1-нд нутгийн зарим газраар хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28,30-нд зарим газраар 12-14м/с, 31-1-нд 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 29-30-нд ихэнх нутгаар дулаарна. 31-2-нд хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан байна. Хугацааны эцсээр бага зэрэг дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: 31-1-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 31-1-нд зарим нутгаар 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 29-30-нд бүх нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан өдөртөө 15-20 градус дулаан байна. 31-нд нутгийн хойд хэсгээр, 1-2-нд бүх нутгаар хүйтэрч шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна. . Хугацааны сүүлчээр дулаарна.

Улаанбаатар хотын цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ:


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД